• Latest
  • Trending
Ч.Уранхолбоо: Би нүүрэндээ алтан утас тавиулсан нь үнэн. 7500 доллароор хийлгэсэн

Ч.Уранхолбоо: Би нүүрэндээ алтан утас тавиулсан нь үнэн. 7500 доллароор хийлгэсэн

2021-12-23
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, December 6, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ч.Уранхолбоо: Би нүүрэндээ алтан утас тавиулсан нь үнэн. 7500 доллароор хийлгэсэн

by admin
2021-12-23
in ЯРИЛЦЛАГА
0
Ч.Уранхолбоо: Би нүүрэндээ алтан утас тавиулсан нь үнэн. 7500 доллароор хийлгэсэн

– Ану хэдийнээс, яагаад цагаан хоолтон болох болов. Энэ талаар яриагаа эхэлье?

 – Цагаан хоол оюун санааны хувьд хүнийг өөрчилж амар тайван болгож, жингээ барих, залуу сайхан насаа хадгалах гээд маш олон ач холбогдолтой. Тийм учраас би цагаан хоолыг сонирхож хэрэглэсэн. Монгол орон эрс тэс уур амьсгалтай учраас анхандаа яд рах, сул ьдах тохиолдлууд ажиглагддаг байсан. Гэхдээ хүн аливаа зүйлийг хүсээд, түүнийхээ төлөө байж чадах юм бол өөрчлөлт гардаг. Оюунлаг ийм сайхан орчинд орж ирээд гэгээлэг хүмүүстэй юм ярилцаад хоолоо идэх миний хувьд амралт болж байна. Хүн багатай, орж ирж байгаа хүн болгон их сайхан харилцаатай, нүүрэндээ инээмсэглэл цацруулж байдаг учраас энд гэрээс минь ялгаагүй байдаг л даа.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

 – 100 хувь цагаан хоолтон болж чадсан уу. Өдөр болгон цагаан хоол идэж байна уу, эсвэл долоо хоногт тодорхой хэдэн өдөр үү?

 – Долоо хоногийн дөрвөн өдөр нь цагаан хоол идээд, гурван өдөр нь мах идэж байгаа. Гэхдээ махыг маш бага хэмжээгээр хэрэглэнэ, энэ нь миний бие организм эрүүл мэндийн байдалтай холбоотой. Цус багатай учраас ачаалал ихтэй ажиллаж байх үед өвлийн улиралд ийм системээр хооллохгүй бол бие өвдөөд ажлынхаа эрч хүчийг алдчих гээд байдаг. Зуны цагт бол мах идэхгүйгээр амьдрах боломж бидний өмнө нээлттэй байдаг.

 – Нэг хэсэг уран бүтээлийн хувьд бага зэрэг завсарлагатай байлаа. Хаагуур юу хийв дээ?

 – Өөрийнхөө эрүүл мэндэд цаг гаргасан л даа. Хажуугаар нь “Хөөрхөн дэлхий” сургалтын төвийг тоглоомын төвөөс нь тусгаарлаж нээсэн. Энэ төвийнхөө ажилд нэлээн анхаарал хандууллаа. Сүүлийн тав, зургаан жилийн турш би эрүүл мэнддээ цаг гаргаагүй, уран бүтээлээ л хийгээд өдөр шөнөгүй ажилтай байсан учраас бөөр бага зэрэг өвдсөн. Эмэгтэй хүн яаж харагдах, гоо сайхнаа хадгалахад хамгийн чухал эрхтэн бөөр байдаг. Тийм болохоор би бөөрөндөө нэлээн том эмчилгээ хийлгээд одоо гайгүй болж байгаа. Хүн ер нь эрүүл байж л ажлаа хийж чадна гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн.

 – Оны өмнө өөрөө Европын орнуудаар яваад ирсэн гэсэн. Аяллаар явсан уу. Урлагийн хүний хувьд Европын урлаг соёлыг судлав уу?

