www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Жүжигчин Ан Жэ Мо: ”Монголын Ерөнхийлөгч надад газар бэлэглэж байсан” гэв

admin by admin
2021-12-22
in ХОВ ЖИВ
0
Жүжигчин Ан Жэ Мо: ”Монголын Ерөнхийлөгч надад газар бэлэглэж байсан” гэв
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Зоригт эрийн түүх” киноны Ким Ду Ханы дүрээр Монголчуудад алдаршсан БНСУ-ын жүжигчин Ан Жэ Мо саяхан орсон нэвтрүүлгийн үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч өөрт нь газар бэлэглэхээ амлаж байсан гэжээ.

Тодруулбал, тэрбээр “TV Chosun” телевизийн “Golf King 2” энтертайнмент нэвтрүүлэгт “Зоригт эрийн түүх” кинонд дүр бүтээсэн жүжигчин Ли Вон Жон, Рюжин, Лим Хён Жүн нарын хамт оролцсон байна. Энэ үеэр жүжигчид “2000-аад оны эхээр “Зоригт эрийн түүх” Солонгосын төдийгүй дэлхийн олон оронд шуугиан тарьж байсан.  Мөн Монголд алдартай байсан бөгөөд үзэгчдээс 80 хувийн үнэлгээ авсан. Тухайн үед Монголын Ерөнхийлөгч Ан Жэ Мод газар хүртэл бэлэглэсэн” гэж ярьжээ.

Харин Ан Жэ Мо “Тийм ээ. 10 гаруй жилийн өмнө байх. Гэхдээ би тухайн үед ямар ч үл хөдлөхийн баримт бичиг аваагүй. Одоо түүндээ маш их харамсдаг” хэмээн хошигнон хэлжээ. Сонирхуулахад, 2000 оны үеэр Монгол Улсын ерөнхийлөгчөөр Н.Багабанди ажиллаж байсан билээ. Тэрээр Ким Духаны улаан фэн байсан бололтой.

Эх сурвалж: News.mt.co.kr

 

Их хэмжээний нойтон тарвага хот руу нэвтрүүлэхийг завджээ

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постонд энэ оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00-22.00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэжээ.

Улмаар эл хугацаанд өдрийн 16 цаг 30 минутын үед иргэн “Г” нь 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлэн материалжуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон шийдвэр гарсан.
Иймд иргэн та бүхэн ховордсон ан амьтныг агнахгүй байна уу.

ти

Э.Бат-Үүлийг хоригдлууд “Хонхны дуу” дуулан угтжээ

УИХ-ын гишүүн, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг хотын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүү Б.Чулуудайгийнхаа компанид давуу байдал олгосон хэрэгт буруутгаж, дөрвөн жилийн хор их я л оноосон.

Тэгвэл Өмгөөлөгч А.Пүрэвдулам Э.Бат-Үүлийг эргэж очжээ.

Тэрбээр “Э.Бат-Үүл баатартай уулзав. Монголын ардчиллын ноён нуруу улам батжиж, улам чангарч улам зориг оржээ. Ардчилал, эрх, эрх чөлөөний бэлгэдэл тэмцэгч хүний мөн чанар ийм л байдаг гэлтэй. Үнэн цаг хугацааны явцад улам тодрох нь гарцаагүй. Түүнийг хор их ангид ирэх мөчид хоригдож буй хүмүүс нэгэн зэрэг Хонхны дууг дуулж хүндэтгэл үзүүлжээ” хэмээсэн байв.

Post Views: 750
Previous Post

Хилээр 20 гаруй кг алт нэвтрүүлэх гэсэн АТГ-ын мөрдөгчид, гаалийн ажилчдыг “дарамталсан” байж магадгүй байна

Next Post

Монголоос очсон үлэг гүрвэл НҮБ-ын индэр дээрээс ноцтой мэдэгдэл хийв

Next Post
Монголоос очсон үлэг гүрвэл НҮБ-ын индэр дээрээс ноцтой мэдэгдэл хийв

Монголоос очсон үлэг гүрвэл НҮБ-ын индэр дээрээс ноцтой мэдэгдэл хийв

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.