www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг бapивчилaн xopих болсон шалтгаан…

admin by admin
2022-01-06
in ХУУЛЬ
0
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг бapивчилaн xopих болсон шалтгаан…
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг барив.чилж, цаг.дан xopиx 461-р ангид xopьжээ. Өчигдөр шөнө саатуулсан түүнийг прокурорын зөвшөөрлөөр 48 цаг цагдан хорино.

Харин 48 цагийн дараа дахин үргэлжлүүлэн xopиx эсэх саналаа шүүхэд хүргүүлэх юм.

Тодруулбал, 2020 онд ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан хэрэг нь нотлогдсон гэх мэдээлэл байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдээс цугларсан хандив тусламжийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй байгаа аж.

Өнгөрсөн шөнө АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг ба рив чла н са ату улсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, ц ар та хлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа за вшс ан байж болзошгүй хэ рэгт б уру утган шалгаж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсон төдийгүй

Хамгийн н.о.ц.т.о.й нь төрийн өмчийг хувьдаа за вш сан байж болзошгүй бичиг баримт олдсон байна.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тэрээр ху уль бу саа р ч өлөөлөгд сөн хэмээн үзэж 2021 оны хоёрдугаар сарын 18-нд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүхийн шийдвэр Д.Нямхүүгийн талд гарч байв.

 

УИХ-ын гишүүн аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил албан тушаалд томилуулахыг хориглоно

УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар шинэчлэн баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм хэрэгжиж эхэллээ. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн хурал хийж уг дүрмийг олон нийтэд танилцуулсан юм.

Тэрбээр, “УИХ-ын гишүүн төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байлгахад нь энэ дүрмийн гол зорилго чиглэж байна. Энэ дүрмээр УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан бол ард түмнээс уучлалт гуйх юм. Тодруулбал, зөрчил гаргаснаас хойш 5 хоногийн дотор ард түмэн, сонгогчдоосоо уучлалт гуйж, түүнийгээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан олон нийтэд хүргэх юм. Мөн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэх, хуулийг дээдлэн сахих, ав лигал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёс зүйн зарчмыг тогтоосон.

Түүнчлэн УИХ-ын гишүүн өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх үүднээс шалгалт хийх, гэрээ байгуулах, хууль санаачлах, санал хураалтад оролцохыг хориглоно. УИХ-ын гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг үүрэгт хамааралгүй ажил хийлгэх, үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгөхийг хориглоно. Мөн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил албан тушаалд томилуулах, санал болгох, иргэн, хуулийн этгээдээс хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж гаргахыг санал болгохыг хориглоно. Хандив, мөнгөн хөрөнгө гаргахыг санал болгохыг хориглох заалт Сонгуулийн тухай хуульд заасан хандив авах заалтаас бусад тохиолдолд хэрэгжих юм” гэлээ.

Түүнчлэн уг дүрэмд УИХ-ын гишүүн ажил үүргийн хүрээнд авсан мэдээллийг хувийн хэрэгцээнд ашиглах, бусдаас эдийн засгаас хараат байдалд байх, нэр хүнд, эрх мэдлээ ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах, аливаа этгээдэд нөлөөлөхийг хориглохоор заажээ. Мөн хуулиар хориглосон аливаа ажил эрхлэх, цалин хөлс урамшуулал авах, цалин өгөхийг шаардахыг хориглохоор заажээ. УИХ-ын гадаадад томилолтоор ажиллахдаа Монгол Улсын нэр хүндэд харш аливаа үйлдэл гаргахгүй байх, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон медаль авахыг хориглох, дотоод, гадаадын хуулийн этгээдэд давуу байдал олгох, үгсэн тохирох, зээл авахыг хориглох зэрэг заалт оруулжээ.

УИХ-ын Ёс зүйн байнгын хороо УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах, шалгах, гишүүний өөрийн хүсэлтийнх нь дагуу шалгах аж. УИХ-ын гишүүн ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзвэл сануулга өгөх, уучлалт гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах зэрэг хариуцлага тооцох юм. Уг дүрэм энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй юм.

Ташрамд дурдахад, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнгөрсөн онд эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулсан байна. УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо 7 удаа хуралдаж, 10 хууль, тогтоолын төслийг хэлэлцэн, санал дүгнэлт гаргажээ.

 

 

Post Views: 943
Previous Post

Монголоос Солонгост очсон иргэнээс “Омикрон” илэрсэн талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлэв

Next Post

М.Ганбаатар: Гал гарсан ч шахмал түлшний үйлдвэрлэлт, нийлүүлэлт хэвийн явагдана

Next Post
М.Ганбаатар: Гал гарсан ч шахмал түлшний үйлдвэрлэлт, нийлүүлэлт хэвийн явагдана

М.Ганбаатар: Гал гарсан ч шахмал түлшний үйлдвэрлэлт, нийлүүлэлт хэвийн явагдана

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.