Бөсгөсөн шохой, шахмал түлшний барьцалдуулагч үйлдвэрлэдэг баргил тех компаниас энэ сарын 9-ний өдрөөс эхлэн IIT токеныг гаргалаа. Хөрөнгө оруулсан иргэн сар бүр 5-10%-ийн ногдол ашиг авах боломжтой. Энэ токен нь хийсвэр зүйл дээр бус инновацийн үйлдвэрлэлийн кластер хөгжүүлэх зорилготой, хөнгөн үйлдвэрийн Баргил тех компанийн гаргаж буй токен юм. Нээлттэй болон хаалттай арилжаагаар тус бүр 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ.
Энэ токен нь бусад токен, койноос ялгаатай нь үйлдвэрлэлд, бодит зүйлд суурилснаараа давуу талтай. Энэ токеноор 2017 оноос үйл ажиллагаа явуулсан Баргил тех компани хөнгөн аж үйлдвэрийн салбарт кластерын системийг хөгжүүлж, цаашид барилгын материалуудыг үйлдвэрлэх зорилготойгоор токеныг гаргажээ. Нэгж токен 3 төгрөг, нэг хүн 15 сая хүртэл төгрөгийн токен авах боломжтой. IIT токены талаар дэлгэрэнгүй мэдээллийг iit.mn bargiltEch.mn сайт болон фейсбүүкийн IIT token хуудсаар авах боломжтой. 1-р сарын 16нд токены захиалга хаагдана.













