• Latest
  • Trending
Ш.Галсандорж: “Хүү нь байхад та хоёрын дансанд өглөө болгон мөнгө орно” гэхэд ээж баярлаад уйлчихсан

Ш.Галсандорж: “Хүү нь байхад та хоёрын дансанд өглөө болгон мөнгө орно” гэхэд ээж баярлаад уйлчихсан

2022-01-03
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Friday, February 13, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ш.Галсандорж: “Хүү нь байхад та хоёрын дансанд өглөө болгон мөнгө орно” гэхэд ээж баярлаад уйлчихсан

by admin
2022-01-03
in ЯРИЛЦЛАГА
0
Ш.Галсандорж: “Хүү нь байхад та хоёрын дансанд өглөө болгон мөнгө орно” гэхэд ээж баярлаад уйлчихсан

Аав, ээжийнхээ данс руу өглөө бүр мянган төгрөг шилжүүлдэг залуу шинэ оны эхэнд олны анхаарлыг татав. Хөөрхөн байгаа биз, дөрвөн жилийн турш, өглөө бүр шүү. Ш.Галсанжамц энэ тухайгаа нүүр хуудаст нийтлэхдээ “… Ээж маань сар болгоны сүүлд данснаасаа авахдаа маш их баярладаг гэсэн. Заавал их байх албагүй, тууштай байх нь л чухал. Өглөө болгон сүүний мөнгөтэй сэрнэ. Хүү нь байхад…” гэсэн нь олны сэтгэлийг хөдөлгөв. Ийм сайхан эерэг үйлдэл, үйлсээ бусадтай хуваалцсан Ш.Галсандоржтой товчхон ярилцлаа.

-Таны пост олонд хүрч хүмүүс танаар бахархаж бас баярлаж байна. Та өөрийгөө танилцуулаач?

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-Баярлалаа. Намайг Шугарсүрэнгийн Галсандорж гэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. МУБИС-ийн компьютер, график дизайнерийн анги төгссөн. Мөн МСҮТ-ийг автомашины засварчин мэргэжлээр төгсөөд 2012 онд “Таванбогд” компанид анх засварчнаар ажилд орсон. Долоон жил ажилласны дараа борлуулалтын менежер болсон. Эхнэр хүүтэйгээ амьдардаг.

-Аав, ээждээ өглөө бүр мөнгө шилжүүлэх санаа анх хэрхэн төрсөн бэ?

– 2018 онд анх манай дарга “Чи ажлаа сайн хийхийн тулд өөртөө зорилго тавь. Юу хиймээр байна, яамаар байна. Ээж, аав хоёр чинь өглөө бүр сэрэхэд нь хүүгээс нь сүүний мөнгө дансанд нь орж байвал гоё уу” гэсэн. Тэгээд би шууд гараад 1 цаг 30 минутын дотор банк орж тохиргоо хийлгэсэн.

– Аав, ээж хоёр нь анх яаж мэдсэн, хэрхэн хүлээж авсан бэ?

-Би хэнд нь ч хэлээгүй. Хоёр сарын дараа ээж над руу яриад “Миний хүү банкны хүн Ш.Галсандорж гэдэг хүнээс танд тогтмол мөнгө орж ирдэг юм байна. Та өөрөө мэддэг үү” гэж асуулаа. Ээж нь буруу л юм болчихлоо, хүүдээ хэлье гээд гараад ирлээ гэсэн. Тэгээд ээжид, хүү нь байхад та хоёрын данс руу өглөө болгон мөнгө орно оо гэсэн чинь баярлаад, уйлаад. Ээж энэ мөнгөө сар болгоны сүүлчээр очиж авдаг. Банкныхан ч мэддэг болчихсон, “Хүүгийнхээ мөнгийг авах гэж байна уу” гэдэг гэсэн. Ээж “Тийм ээ, сүүнийхээ мөнгийг авья” гэдэг гэнэ билээ. Тэгээд мөнгөө авчхаад, “Хүүгээрээ бахархдаг шүү” гэж ярьдаг юм, хөөрхөн. Харин аав болохоор өөрөө бизнес эрхэлдэг болоод ч тэр үү, эр хүн болохоороо ч тэр үү их энгийн хүлээж авсан. “Аав нь яах вэ, ээжийнхээ данс руу 2000 болгоод хийчих” гэхээр нь “Үгүй ээ, аав. Би ингэж л хиймээр байна” гэхэд “За, тэгвэл аав нь ээжид нь аваад өгчхөж байя. Ээж нь баярлаг” гэсэн.