 – 12 сард “Christmas”- ийн үеэр Европоор яваад ирсэн. Энэ баярыг Европт хамгийн өргөн сайхан тэмдэглэдэг болохоор сонирхож Берлин, Парис хотоор орсон. Мэдээж урлагийн хүн учраас соёл урлагийн бүх газруудаар энтертайнмент чиглэлээр үзэж харах зүйлтэй газруудаар явж сонирхолтой зураг авалтууд хийсэн. Би урлагийн хүний хувьд хөгжмийн бүх төрлийн жанрыг сонсох шаардлагатай бас дуртай байдаг. Гэтэл би урьд нь ерөөсөө сонсож байгаагүй хөгжмийг Берлин хотод гадаа гудамжинд явж байхад сонссон. Миний сэтгэлийг тэр хөгжим үнэхээр их татсан. Тэр нь “Native Indian music” гээд индиан овог аймгийн лимбэ, даралтат чулуун хөгжим үнэхээр гайхалтай сонсогдож байсан. Сонсоход дахиад шинээр өөрийг мэдрэх шиг шинэ мэдрэмж төрсөн. Урлаг гэдэг зүйл ямар нарийн юм бэ, хүний сэтгэлийг яаж хөндөж чаддаг юм бэ. Индиан хөгжим надад их таалагдсан, индиан овог аймгийнхантай ярилцаад тэднээс цомог авсан, одоо бясалгал хийх үедээ, гэртээ байх үедээ, өөртэйгээ ярилцах үедээ сонсдог. Бусад хөгжмөөс их ялгаатай.

  – “ Гала”-гийн Ану өнөөдрийн Ану хоёр хэр их ялгаатай вэ. Өөрчлөгдсөн үү. Өөрийг чинь их намба суусан гэж яригдах болж, гадаад үзэмжинд ч гэсэн бага зэрэг өөрчлөлт орсон юм шиг?

 – Цаг хугацаа гэдэг хамгийн том өөрчлөлтийг хүнд авчирдаг. Миний хувьд хамгийн том өөрчлөлт оюун санаанд маань гарсан.

Энэ нь бясалгал хийгээд цагаан хоол идсэнтэй давхар холбоотой. Дээрээс нь миний амьдрал өдөр тутам л өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сурч мэдэхэд зориулагддаг болж. Би хэт их ганган байхыг хойш тавиад өөрийнхөө тав тухыг эрхэмлэдэг болжээ. Бусдыг хайрладаг болж, бусдыг уучилдаг болж. Энэ болгондоо би их олзуурхууштай байгаа.

Би сүүлийн хоёр жил Карма буюу үйлийн үрийн тухай сонирхож уншиж байгаа. Үйлийн үр гэж байдаг, хүн өөртөө үйлийн үрийг дуудахгүй л байх хэрэгтэй. Аль болох гэгээлэг зүйлийг дуудаж, оюун санаагаараа ч гэсэн гэ м нү глийг үйлдэхгүй байх хэрэгтэй. Тэр ч үүднээсээ эрүүл зөв хооллолтыг сонгосон.

 – Таныг гоо сайхны мэ с за сал хийлгэсэн гэж яригддаг. Хамгийн сүүлд нүүрэндээ алтан утас тавиулсан гэсэн. Ямар үнэтэй хийлгэсэн бэ?

 – Хоёр жилийн өмнө бол “эмэгтэй хүн сайхан байх нь зөв ш дээ, эмэгтэй хүн яагаад гоо сайхны мэ с за сал хийлгэж болохгүй гэж” гэж хэлэх байсан. Харин өнөөдрийн хувьд хүн өөрөө өөрөөрөө байх нь хамгийн сайхан шүү гэж хэлнэ. Миний хувьд хамраа өндөрсгөх мэ с засал хийл гэсэн. Энэ бол сүртэй юм биш, хиймэл зүйл суулгаагүй өөрийнхөөр маань өндөрлөсөн.

