Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Учрал:
Монголчууд Солонгост эрүүл мэндийн үйлчилгээ авах нь түгээмэл болсон. Солонгост ажиллаж, амьдарч буй монголчууд асуудал бэрхшээл үүсэхээрээ ЭСЯ-даа ханддаг. Гэтэл Сөүлд байгаа Элчин сайдын яам дотор ажиллаж байгаа 7-8 хүнээс Элчин сайд, угтагч хоёр нь л солонгос хэлтэй. Нэг хүнээр л хөтлүүлж ажлаа хийдэг баг тэнд ажиллаж байна. Солонгост солонгос хэлтэй хүн хэрэгтэй. Тэгж байж иргэдэд тусалж чадна. Элчин сайдын яам нь ийм чадваргүй болсон байна. Хэлний асуудал Элчин сайдаар томилогдож буй хүмүүст хамгийн чухал.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос:
Миний хувьд Орос, Англи, Япон хэлний мэдлэгтэй. Солонгос хэлийг сурна гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Танд туслах хэлтэй хүн байхгүй. Ажил хийхэд чинь төвөгтэй шүү гэж хэлмээр байна. Байх ёстой хүнийг байх ёстой газар нь байлгамаар байна. Энэ хүн Япон хэлтэй байхад Япон руу явуулж болдоггүй юм уу. Солонгос улсад байгаа 42 мянган иргэний асуудлыг Солонгос хэлтэй хүнээр удирдуулж болохгүй юу, хүн олдохгүй юм шиг л байх юм гэжээ
Гар аргаар хийсэн бууз, банш худалдаж авахгүй байхыг анхааруулж байна

Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ил задгай, нийтийн эзэмшлийн талбайд худалдаа олноор гарч байна. Иймд чанарын шаардлага хангахгүй газар бэлтгэсэн бууз банш, мах, цагаан идээ худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас онцгойлон анхааруулж байна.
МХЕГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын ахлах байцаагч Л.Баясгалан хэлэхдээ, “Гарал үүсэл тодорхойгүй байх нь хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн үг. Тиймээс бүтээгдэхүүний хаяг, шошгийг сайн харж, худалдаа хийх ёстой. Ил задгай, чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз банш, мах, цагаан идээ худалдан авахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Манайхан бууз, баншийг гар аргаар бэлтгээд, 5-6 цаг гадаа хөлдөөдөг. Агаарын бохирдол их байгаа ийм үед тухайн бүтээгдэхүүнд гадны бохирдол үүсэх эрсдэл их байдаг. Тиймээс зориулалтын хөлдөөгчид, үйлдвэрийн орчинд хийсэн бууз, банш худалдан авахыг сануулж байна” гэлээ.
Гар аргаар бэлтгэсэн бууз, баншны дийлэнх нь стандартын шаардлага хангадаггүй. Үхэр, хонины махаар хийсэн гэдэг ч тэмээ, ямааны махыг хольж хийсэн тохиолдлыг мэргэжлийн байгууллагынхан тогтоож байжээ. Энэ нь нян үүсэх орчныг бүрдүүлдэг тухай мэргэжилтнүүд хэлж байлаа.
Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч ААН, иргэд үйлдвэрлэлд үндсэн түүхий эд хүлээн авах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцдаа чанар, аюулгүй байдлыг хангаж, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй эсэхийг үлээлгэхгүйгээр танддаг болов

К о вид-19 цар тахлын улмаас coгтyyгaap замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын coгтyypлын хэмжээ, гэмт xэpгийн зөр члийг шалгахад хүндрэлтэй болсон.
Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст coгтyyгaap тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох зорилгоор БНСУ-д үйлдвэрлэсэн IBLOW-10C тандагч 25 ширхэг багажийг захиалан авч хүлээлгэн өгчээ.

Халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн жолооч нар зарим тохиолдолд үлээх багаж ашиглахаас татгалздаг. Тэгвэл согтуурлын зэрэг хэмжигч багаж нь үлээх шаардлагагүйгээр хүний бие болон гарт хүргэхгүйгээр ашиглах боломжтой аж.

.













