Монголын сэтгүүл зүйн салбарт шинэ тутам сайн жижиг тогтож, нийгмийн хариуцлагаа биелүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд санаачилгатай ажиллах болсон.

Оны өмнө хэд хэдэн байгууллага сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч орон сууц, авто машин, мөнгөн урамшууллыг дарааллан олгосон.
Тэгвэл Зариг.мн сайтын хамт олон шинэ он солигдох торгон агшинд “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт хамт олноороо очиж гэнэтийн бэлэг барьжээ. Тэд Өнөр бүлийн бяцхан зүрхнүүдэд хайр түгээж, баяр баясгалан, дуу хуур бэлэглэсэн нь гэнэтийн бэлэг болж чадсаныг төвийн тус хамт олон хэлж байна.
Дашрамд сонирхуулахад Зариг.мн сайт, тус сайтын эрхлэгч Өнөрцэцэгийн санаачилгаар энэ оноос эхлэн төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, төрийн үйлчилгээнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг бууруулах үүднээс “Заригийн дугтуй” цуврал контентыг хийж эхлээд байгаа аж.














