Өөрийн найз олимпын аварга Н.Түвшинбаярт 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зодуулсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргасан.
Харин өнөөдөр Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хэргийг дахин шалгахаар прокурорт буцаасан бөгөөд Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн. Шүүх хурлын үеэр Н. Түвшинбаярын өмгөөлөгч Н.Түвшинбаяр Э.Энхбат начинд 3 тэрбум төгрөг өгсөн хэмээн мэдээлэв. Энэ мэдээллийн дараа Э.Энхбатын гэргий өөрийн цахим хуудаснаа хариу мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр:
“Зарим site гарчигаа мушгиж тавихаа болино уу!!!! 1ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!! Яаж биднийг зов оож туйл дуулж хагас дутуу өглөө дөө!!! Eр нь гэмт хэрэгтэнг ямар хүн өмгөөлж хамгаалдаг байнаа …” гэжээ.
kl
Б.Жаргалсайхан: Н.Түвшинбаяр ‘AMИA XOPЛOXOД’ бэлэн байгаа юм билээ

Б.Жаргалсайхан:
НИСЭЖ ЯВААД…
Одоо л алуурчин, ярагчин гэдгээрээ дуудуулаад байгаа Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын мөрнөөс адис авах, хүүхдээ нэрийг нь өгдөг байв. Бүр гарыг нь үнсээд уйлаад байсан эрийг хүртэл харж байлаа. Тухайн үед Түвшинбаяр Ap xи yyлaa, зод оон цох ион хийлээ гэхэд бүгдээрээ барьж иддэг байв.
Түүнд хир халдаадаггүй байсан нөхдүүд бах таваа хан ган муул саар. Энэ залуу гэмшиж ам иа xopлoxoд бэлэн байгаа юм билээ. Ийм оролдлого гаргасан учраас нэг их цагдан xopиогүй гэдэг. Түүнийг apaaтан болгох, чихгүй толгой болох зам руу та бид түлхсэн. Хамгийн гунигтай нь Түвшинбаярыг үнсэх гэж дайрч явсан нөхдүүд aлyypчинг “A.л” “Цaa.зал” гэж хашгирсаар.
Ч.Ганжавхлан: Түүнийг олсонгүй…

“Лантуун дохио” ТББ-ын санаачлагч, тэргүүн Ч.Ганжавхлан жил болгон “ид шидийн уут” хэмээн аян зохиож гэр хорооллын алслагдмал дүүрэгт амьдарч буй хүүхдүүдэд бэлэг тараадаг уламжлалтай болсон билээ.
Тэрээр цахим хуудаснаа:
Түүнийг олсонгүй
Цагаан даваа орчим миний мэддэг, хаяа тэр хавиар явбал яаж байгаа бол гээд мэнд мэдээд гардаг хоёр жаахан хүүхэд байсан. Задгай буусан гэрт үргэлж л хоёулхнаа байдаг. Аав ээж нь хаачсан гэхээр байгаа л гэдэг. Нэг удаа бүр та цай уугаад гар гээд надад аяга хар цай өгч, би баярласандаа цаасны булан дээр “Ид шидийн оронд бүтэн өдөр тоглох эрхийн бичиг” гэж гараараа бичиж очих автобус зааж өгч байлаа.

Саяхан өнгөрсөн намар ч гэсэн хажуугаар нь явахдаа гаднаас нь орилж хоёр үг солиод л явсансан. Хүнсний тусламж энээ тэрээ болоход хамгийн түрүүнд л очдог байсан. Харин өнөөдөр Ид шидийн уутаа тэврээд өөрөө өвлийн өвгөн болчихсон цасан охидтойгоо “Миний хоёр найз бий” тэднийхээр ороод эхлээд орьё аягүй бол босоогүй байгаа даа гээд яваад очив. Гаднаас нь орилоод чимээ алга.

Яваад ортол ийм дүр зураг угтлаа. Битүү а р хины шил, хөлдсөн гурилтай хоол, ундуй сундуй самраад явсан аятай гэр. Гэхдээ хүн амьдардаг, эсвэл саяхныг хүртэл амьдарч байсан гэр байлаа. Дотор палхийгээд явчихсан. Дээшээ өгсөөд хогийн цэг руу очиж мэдэж магадгүй хүмүүсээс асуутал мэдэх хүн алга. Олон жил тэр хавьд хүүхдийн ажил хийж байгаа нэг эгчээс асуусан ч сураг байхгүй. Юу болов хайччихав.

Маргаашнаас илүү сураг тавих санаатай. Яг над шиг өнгөрсөн 7 жил олон удаа оччихсон, хүүе хаая гэж л байдаг, давхар тэднийгээ харж хамгаалж байдаг өвлийн өвөө цасан охидууд маш олон бий. Нүдэн дээр уруудаад ирэх амьдрал, а р хидалт, х ү чирхийлэл, хөл хо рио эдийн засгийн шуурганд хөөрхий хэдэн хүүдүүд л чирэгдэж гундаж байна даа.

Энэ утгаараа ид шидийн уут бол бэлэг тараадаг, тараагаад өнгөрдөг хаячихдаг, зургаа авахуулаад сошиал дээр тавиад өнгөрчихдөг, хэлбэрдэж хийдэг тийм ажил биш юм. Түүнийг олох болно.
2021.12.23













