Улсын баатар Э.Бат-Үүлийн охин Хулан цахим хуудасдаа дараахь байр суурийг илэрхийлжээ “Олон өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны төгсгөлд МУ-ын прокурор аавд минь “Таныг Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл хэргийн чинь төлөө энэ хэрэгт яллаж байна” гэж хэлсэн. Дээрээс ирсэн тушаал биелүүлэгч өрөв дөлтэй тэр хүнд ингэж хэлэхээс өөр үг олдоогүй биз. Учир нь миний аавд, миний ахад хийсэн НЭГ Ч БУРУУ ЗҮЙЛ БАЙХГҮЙ. Миний аав Монгол Улсыг ардчилсан, эрх чөлөөт, тусгаар улс болгон хөгжүүлэх олон жилийн тэмцлийнхээ хугацаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж энэ улсын ардчилал, эрх чөл өөнд хал дахыг завд сан хэнтэй ч шудрагаар тэмцсээр ирсэн.
Аавын минь хувьд Монгол Улсын хараат бус дархан байдал юунаас ч эрхэм хамгаас үнэ цэнтэй зүйл нь. Гэвч энэ улсын сайн сайхан ирээдүйд зан.ал хийлэгч, ардчил.лыг үз.эн яда.гч, ард түмнийг я.дуу тар чиг байдлаар барьцаалан зөвхөн өөрийн ат гаг хүс лээ гүйцэлтүүлэгч, хом хой шун ал т сэт гэл тэй хүмүүс аавыг минь огт хийгээгүй хэргээр гүт гэн дор ом жилж шор онд хор илоо. Тэдгээр мун хаг хүмүүс аавыг минь шор онд хийснээр санасандаа хүрсэн мэт бодож суугаа байх. Тэгвэл та нарын балчир ухаан дэндүү тэн эг буруу сэтгэж байна даа гэж хэлье. Миний аав шиг ховорхон төрөх зоригтон ийм зүйлд нугардаггүй, хугардаггүй юм шүү. Монголын ардчиллыг өөрийг нь, үр хүүхдийг нь, удам судрыг нь до.ром.жилсны төлөө аав минь та нар шиг нов.шийн хүмүүсийн нүг лийг нүд ээр чинь гартал тэмцэх болно. Ардчиллын үнэ цэнийг ойлгож мэдэрсэн ард түмнийг даран.гуйлж, эрхшээлдээ байлгаж чадна гэж бодож байгаа бол ядар сан, яд уу энэ хүсэл хэзээ ч биеллээ олж байгаагүйг энэ улсын, энэ дэлхийн түүхээс хараарай.
Амин хувиа бодсон шун алт буз рын хүс эл чинь одоо биелсэн мэт санагдаж саг суурч байгаа та нарт дахин хэлэхэд үр чинь үлддэг хорвоо шүү. Өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэг өдөр энэ бүх хэргийн үнэн нь тодрох болно. Тэр үед та нарын гэм нүг эл и л болж үр удам чинь та нарыг жиг шин зэв үү цэж, тэд бүгдийн өмнө тол гой гуд айн гуниг тайгаар амьдрах болно шүү гэдгийг тах ир дут уу ухаандаа дахин дахин санаарай.
Миний гэр бүл аавынхаа гэм буруугүйг нотлох хүртэл хуулийг дээдлэн тэмцэх болно. Аавын минь гэм буруугүйг тогтоож, түүнийг цагаатган нэр хүндийг нь сэргээж чадах ХАРААТ БУС, ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭГЧ, ШУДАРГА шүүх засаглал энэ улсад байгаа гэдэгт ч эцсээ хүртэл бид итгэх болно.
Амаргүй энэ үед гэр бүлд минь асар их сэтгэлийн тус дэм, урам зориг хайрлаж, дэмжиж, хүндэтгэж, дуу хоолойгоо нэгтгэн, аавын минь төлөө тэмцэж байгаа сайхан сэтгэлтэй, ухаант олон мянган хүмүүст сэтгэлийн гүнээсээ талархаж байна. ШУДРАГА ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛАХ БОЛНО.” гэлээ.
