Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа, “Соёлын гавьяат зүтгэлтэн”, яруу найрагч Л.Гаваасүрэн таалал төгсжээ.
Тэрээр 1973 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын эргүүлийн ротод цагдаа болж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ. Улмаар Цагдаагийн “Сүлд” чуулгыг удирдан зохион байгуулж, олон шилдэг залуу уран бүтээлчдийг төрүүлж, “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн” хайр зэрэг олон арван дууны шүлэг бичиж, үзэгчдийн мэлмий, сонорыг мялаасан юм. Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

хр
о

Ирэх оноос иргэд хувиараа үйлчилгээний бизнес эрхэлж эхэлхэд чөлөөтэй ч юуг анхаарах ёстой вэ?

Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх шийдвэр 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Энэхүү шийдвэртэй холбоотой иргэдээс ирж буй асуултад НЗДТГ-аас хариулт өгч байна.