Гэхдээ энэ нь надад хангалттай. Миний биед том өөрчлөлт гарч 56-гаас 46 кг болж турсан болохоор хүмүүс мэс засал хийлгэсэн юмуу гэж ярьдаг л даа. Нуулгүй хэлэхэд өнөөдрийн байдлаар нүүрэндээ огт мэ с хүр гээгүй бүсгүйчүүд эрс цөөрсөн байна. Эмэгтэйчүүдийн дийлэнх нь сэтгэл дундуур байдлаа засварлахыг хүсдэг болчихож.

Аливаа нэгэн амжилтын өөдөө өгсөхөд эмэгтэй хүнд эр зориг, хүч хөдөлмөрөөс гадна гоо үзэсгэлэн хэрэгтэй. Өдөр тутмын интернет сайт болгон дээр гадаадын бүхий л оддын мэс ажилбарыг хүртэл магтан дуулдаг атлаа цөөхөн хэдэн монголчууд бид яагаад ингээд байдаг юм бэ. Мэ с зас лыг хүсээд байх зүйл бол биш, ямар ч эрсдэл гаргаж болно. Дэлхий дээр алдартай модель загвар өмсөгч мэс заслын ширээн дээр амьдралынхаа сүүлийн өдрийг үдсэн тохиолдол ч байдаг. Тэрнээс би и х цочир дсон. Хүний өөрт олгогдсон бие цогцос ганцхан хувь байдаг.

Хүн өөрийнхөө байгаа ганцхан мэнгийг өөрчилснөөрөө өөрийгөө бурхнаас ирэх хувь тавилангаас хүртэл цуцлагдаж, төөрчихдөг гэдэг. Би өөрийнхөө нүүрэн дээрх энэ мэнгийг авахуулчихья гэж бодож байсан ч Уранхолбоо гэдэг хүн дээр ирэх ёстой байсан сайн сайхан хувь тавилан явчихвал яана аа гэж эмээгээд мэнгээ ч хүртэл авахаа больсон. Өнөөдрийн энэ нийгэмд сайхан харагдах боломж гоо сайхны мэс засалгүйгээр байх боломжтой гэдгийг хэлмээр байна. Өөрөө өөрөөрөө байх хамгийн сайхан, чи бол ганцхан хувь гэдгийг би тодоос тод ойлгосон учраас одоо бол тэр талаар бодохыг ч хүсэхгүй байгаа. Би нүүрэндээ алтан утас тавиулсан нь үнэн.

7500 долларын ханштай хийлгэсэн. Энэ нь нүүрийг обьемоор нь жижигрүүлээд, нүүрэнд байгаа бүх хаван, өөх, илүүдлийг нь гаргаад нүүрийг жижигхэн харагдуулдаг. Дээрээс нь арьс хэзээ ч унжихгүй. Солонгост алтан утас тавиулсан, удаан ажиллаж байгаад ирсэн, уламжлалт анагаах ухааны доктор эмчээр хийлгэсэн. “Mongolian red club” гээд миний рекламанд нь тоглож байсан газрын гайхалтай мундаг солонгос эмч хийж өгсөн. Би их сэтгэл хангалуун байгаа, ойрын хэдэн жилдээ миний арьсан дээр хөгшрөлт үрчлээ харагдахгүй гэдэгт баяртай байгаа.

Алтан утсыг 18 настай хүүхэд ч хийж болдог, 16-тай хүүхэд хүртэл хийлгэсэн байна лээ. Зүрхэндээ ч тавьж болдог, уур бухимдалгүй болдог. Би зүрхэндээ бас тавиулсан. Мөн хүзүүндээ тавиулсан, хөших зүйл байхаа больсон. Эдгээр нь эрүүл байлгах гэж л хийлгэж байгаа. Сүүлийн үеийн судалгаагаар харахад гоо сайхны нэлээн дээгүүрт ордог орнуудад хийж байгаа хамгийн сүүлийн үеийн технологиор өвт гөх, ай х мэд рэмж төрдөггүй.