-Чамаас үлгэр дуурайл авч ийм зуршил бүтээж аав ээжээ баярлуулж яваа хүмүүс бий юу?

-Манай ажлын хоёр гурван хүн ингэдэг гэсэн. Өчигдөр манай гэр бүлийн найзууд даваа гарагаас эхлээд ийм болгоё, ямар гоё юм бэ, чамайг яриад байхад гоё санаа байна л гэж бодсон. Харин постыг чинь хараад өөрсдөө хиймээр санагдлаа гэсэн. Би маргааш тэд нартайгаа хамт банк орно. Би энэ жилээс өглөө бүр хийдэг мөнгөө 2000 төгрөг болгож байгаа. Ээж, аавд хэлээгүй. Өөрсдөө мэдэхээр гоё юм билээ.

-Ийм сайхан сэтгэлтэй бахархалт хүү төрүүлж өсгөсөн аав, ээжийгээ танилцуулаач?

-Миний аавыг Б.Шугарсүрэн, ээжийг С.Баяржаргал гэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс бий. Өөрсдийнхөө хөдөлмөрөөр бор зүрхээрээ л гурван хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн. Би ээж, аав хоёроосоо хүнийг хайрлах, хүндлэх, хүнтэй зөв харьцах өөрийгөө тухайн хүний оронд тавьж харьцахыг сурсан. Манай аав, ээж хоёр олноо цуглуулж, дайлж цайлсан зан сайтай хүмүүс. Аав, ээжийнхээ сайхан хайран дунд өссөн би үргэлж зөв явах сан, зөв юм хийх сэн гэж хичээж явдаг даа.

-Үеийн залуустаа хандаж үг хэлээч?

-Аливаа юманд тууштай байгаарай. Заавал нэг их том, холын зорилго тавих шаардлагагүй ээ. Тууштай байхад л болно. Аав, ээжтэйгээ үргэлж холбоотой байж жаахан гэлтгүй баярлуулж байгаарай. Миний хувьд аав, ээжийнхээ сэтгэл санааг нь тайван байлгах нь хамгийн том бэлэг, ачлал гэж боддог.

-Та зорьсон зорилгодоо маш тууштай бахархмаар хүн юм. Учир нь жилийн өмнө өөртөө зорилго тавьж бялдаржуулах урлагаар хичээллээд, бүр Монголын мистерээс мөнгөн медаль хүртэж. Нүүр номноос тань мэдлээ?

-Баярлалаа. Тавьсан зорилгууд бий, бий. Хүүгээ сайхан амьдралд хөтөлнө. Миний хүү одоо долоон настай. Хүүдээ байнга цаг гаргаж чаддаггүй болохоор хийж байгаа зүйлээрээ үлгэрлэж, зөвд чиглүүлэхийг хичээдэг. Миний хүү чинь одоо эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийхийн ач тусыг ойлгочихсон. Өвөө, эмээ хоёр дээрээ очоод гурил, чихэр, хонины мах идэж болохгүй гээд бараг нөгөө хоёроо эрүүл хооллоход сургасан гэсэн. Удахгүй аавтайгаа хамт бялдаржуулах төвд явна даа, миний хүү. За, тэгээд 60 нас хүрч яваа аав, ээж хоёрынхоо санааг нь зовоохгүй, сэтгэлийг нь дүүрэн явуулахсан гэж хүсдэг. Яг асуултын тухайд бол бас л хүссэн, зорьсон тууштай хийсэн хөдөлмөр минь. Монголын мистер 2021 тэмцээний дэд аварга болсон.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: eguur.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.