Өнгөрсөн амралтын өдрүүдэд өсвөр насны гурван хүүхэд хөтлөлцөөд 12 давх раас үсэр сэн хэрэг гарсан нь олон нийтийг ихээхэн цочролд хүргээд буй.
Өсвөр насны хүүх дүүдийн ам иа хор лох тохиолдлын 60 гаруй хувь нь үе тэнгийнхний дээрэл хэлт эзэлж байгаа талаар ДЭМБ судлан гаргасан байдаг. Монгол улс дэлхийд ам иа хор лол тын түвшингээрээ гуравдугаарт жагсдаг. Харин насны бүлгээр хувааж үзвэл 10-29 насны эрчимтэй амьдрах насныхан байдаг аж. Манай улсад жилд 600 орчим ам иа хор лолт цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Хүүхдүүд нэгнээ гадаад үзэмжээр ялгах, гадуур хах, шоолж дор омж лох нь бусдыг үхэл д хүр эх шалтгаан болж байгааг мэргэжлийн сэтгэл зүйчид онцолж байна. Түүнчлэн бага насны хүүхдүүдэд аав, ээжээсээ буруу хүмүүжил, үлгэр дурайлал олж авснаас үүдэн гэм т хэрэ гт холбогдох, хохирогч болох зэрэг нь ам иа хор лох гол шалтгаан болдог бөгөөд гэр бүлийн орчин дахь буруу харилцаанаас болж энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсээр байгаа юм.
Өсвөр үеийн 1236 хүүхэд оролцуулсан судалгаанд дурьдаснаар, 19.4 хувь нь ам иа хор лох оролд лого хийж байсан. 12 хувь нь ам иа хор лох талаар бодож байгаа гэсэн байдаг ажээ.
Иймд эцэг, эхчүүд та бүхэн бага насны болон өсвөр насны хүүхдүүдтэйгээ зөв харилцах, үргэлж ярилцаж байх, гэм т хэр гийн талаарх мэдээллийг зөв таниулах, эрсдлийг хэрхэн давах вэ зэрэг арга замыг зааж чанартай мэдлэгүүдийг олгохыг зөвлөж байна.

эх сурвалж: эгүүр.мн

.
“Женко” Баттулгын гэргий Энхтуяа МУГЖ Б.Сарантуяад хандаж “Чиний Зууны манлай дуучин гэж юу байдаг юм бэ, зууны манлай гэр бүл үймүүлэгч байх

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа амьдралаа гоёчилж ярьж, нэмж чимээд байдаггүй, байгаа зүйлийг үнэнээр нь илэн далангүй ярьчихдаг болохоор хүмүүс Сараагийн яриаг сонсож, сонин хэвлэлээс унших дуртай. Хамгийн сүүлд МУГЖ Б.Сарантуяатай сэтгүүлч Б.Ганчимэгийн хийсэн “Ирмүүн” сэтгүүлд өгсөн ярилцлага, авахуулсан зурагнууд нь үнэхээр дуулиан тарьсан.
Тэр болгон эмэгтэйчүүдийн ил ярьж, гаргаж чаддаггүй зүйлийг дуучин Б.Сарантуяа шулуухан гаргаад хэлчихсэн болохоор тэр байх л даа. Тэр ярилцлагандаа поп хатагтай хоёрхон эр хүнийг чин сэтгэлээсээ хайрласнаа хэлсэн. Хамгийн гол нь Сараагийн хайрыг татсан хоёр хүний нэг нь том хүүгийнх нь аав УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болдын дүү, “Бодь”-ийн захирал Л.Болдхуяг биш гэж хэлсэн нь хүмүүсийн сонирхлыг бүр их татсан. Сараагийн 25 насанд нь ирсэн тэр хайр, хүчтэй дурлуулсан нууц ноёнтон нь хэн байх вэ гэж таамаг дэвшүүлж эхэлсэн. Дуучин Сараа 15-16 настайгаасаа “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж, ерээд оны эхээр анхны нөхөр Н.Ганхуягтайгаа Сингапурт явж жил гаруй дуулж байгаад ирсэн. Ирэхдээ CD хэвлүүлж ирсэн нь тухайн үедээ шинэлэг зүйл байлаа.
Зууны манлай дуучин Б.Сарантуяа Монголын дуучид дундаас анх удаа CD гаргасан дуучин гэж түүхэнд үлдэнэ. Хүчирхэг хоолойтой дуучин Сараа өөрийн нөхөр “Инээмсэглэл” хамтлагийн Н.Ганхуягаас илүү нэр хүндтэй болсон. Ер нь дуучин Сараа дуулж эхэлснээсээ хойш үеийн үед жинхэнэ од, хэвлэлийн баатар бүсгүй байсаар ирсэн. 1994-95 онд нөхөр Н.Ганхуягаасаа салж, “Мартъя” дуугаа дуулсан нь жинхэнэ шуугиулсан. Нөхрөөсөө салсны дараахан Б.Сараа “Женко” Баттулгатай нэр холбогдож эхэлсэн гэдэг. Тухайн үед “Женко” Баттулгын гэргий дизайнер Энхтуяа “Тэр Сараа эрээн оймс өмсчихөөд од гээд байгаа шүү. Зүгээр л гейша” гэж “Дээдсийн хүрээлэн” сонинд ярилцлага өгч байсан. Энэ бол нөхрөө хардсан эхнэрийн амнаас гарах л үг байх.