Нүүрээрээ дүүрэн алтан утас хийнэ гэж байхгүй, нэг газраа хоёр гурав байхад л болоо. Миний хувьд бол залуу хүн учраас одоо л хамгаалах хэрэгтэй. Дэлхийн таталцлын хуулийн дагуу хүний арьс доошоогоо байнга унжиж байдаг. Тэгэхээр тэрнээсээ урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Би 23-тайдаа хийлгэлээ. Гэтэл эмч бараг “Чи хоцрох гэж байна, урлагийн хүмүүс эрт хийлгэдэг, хятад солонгосын дуучид бол 18-тайдаа л хийлгэдэг” гэж хэлсэн. Манайхан мэс заслыг буруугаар ойлгоод байдаг. Олон нийтийн өмнө байгаа хүн тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг өөр дээрээ гаргах нь буруу зүйл биш ээ.

 – Ануг нэг их цомог гаргаагүй байж хөрөнгө мөнгөний хувьд “дажгүй” яваад байдаг гэдэг. Ер нь мөнгө олох арга чинь юу вэ?

 – Би өөрийгөө олон тоглолт хийгээгүй, олон цомог борлуулаагүй гэж бодохгүй байна. Миний үеийн дуучидтай харьцуулах юм бол хамгийн олон цомог гаргаж хамгийн олон тоглолт хийсэн, хамгийн олон гадны орнуудаар аялсан, аялан тоглолт хийсэн дуучин гэдгээрээ бахархалтай байдаг. Би гурвын гурван том тоглолтыг хийсэн.

“Хөөрхөн дэлхий” цомог 15 мянга хувь зарагдсан. Монголын рок попын тогоон дотор харж байхад хамгийн олон борлуулалттай цомгоор шалгарч байна. Үүний хажуугаар миний “Хөөрхөн дэлхий” төвд нийт дөрвөн мянга гаруй хүүхэд сургасан. Мөн хүмүүнлэгийн ажил хийж байна. Тэр ч үүднээсээ би өнгөрсөн 2010 оны 7 сард Монголын шилдэг 50 манлайлагч эмэгтэйн нэгээр шалгарсан. Би хамгийн залуухан нь байсан л даа. Гэхдээ намайг чи хамгийн залуухан ч гэсэн хамгийн их амжилтыг олоорой гэж өгсөн. Мөнгө бол чухал биш ээ, сэтгэл хөдөлмөрөө зориулаад ажиллаж байхад аяндаа дагаад ороод ирдэг юм байна лээ. Тийм учраас би мөнгийг тахин шүтдэг амьдралыг буруу гэж боддог. Би хэр их хөдөрлөхөөсөө гадна миний нэг насны буян заяа, эцэг эхийн маань амны хишиг намайг даллан дууддагын хүч ч бас байгаа юм шүү. Сайхан амьдраад байгаа шалтгаан маань ганцхан мөнгө биш шүү хатуухан хэлэхэд…

 – “Гала” хамтлаг тарж тухайн үедээ нэлээд хэл ам болж байсан. Одоо Болороотой холбоотой байдаг уу?

 – Асуудалгүй амьдрал, найз нөхдийн харилцаа, ажил гэж ер нь байдаггүй. Гала хамтлагийн Ану, Болороо хоёр хамгийн сайн найзууд байсан. Бид хоёр хийсэн ажлын хариуд гэж их хэмжээний мөнгө гэж “Эрхэт Монгол”-оос аваагүй ч тэдний хийсэн ажлаар бид олон нийтэд танигдсан. Энэ бол бид хоёрын хувьд хамгийн том үнэлэх үнэлэмж.

