УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Ниймийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа“Иргэдэд таалагдаж түр зуур оноо авах гээд хуулийн төсөл өргөн бариагүй юм. Ахмадууд өл бө рч үх эх эд тун ойрхон байна. Хэдэн жил л ярилаа. Дорвитой нэмэгдсэн зүйл байхгүй байна. Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг харчих. Энд шүүмжлээд байгаа гишүүд ч өөрсдөө ахмадуудын авч байгаа тэтгэврийг аваад сардаа амьдраад явах уу гэдэг асуудал. Банкинд аваачаад хадгалчихдаг 300, 400 тэрбум төгрөгийг яах гэж авсан юм.
Хэрэв аваагүй байсан бол өдийд Нийгмийн даатгалын сан ийм байдалд орохгүй байсан гэж иргэд ярьж байгаа юм. Одоо хүчинтөгөлдөр явж байгаа хууль эмэгтэйчүүдэд халтай. Та нарын тооцоон дээр ч байна. Та нар хамтын тэтгэврийн хуулийг нь хүчингүй болгочихсон. Нөхөр нь нас бараа л бол юу ч үгүй амьдарч байна. Амьдрах боломжгүй нөхцөлд байхад тэтгэврийг өсгөе, хамтраад ажиллая гэхээр таалагдах, таалагдахгүй юм ярилаа гэх юм. Хүмүүс тэтгэвэр хэрхэн төлөхгүй байх вэ гэдэг рүү орох зүйл рүү орж болзошгүй байна. Та нар ийм шударга бус байдал руу иргэдийг түлхэж байна. Хөшөө дурсгал болохоор хэчнээн тэрбумаар зардаг. Ахмадуудаасаа яагаад 120,000 төгрөг харамлаад байгаа юм” гэлээ.
Ч.Ганжавхлан: Түүнийг олсонгүй…

“Лантуун дохио” ТББ-ын санаачлагч, тэргүүн Ч.Ганжавхлан жил болгон “ид шидийн уут” хэмээн аян зохиож гэр хорооллын алслагдмал дүүрэгт амьдарч буй хүүхдүүдэд бэлэг тараадаг уламжлалтай болсон билээ.
Тэрээр цахим хуудаснаа:
Түүнийг олсонгүй
Цагаан даваа орчим миний мэддэг, хаяа тэр хавиар явбал яаж байгаа бол гээд мэнд мэдээд гардаг хоёр жаахан хүүхэд байсан. Задгай буусан гэрт үргэлж л хоёулхнаа байдаг. Аав ээж нь хаачсан гэхээр байгаа л гэдэг. Нэг удаа бүр та цай уугаад гар гээд надад аяга хар цай өгч, би баярласандаа цаасны булан дээр “Ид шидийн оронд бүтэн өдөр тоглох эрхийн бичиг” гэж гараараа бичиж очих автобус зааж өгч байлаа.

Саяхан өнгөрсөн намар ч гэсэн хажуугаар нь явахдаа гаднаас нь орилж хоёр үг солиод л явсансан. Хүнсний тусламж энээ тэрээ болоход хамгийн түрүүнд л очдог байсан. Харин өнөөдөр Ид шидийн уутаа тэврээд өөрөө өвлийн өвгөн болчихсон цасан охидтойгоо “Миний хоёр найз бий” тэднийхээр ороод эхлээд орьё аягүй бол босоогүй байгаа даа гээд яваад очив. Гаднаас нь орилоод чимээ алга.

Яваад ортол ийм дүр зураг угтлаа. Битүү а р хины шил, хөлдсөн гурилтай хоол, ундуй сундуй самраад явсан аятай гэр. Гэхдээ хүн амьдардаг, эсвэл саяхныг хүртэл амьдарч байсан гэр байлаа. Дотор палхийгээд явчихсан. Дээшээ өгсөөд хогийн цэг руу очиж мэдэж магадгүй хүмүүсээс асуутал мэдэх хүн алга. Олон жил тэр хавьд хүүхдийн ажил хийж байгаа нэг эгчээс асуусан ч сураг байхгүй. Юу болов хайччихав.

Маргаашнаас илүү сураг тавих санаатай. Яг над шиг өнгөрсөн 7 жил олон удаа оччихсон, хүүе хаая гэж л байдаг, давхар тэднийгээ харж хамгаалж байдаг өвлийн өвөө цасан охидууд маш олон бий. Нүдэн дээр уруудаад ирэх амьдрал, а р хидалт, х ү чирхийлэл, хөл хо рио эдийн засгийн шуурганд хөөрхий хэдэн хүүдүүд л чирэгдэж гундаж байна даа.

Энэ утгаараа ид шидийн уут бол бэлэг тараадаг, тараагаад өнгөрдөг хаячихдаг, зургаа авахуулаад сошиал дээр тавиад өнгөрчихдөг, хэлбэрдэж хийдэг тийм ажил биш юм. Түүнийг олох болно.
2021.12.23