Энэ үг ч дуучин Сараагийн мандаж байгаа өндөр нэр хүндэд нөлөөгүй, хүмүүс Сараагийн дууг сонсох дуртай хэвээрээ үлдсэн, одоо ч Сараагийн үнэнч фенүүд олон бий. Харин ерээд оны дунд үед дандаа дуулж явсан дууны шүлэг бичдэггүй Поп Сараагийн онгод гэнэт орж “Хонгор найз” дууны шүлэг бичсэн. “Алдаж онох амьдралын замд Алгуурхан чи наддаа Амлалт хүслийн ариун чинадыг Андгайлж чи надад хэлээгүй Шөнө дунд намайг цочоон сэрээсэн Эцэс төгсгөлгүй утасны дуу Ганцаардлын гашуун нулимсыг минь Ганцхан үгээрээ чи минь сэврээсэн Бүрхэг бүрэнхий бүтэн үдэш би Бүрмөсөн чамайг мартахыг хичээсэн… Зүүдэнд ургасан ханилах тавилангүй Зөвхөн миний хонгор минь” гэсэн үгтэй дууг поп хатагтай Сараа, Женкод зориулж бичсэн гэлцдэг.
Юутай ч Ерөнхийлөгч Х.Баттулга нэг үе дуучин Б.Сарантуяатай уулздаг байсныг мэдэх хүмүүс цөөнгүй бий. Саяхан нэгэн хүлээн авалтан дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны гэргий Ц,Энхтуяа дуучин Сараад хандаж “Чиний Зууны манлай дуучин гэж юу байдаг юм бэ, зууны манлай гэр бүл үймүүлэгч байх…” гэж гомдонгуй хэлсэн тухай дээдсийн хүрээний хүүхнүүд сэмхэн ярилцаж байна лээ.
Эх сурвалж:
.
.
Цагаан сарыг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглоно, төрийн золголт хийхгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Болортуяа хэлэхдээ “Энэ жилийн цагаан сар энэ жил хоёрдугаар сарын 02-нд болно. Цар тахлын шинэ хувилбар дэгдээд байгаа учраас энэ жил мөн төрийн золголтыг хийхгүй байх, айл өрхүүд, албан байгуулагууд цомхон хүрээнд тэмдэглэх чиглэлийг Ерөнхий сайд УОК-т өглөө.
Ковид 19 халдварын шинэ мутаци манай улсад орж ирэх магадлал өндөр байгаа юм” гэлээ.