Болороотойгоо холбоотой байгаа. Сайхан амьдралтай болсон. Ажил амьдрал, өөрийнхөө боловсролд цаг гаргаж байгаад нь би баяртай байна. Тэр хүн өөрийгөө урлагаас явах цаг хугацаа нь болсон, хангалттай гэж үзээд өөрийнхөө сонголтыг хийснийг нь би хүндэлсэн. Миний хувьд урлагаас хэзээ ч хөндийрч чадахгүй гэдгээ мэдрээд уран бүтээлтэйгээ одоо хүртэл хамт байгаа. “Гала” хамтлаг тараад асуудлууд их байгаа ч намайг илүү их хурцалж урлагийн маань ертөнцөд эргүүлж авчирсан байх.

 – Сүүлийн үед өөрийг чинь стиль имижээрээ Lady gaga-г дууриах болсон гэж яригдаад байгаа?

 – Ер нь уран бүтээл бол өдөр тутмын амьдралаас тэс өөр зүйл ш дээ. Тэр бол тэсрэлт байх ёстой. Өнөөдөр намайг амьдрал дээрээ намбалаг даруухан эмэгтэй болжээ гээд л олон хүмүүс хэлж байна. Яахав нас ахиж байна, амьдралд үзэж харсан зүйлээр ч намба сууж байна. Уран бүтээлийн хувьд хэзээ ч даруухан байхыг хүсэхгүй байна. Бүрдүүлсэн имиж маань цэвэр манай баг хамт олны, уран бүтээлчдийн санаа байсан. Би өөрөө “ингэнэ тэгнэ” гэхээсээ илүү мэргэжлийн хүмүүсээс илүү заавар зөвлөгөө авах нь зөв. Дэлхийн супер стар бол Lady gaga л байна ш дээ. Хүмүүс “Ану Lady gaga-г дууриалаа” гэж хэлж л байна лээ, тэр нь чухал биш.

Мэргэжлийн хүмүүст түүний имидж нь таалагдаад над дээр туршъя гэж бодсон байх. Магадгүй бага зэрэг скандал үүсгэхийн тулд ч байж болно ш дээ. Гэхдээ ер нь шүүмжлэлгүй зүйл гэж Монголд байдаг юм уу. Би зөв шүүмжлэлийг хүлээж авна. Би доллар биш ш дээ. Зөв шүүмжилж болно, гэхдээ намайг доллар юм шиг битгий хараасай, зөв шүүмжлэл өгдөг байгаасай гэж хэлмээр байна.

 – “Алтан түлхүүр” тоглолт хүүхдүүдэд зориулсан хэрнээ олны өмнө бараг нүц гэн ша хуу гарлаа гэж их шүүмжилж байсан. Тэр үд эцэг эхчүүдээс санал гомдол ирж байсан уу?

 – Орчин үеийн эмэгтэйлэг байдлаар хувцасласан. Яагаад гэхэр БСШУЯ-наас ЕБДС-ийн таваас дээш ангийнхан дунд онц сурдаг, лидер, алтан түлхүүр өргөмжлөлийг авсан хүүхдүүдэд зориулж тэр тоглолтыг хийсэн.

Тэр үүднээсээ оюун санааны хувьд, үзэж харах зүйлийн хувьд нэлээн өндөр түвшинд хүрсэн хүүхдүүдэд зориулсан учраас орчин үеийн тоглолтыг бүтэн утгаар нь тавьж байсан. Ер нь би “Хөөрхөн дэлхий” ТББ байгуулагдсанаас хойш хүүхдэд зориулсан дууны клипэнд хөхөө гаргаад ч юмуу, шалдан нүцгэн гараагүй.

