Tөв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг төрлийнх нь хүн хэр цг ийгээр з од сон тухай мэдээлэл гарсан. Тэгвэл 44 настай эрэгтэй Э нь Зуунмод сумын дугаар байранд амьдардаг, ой зургаан сартай охиныг хэр цгий гээр з о д о ж, гуд ам жинд орхисон байсан аж. Сэжигтэн этгээдийг хойшлуулшгүйгээр саатуулан баривчилж, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тухайн охиныг гудамжнаас олж авран хамгаалсан иргэн neguun.mn сайтад өгсөн тодруулгадаа:

“Төв аймаг руу ээжтэйгээ хамт яваад, буцах замд нэг иргэн чар.май нүц.гэн хүүх.дийг гар, хөлнөөс нь санжигнуулаад явж байсан. Жаахан өнгөрөөд машиныхаа толинд харахад байшингийн буланд хаячихаад яваад өгсөн. Гялс гүйж очоод хүүхдийг хүрмэндээ ороогоод, иргэдээс цагдаагийн газрыг асууж сураад тухайн хүнийг хүлээлгэж өгсөн. Тухайн иргэний биеийн хэлэмжийг харахад эрүүл ухаангүй байсан. Охины нэг нүд нь нээгдэхгүй болтлоо тагларсан, хоёр хацар нь хав.даж, нүүр нь сийчиг.дсэн, ну.руу нь зул.гар.сан байдалтай байсан” гэв.

Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн этгээд нь хэрэг үйлдэх үедээ согтолтын зэрэг 3,80 хувьтай буюу хийж буй үйлдлээ хянах чадваргүй байсан аж. Тэрбээр “Та.сарт.лаа уу.сан уч.ир хүү.хэд зод.сон.ыг сан.ах.гүй байна” хэмээн мэдүүлжээ.













