• Latest
  • Trending
“Aмь тacapcaн“ шаазан урлал дахин сэргэжээ

“Aмь тacapcaн“ шаазан урлал дахин сэргэжээ

2022-01-14
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

“Aмь тacapcaн“ шаазан урлал дахин сэргэжээ

by admin
2022-01-14
in НИЙГЭМ
0
“Aмь тacapcaн“ шаазан урлал дахин сэргэжээ

Өвгөдийн бурхад дундаас ялгарах Баян Намсрай, Энх-Амгалан хааны баримал, хавтастай бор толины өмнө ижилсүүлэн тавьсан шаазан морь, үнэг гээд нэгэн үе айл бүрийн хойморт заларч байсан шаазан эдлэлийг Монголд үйлдвэрлэхээ болиод удсан. Эдүгээ мартагдах шахсан шаазан ваарны үргэлжлэл болсон цомхон үйлдвэрт хуучны шилэн эвдлэл дахин “мэндэлж” байна. Налайхад байрлах тус үйлдвэрийн ойр орчим эл хуль, уран бүтээлчид бүтээлээ туурвихад тохирсон нам гүм ажээ.

Энд толь шиг тунгалаг, шил мэт гөлгөр хонх шиг жингэнэсэн дуутай гангар шаазан бүтээлүүдийг харж болохоор. Шаазангийн үйлдвэрт шаврын хурц үнэр хамар цоргих нь содон. Уран бүтээлчид дор бүрнээ ваар урлаад завгүй. Нэг нь ваарыг хэвэнд цутгаж, биежсэнийг нь маш болгоомжтой салгаж байхад нөгөө нь толь шиг тунгалаг болгохоор зүлгэж, бийрээр норгож харагдана. Хэв загварыг нь гаргахаас эхлээд цутгаж, өө сэвийг нь цэвэрлэж, угаасны дараа пааландаж, шатаасны эцэст шаазан “бүтдэг” аж. Үүнийгээ уран бүтээлчид хараад ёстой л шинэ хүн төрсөн мэт баярлаж, бас бахархдагаа хэлж байв.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Энд өөрийн хүсэл сонирхлоороо нэгдсэн 10 гаруй хүн ажилладаг. Тэдний нэг Д.Байгалмаа 18 жил цутгуур хийж буй туршлагатай мэргэжилтэн. Тэрбээр дугуй ваарыг дөрвөлжин хэвээс нь салгах зуураа “Тэтгэвэрт гарах цаг минь болсон ч дуртай болохоороо ажиллаж байна. Хүүхдүүд маань “Та гэртээ суугаад, хүүхдүүдээ хар” гэж зөвлөдөг ч ажил минь миний сонирхол. Дуртай болохоороо шавартайгаа найзалж байна. Ваар хэвэнд цутгах ажил бол хүн бүрийн хийхээр амархан зүйл биш. Маш их мэдрэмж шаардана. Анхаарал сарнихыг андахгүй. Нэг болгоомжгүй үйлдэл шаазанг хог хаягдал болгодог. Тиймээс нямбай бас мэдрэмжтэй байх хэрэгтэй” гэв. Түүний хувьд өдөрт 20 гаруй ваар, шаазан эдлэлийг хэвэнд цутгаж бэлтгэдэг байна. Өрөөнд нь 70 гаруй хэвэнд цутгасан цагаан ваарнууд өрөөстэй.

Дараа нь угааж цэвэрлэх хэсгээр оров. Бидний төсөөлсөн шиг цутгуураас гарсан ваарыг усаар угаахгүй. Хэвнээсээ гарсан ваарыг цаас зүсэгчээр өө сэвийг нь арилгасны дараа зүлгэж, бийрээр норгож угааж пааландана. Мөн л өчүүхэн өө сэвийг ваар андахгүй. Жаахан өө байхад пааландахад овойж товойх, арзайх гээд бас л учир дутагдалтай болдог аж. Яг л өндөг шиг өөгүй болтол зүлгэж, угаах зэрэгт нэг вааранд багадаа л 30 минут зарцуулдаг болохыг хэлж байлаа. Шил мэт гөлгөр болсных нь дараа зууханд шатааснаар шаазан ваар мэндэлнэ. Харин дараа нь будах чимхлүүр ажлын ард эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болох нь тэр. Энэ мэтчилэн ваар урлах нь нарийн төвөгтэй, мэдрэмж шаардсан чимхлүүр ажил аж. Хэдий 30 жилийн өмнөх шиг дотоодын шаазан эдлэлээ хангадаг байсан үетэй харьцуулахад цөөхөн хэрэглэгчтэй, цомхон үйлдвэр ч мартагдах шахсан өв соёлыг өөрсдөө тээж үлдсэн нь сайшаалтай.

