Сайжруулагч хэмээх Усан бар жилийн цагаан сарын шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг хоёр өдөр зохион байгуулахаар болжээ. Барилдаан нэгдүгээр сарын 31-нд буюу хоёрдугаар сарын 1-нд битүүний урд өдөр болон битүүнд болох юм. Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
Д.Нарангэрэл: Омикрон чинь сүйд болох нь “Цагаан сараа өнжвөл яасан юм“

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл омикрон хувилбарын талаар өөрийн байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Д.Нарангэрэл: “Омикроныг хөнгөн гэж хуумгай бодож болохгүй. Тархалт маш хурдан, халдварлах чадвар өндөр, нууц үе богинохон 2-2,5 өдөр, яг л хүндхэн ханиад хүрсэн юм шиг шинж илэрнэ. Урьд нь К ов ид -19 -оор өвдсөн хүн дахин өвдөнө. Бага насны хүүхдэд ларингит өгч хүндрэх эрсдэлтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадууд ер нь хэн хэнгүй л хатгаагаар амархан хүндэрнэ.
Одоо бол томуу гэхээсээ илүү Омикрон л байгаа.Амны хаалтаа тогтмол зүүх, ханиаж найтааж байгаа хүнээс хол байх, хүн хоорондын зайгаа сайтар баримтлах, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийн газраар явахгүй байх, хоорондоо зайнаас харилцах нь их чухал болоод байна. Цагаан сараа өнжвөл яасан юм бэ. Манайхаан“ гэжээ.














