Жүжигчин Адъяа хэвийн боов хийх гэж байгаад пирожки хийчихжээ
Жүжигчин Адъяаг хэн бүр мэднэ. “Анирлагч” кинонд бүтээсэн дүрээрээ олон хүний дургүйг хүргэсэн ч дүрдээ маш сайн орж мундаг жүжиглэсэн гэдгээ үүгээрээ баталсан юм. Мөн БНСУ-д хийсэн “21 мянга” шоуны дугаараар Мөөжигийн хамтаар өрсөлдсөн байдаг.
Анх хүмүүс дүгнэхдээ Адъяаг их санаатай, Мөөжигийи гэнэн байх хэмээн бодож байсан боловч “21 мянга” нэвтрүүлгийн үеэр Адъяа хэрхэн гэнэдэгдэж байгааг, Мөөжиг хэрхэн санаа гаргаж байгааг хараад эсрэгээрээ юм байна хэмээн дүгнэхэд хүргэсэн. Гэхдээ андууд маань энэ шоуны ялагчийн шагналыг эн тэнцүү хуваан авсан нь үзэгчдэд таалагдсан билээ.
Тэгвэл Адъяа маань сая гэртээ сар шинийнхээ ул боовыг хийх гэж оролджээ. Хийж чадаагүйгээ тэр хүлээн зөвшөөрч “Миний хийдэг ажил биш юм байна аа” хэмээн бичсэн байна.
Гишүүдийн “БООВ ТАРААХ“ уламжлалт уралдаан

Жил болгоны сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын эрхэм гишүүд тойргийнхоо настайчуудад боов гурил, тавгийн идээ, бэлэг сэлт тарааж хэдэн оноо цуглуулдаг бичигдээгүй хуультай билээ. Энэ жилийн хувьд залуу гишүүн Н.Учрал уламжлалт бэлгээ тарааж сошиал орчинд багагүй шүүмжлүүлээд авсан бол араас нь боов хочит М.Оюунчимэг гишүүн Чингэлтэй дүүргийн иргэний танхимаас боов тараах ажиллагаагаа явуулав.
Улмаар Завханаас сонгогдсон Богд Зонхавчин гишүүн Ц.Цэрэнпунцаг Багануур дүүргээс сонгогдсон тус дүүргийн экс засаг дарга асан Ц.Сандаг-Очир нарын зэрэг гишүүд боов тараах ажиллагаагаа эхлээд байна. Жич танай дүүргээс сонгогдсон гишүүн ч мөн боов тарааж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрэв үгүй бол иргэн та бараг гомдол гаргасан ч болох аж.
.
.

.
.
.
.