Зохион бүтээгч Д.Дашдэлгэр хоёр жилийн өмнөөс “Монгол өв шаазан” нэртэйгээр үйлдвэрээ нээж байв. Түүний хувьд 30 жилийн тэртээ ажил буцалж байсан 300 орчим ажилтантай “Монгол шаазан” үйлдвэрийн нэгээхэн эд эс нь. Тухайн үед “Чамин хийцийн тасаг”-т зураач, зохион бүтээгчээр ажилладаг байж. Харин 1990-ээд онд зах зээлийн шуурганд үүдээ барьснаар керамикийн мэргэжилтнүүд шагай шиг тарж, дор бүрнээ өөрсдийн бүтээлээ туурвиж, замаасаа буцах нь буцсаар шаазан эдлэл гэх нэр томъёо ч мартагдаж. Ийм л үед “а.мь Tacapcaн” шаазан үйлдвэрийг 30 жилийн дараа дахин нээсэн нь энэ аж.

Түүний үйлдвэрээ нээх болсон тухай түүхээс сонсвол “Шаазан үйлдвэр бол миний 30 жилийн мөрөөдөл. Анх үйлдвэрээ нээнэ гэхэд эсэргүүцэх хүн олон байсан. Зах зээлийг Хятадын шаазан эдлэл эзэлсэн байхад шаазан үйлдвэр нээх нь бүтэшгүй санаа болохыг зөвлөх нэгэн ч байсан. Гэхдээ мэргэжилдээ хайртай, дуртай болохоор бүх хөрөнгөө шавхаж, үйлдвэрээ нээсэн. Шантарвал шантрахаар, замаас нь буцаж хаахад амархан л байсан байх. Гэхдээ шаазан эдлэл үйлдвэрлэх нь миний хобби учраас өдийг хүргэлээ” гэв. Түүний хувьд ихэнх цагаа үйлдвэртээ өнгөрүүлдэг бөгөөд шаазан эдлэлийн зохион бүтээгч, хэв зураачаар ажилладаг.

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Хятад, Оросын шаазан эдлэлүүд монголчуудын дотоодын хэрэгцээг хангах болсон ч Энх-Амгалан хаан, эмээлтэй хос морь, өвлийн өвгөн гээд хуучны эдлэл үнэ цэнээ алдсангүй. Хэн ч харсан гайхан бишрэхгүй байхын аргагүй ховор нандин бүтээлийн нэгээхэн хэсэг Д.Дашдэлгэрт ч байдаг. Түүний шүүгээнд өрөөстэй шаазан эдлэлүүд 1950-1990 оны хооронд. Дийлэнх нь өөрөө урлаж, хадгалжээ.

Нэгэн үед айл бүрийн хойморт заларсан эмээлтэй морь, Энх-Амгалан хааныг урд хөрш дуурайж үйлдвэрлэсэн ч монгол хүний ур хийц дахин давтагдашгүй болохыг тэрбээр хэлсэн. Энэ тухай ярихдаа “Хятад, Оросын шаазан эдлэлүүд дотоодын ахуйн хэрэгцээг хангаж, олон төрөл загварын бэлэг дурсгал ч их болсон. Гэхдээ аль ч улсын шаазан эдлэлийг цуглуулсан монгол хүний үйлдвэрлэсэн шигийг би олж хараагүй. Монголчуудын хувьд монгол ур хийцтэй, хуучны ховор нандин шаазан эдлэлүүдийг л их хайж, цуглуулдаг. Шаазан эдлэл харахад адилхан боловч ур хийцээрээ ялгарна. Жишээ нь, эмээлтэй хос морийг хятадууд хэчнээн дуурайлгаж үйлдвэрлэсэн ч монгол хүний урласан хийц дахин давтагдашгүй байдаг. Харахад л андашгүй” гэв. Тэр бол Монгол шаазангийн үргэлжлэл.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Эх сурвалж: news.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.