Иргэдийг вакцины дөрөв тунд хамруулна

“Иргэд сайн дураараа Ковид19-ийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно“
Коро навиру сийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийлгэж болох эсэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээлэл өгчээ. Тэрээр “Европын Холбооны Улс болон АНУ-д зорчих иргэд өөрсдийн дөрөв дэх тунд хамрагдаж болно. Тухайлбал, Спутник V вакцины хоёр тун хийлгэсэн хүн дахин Pfizer вакцины хоёр тунг хийлгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Иргэд сайн дураараа К.о.в.и.д 19-ийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдах боломжтой. Монгол Улс 4-5 төрлийн вакцин иргэддээ хийсэн. Гадаадаас ирээд гэрийн ажиглалтад буй иргэд дөрөв хоногийн хугацаанд аль болох гадуур явахгүй байх хэрэгтэй” гэлээ.
Энэ сарын 25-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр гарсан юм.
ДОМГУУД МИНЬ ИНГЭЖ ДООШОО ОРОХ ГЭЖДЭЭ

ДОМГУУД ДООШОО ОРОХ ЁСГҮЙ
Төрийн соёрхолт Харанга тахианы гуя рекламдахыг үзлээ. Даанч дээ, амьд домгууд минь, хайран ч Харанга минь гэж халаглах, хүндлэлээ харамлах сэтгэл төрөв. “Ай даа, хүний амьдрал…” гэж эхэлдэг “Амьдрал” гэх нэг дуу нь л гэхэд амнаас аманд аялагдаж, ардын дуу шиг өвлөгдөж яваа хамтлаг шүү дээ. Гэтэд “Хятад” тахианы шарсан гуя рекламдаж, хайр, хүндэтгэлээ хэдэн бор төгрөгөөр хүндлэлээ сольчих шиг хачин хөндүүр мэдрэмж төрөв.
Харанга Ардчилсан хувьсгалаас нэг “ах”. Гурван аравныг хүндлэл дунд туулж, хариуд нь тэд бидний гомдож гуньсан, бахархаж баярласан, уйтгарлаж уйлсан бүхий л цаг үед дуугаараа хамт байсан. Хүний нутагт хүнд ажилд нухлуулж яваа залуу хэсэг амсхийхдээ “Алс хол хүний нутагт ээжийдээ эрхлэнхэн зүүдэллээ…” гэж аялдаг юм. Амьдралд алдаж онож, андуудтайгаа хааяа тэврэлдэж суухдаа “Баяр хөөр гомдол гуниг адил тэнцүү хосолсон хорвоод…” гэж дуулж эхэлдэг юм.
Морио дээдэлдэг Монгол хүн бүхэн “Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монгол оо…” гэж омогшдог юм. Хайртай бүсгүйгээ санасан, санааширсан залуу “Санана даа чи намайг санана…” гэж тайтгардаг юм. Ингэж л, дуулсан дуу бүхэн нь “амьтай”, анагаах чадалтай байж ирсэн учраас дуунд дуртай монголчууд тэдэнд хайртай байдаг юм. Хайртайдаа хүндэлдэг юм.
Тийм ч учраас төр тэднийг соёрхсон юм. Гишүүн бүр нь гавьяат, ганц бөгөөд анхны Төрийн соёрхолт хамтлаг бол тэд. Харангыг үүсгэн байгуулж, өдий хүртэл авч яваа Ц.Энхманлай аль 2000 онд гавьяат авч байлаа. Урт буржгар үсээ задгай тавьж, улаан эрээн алчуур толгойдоо зангидсан тэр л төрхөөрөө нүдэнд, чихэнд, зүрхэнд үлдсэн Х.Лхагвасүрэн гэхэд 2014 онд гавьяат болж байлаа. Ийм ч учраас тэд бол амьд домог.
