“Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн түүний гэргий Х.Ананда нар эвлэрчээ.

Түүний гэргий өөрийн сонирхлоороо хоол хийх дуртай бөгөөд энэ хоббигоороо “Солонгон ааштын увидас” хоолны нэвтрүүлэг бэлтгэдэг билээ.Т.Дэлгэрмөрөн цахим хуудаснаа “Үнэн сэтгэлээсээ дурлаж хайрласан эр хүн сохор дүлий юм шиг ааш авир гарган бусдыг үл хүндэтгэн эрхшээх энүүхэнд байдгийг би энэ амьдралаас олж мэдсээн.
.
.

Ялангуяа эмэгтэй хүн тэр дундаа нялх биетэй бүсгүй хүний бие сэтгэлийн өөрчлөлтийг эрчүүд бид үнэхээр анзаардаггүй болохоор тэр үйл явцыг нь мэдрэхгүй тэрсэлдэж амьдралаа алддаг болохыг ухаарсан даа.

Энэ бүхнээс үүдэж миний бидний орон зайд үнэт зөвөлгөө ухаарал үлдээх гэсэн хайртай хүн бүхнээ гомдоочихсон байсны нэг эрхэм хүн бол түүний минь ээж Сома багш байлаа.

Шинэхэн оны босгон дээр уран бүтээлч миний бие хөөрхөн үрсийнхээ эмээгээс уучлалт хүсэх гэсэн юм. Тиймээ би үнэхээр дурлал хайрынхаа төлөө дутуугаа дүүргэх гэж тэмцэхдээ хайртай ханийхаа ээжийг гомдоочихсон билээ.

Гэмгүй хүнийг элдвээр хэлж үл хүндэтгэн буруугаар бодож , тэр хэрээрээ ухаарахгүй худалд итгэн гү жирд эж явсан алдаагаа засах гэсэндээ би таниас уулчлалт хүсэж байна аа.

Бидэнд үлдээх гэсэн амьдралын тань үнэт цаг хугацааг хомослож дэмий баахан хэрэггүй үгээр гү тгэн гомдоож явсан а лда агаа би дахин давтахгүй ээ.

Улиран одож буй үл давтагдах хуучин бүхнийг зөвөөр сольж шинээр эхлүүлэх боломж хүн бүхэнд байдаг болохоор сэтгэл санаа бодит амьдралынхаа төлөө бүгдээрээ уужим ухаанаар бусаддаа урам хайрлацгаая аа.

Шинэ оноо элэг бүтэн жаргал дүүрэн сайхан угтаарай хүмүүсээ.

Шинэ оны мэнд дэвшүүлье манай гэр бүлийн гишүүн бүрийн өмнөөс” гэжээ.

***
Мартагдах шахсан ‘BX’ эргэж ирсэн нь…

Саяхан болсон шинэ жилийн арга хэмжээний үеэр АНУ-д Монголынхоо нэрийг гаргаж яваа загвар өмсөгч Шүүдэрцэцэг болон дуучин BX нар хамтдаа зураг даруулсан байна. Мөн тэдэнтэй хамт хөтлөгч Алтаншагай байсан аж.

Нэг хэсэг таг болсон байсан дуучин BX маань нэлээн жин нэмэгдсэн харагдаж байна. Мөн тэр АНУ-д амьдарч байгаа билээ.
Шүүдэрцэцэгийн хувьд саяхан АНУ-д болсон загварын тэмцээнд түрүүлж эх орныхоо нэрийг гаргасан юм.

Мөн ёодол дуугаараа олны танил болсон өвөрмөц хоолойтой дуучин Баярцэнгэл маань мөн АНУ-д урилгаар очиж шинэ жилийн арга хэмжээнд оролцсон ажээ.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Алтаншагайн хувьд авъяаслаг жүжигчнээс гадна авъяаслаг хөтлөгч юм.
Тиймээс АНУ-д суугаа Монголчууд маань хөтлөгчөөрөө Алтаншагайг сонгон урилгаар аваачсан бололтой.

Ер нь гадаадын орнуудад суугаа Монголчууд маань шинэ оны баяраа нүсэр тэмдэглэдэг болсон бөгөөд өөрсдийн хайртай дуучид хамтлагуудаа урилга өгөн аваачиж тоглуулдаг болоод олон жилийг үджээ.
Жүжигчин Сөрөлтийн хувьд ч гэсэн АНУ-д шинэ оноо гаргаж байгаа ба Денвер хотын хэд хэдэн шинэ жилийн арга хэмжээнд хөтлөгчөөр оролцсон гэдгээ өөрөө мэдэгдсэн.

Ингэхдээ хоолойгоо сөөтөл дуулж, хөтөлжээ.