“Хүүхдэд зориулж дуулаад, аавд нь зориулж хувцасладаг” гэж намайг ярьж байсан. Яагаад хүмүүс өөрсдөө юмыг тэгж дандаа буруу талаас нь ойлгож, буруу талаас нь тайлбарладаг юм бэ, тэртээ тэргүй хүүхэд гэр бүлээсээ хүмүүжил авдаг. Үнэхээр их тэгж хүүхэддээ санаа тавиад байгаа бол хүүхдийнхээ өмнө гэр бүлийн хэрүүл хэзээ ч бүү гаргаж бай, өөр хоорондоо найрсаг бай, өөрсдөө хүүхдүүдийнхээ хүмүүжилд нөлөөл гэж хэлмээр байна. Би дан ганц хүүхдийн хүмүүжилд нөлөөлөөд байгаа юм биш шүү. Харин ч би оюунлаг зүйл хийхийн тулд их хичээж байгаа. Монголын өнөөдрийн нийгэмд ганцаараа хүүхдийн төлөө ажиллаад байгаа юм уу гэж харагддаг.

Хүүхдийн төлөө байгууллагууд цөөхөн юм шиг санагддаг, харин ч би ганцаардаж байна. Хийдэг байгуулагуудтай нь хамтраад өөрийнхөө үйл ажиллагааг түгээгээд эхэлчихсэн байгаа. Монголд байдаг нэлээн газруудаар бид явж үзсэн, хүмүүнлэгийн ажилд оролцож байна. Монголын хүүхдийн төлөө ирээдүйн төлөө амьдарч байгаа хүнийгээ урамшуулахгүй байж битгий мохоогоорой гэж хэлмээр байна. Гэхдээ миний хувьд хэзээ ч мохохгүй л дээ.

 – “Хүүхдийн эро тик дуучин” гэх тодотголыг та ер нь ямар хүлээж авдаг вэ?

 – Барбиг л эро тик гэхгүй юм бол яагаад хүүхэддээ эцэг эхчүүд нь барби авч өгөөд байдаг юм бэ. Би яг л барби шиг л байсан. Тэрнээс хэтрээгүй. Тэгээд байгаа юм бол тэр барбигаа битгий авч өг. “Хүүхдийн эро тик дуучин” гэж хэлснээрээ өөрсдөө харин хүүхдийнхээ сонсох дуртай дуучныг хүүхдүүдийнхээ өмнө эвгүй байдалд оруулж байгаа.

Гэхдээ үүнийг би бодлогын чанартай зүйл гэж боддог. “Ану хүүхдийн юм хийгээд баяжаад байна, лаг байгаад байна” гэж ярьж байгаа нь цаанаа миний ажил үйлсэд сөргөөр нөлөөлөх санаа гэдгийг би олж мэдсэн. Хүн болгон миний талаар ийм бодолтой байдаггүй.

Би маш олон газруудаар явж байна, бүгд л намайг хайрлаж байна, миний уран бүтээлийг сонсож байна. “Ану эгчийгээ сонсдог, даган дууриадаг” гэж охид хэлдэг. Би тийм зүйлийг мэдчихээд зүгээр нэг хэсэг хүмүүсийн гаргасан ярианаас няцна гэж байхгүй.

 – Сайтуудаар бас зарим нэгэн сэтгүүл дээр өөрийн чинь нүц гэн зу раг гарах болсон. Хүүхдийн дуу дуулж байсан дуучин маань яагаад ийм шийдвэр гаргах болов?

 – Ер нь бол би хүүхдийн дуу дуулахаа болилоо гэдгээ зарласан. Залуучуудад зориулсан уран бүтээл хийж эхэлсэн болохоор надад ирж байгаа саналуудад би нээлттэй байгаа.

Тэртээ тэргүй би шүүмжлүүлээд сурчихсан, хийх зүйлдээ нээлттэй хандахгүй бол “хүүхдийн дуучин” гээд баригдчихаад байвал утгагүй. Тэгэхээр зоригтой алхам хийх хэрэгтэй.

Ер нь бид урт хугацааны гэрээтэй ажилладаг, хэвлэлийн бодлогоор дэмжих, тал хувьд нь ч юмуу тодорхой хэмжээний санхүүжилт авдаг.

“Сэрүүлэг” сонин 2012

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.