Гэтэл… Монгол шиг жижигхэн зах зээлд “од” байх, тэр тусмаа Харанга шиг амьд домох байх хэцүү нь мэдээж, ойлгоно. Гуравхан сая хүн амтай, тэн хагас нь хүүхэд, хөгшид гэхээр “хагас” рок сонсож, сонссоныхоо хариуд мөнгө төлөх нь хэд билээ. Энэ утгаараа дуу дуулж, цомог гаргаж, олсон мөнгөөрөө “од” шиг амьдрах хэцүү. Жилд хэдхэн тохиодог, шинэ жил мэтийн нижгэр баяруудаар халтуур хийж, хэд гурван төгрөгтэй залгадаг нь ч нууц биш. “Халтуур” хийдэг урлагийнхан дотроос Хурд, Харангын ханш л хамгийн өндөр байдаг, “Хүндлэл хүлээтлээ хөдөлмөрлөсөн юм чинь хүссэн үнээ хэлэлгүй яах вэ” гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг байв.
Энэ нь ч тэднийг бардам, бахархам харагдуулдаг байсан. Гэтэл хайр хүндэтгэлийг харамгүй хүлээсэн Төрийн соёрхолт Харанга маань тахианы гуя рекламдах дээрээ тулна гэж санасангүй. Мөнгө хэдий хүчтэй ч миний мэдэх Харангын хар савхитнуудыг “KFC” идэж байгаа клип хийтэл нь урвуулна чинээ төсөөлсөнгүй. Хятад тахиа оруулж ирдэг гэж муулуулдаг, хэд хэдэн удаа хордлогын дуулиан дэгдээж байсан, хэл амнаас салдаггүй түргэн хоолны газрыг түмний хүндлэлийг хүлээсэн амьд домгууд маань рекламдаж доошоо орохыг харна чинээ зүүдэлсэнгүй.
Харанга шарсан тахианы гуя рекламдахгүйгээр 32 жил оршин тогтож чадсан. Цаашид ч чадах л байсан. Даанч домгууд маань доошоо орчихлоо. Төрийн соёрхолтоо бодоод түргэн хоолны газрын рекламаас татгалзах ёстой байсан юм. Дэндүү бардам явж ирснээ бодоод “Дутуугаа дүүргэ, Дүүрэн жаргалтай бай” гэж доошоо орох ёсгүй байсан юм. Тэгэхийг нь тэднийг сонсдог, хайрлаж, хүндэлдэг фенүүд нь зөвшөөрөхгүй гэдгийг тооцоолох ёстой байсан юм.
Эцэст нь, хүндлэл хүлээсэн амьд домгууд хоолны салбар луу холбирсоор л. Гавьяат Б.Сарантуяа “Сакура”, Төрийн соёрхолт Д.Болд “Слава” рекламдаж, телевизийн нэвтрүүлэг, киноны дундуур үзэгддэг болоод удлаа. Араас нь алдарт Харанга орчихгүй байгаасай. “Агуу “Битлс” цагтаа сүү, сэндвич рекламдаж явсан юм шүү, юун сүртэй юм” гэж өмөөрөх хүмүүс ч байгаа л байх. Баруунд л тийм байдаг юм байгаа биз, харин бидний хүндлэх, бахархах соёл, сэтгэхүй тэднээс тэс өөр юм. Тиймдээ ч тэссэнгүй. Гэхдээ бас шүлс үсчүүлэн шүүмжлэхийг, буруу гэж баалахыг гол зорилгоо болгосонгүй. Харин Харанга гэх түмний зүрхэн дэх хүндлэлийг хадгалаасай л гэж хүслээ. Домгууд домгоороо л үлдэх ёстой юм. Тахианы гуя өрсөн ширээний ард зогсох Харанга биш, тайз эзэгнэж, талбай дүүрэн үзэгчдийг огшоож чаддаг тэр л Харанга чигээрээ үлдэх ёстой юм.
Эх сурвалж: ergelt.mn













