МУГЖ Д.Ширмэнтуяа МУГЖ Л.Чаминчулууны бэр болсон гэдгийг хүмүүс сайн мэднэ. МУГЖ Д.Ширмэнтуяагийн охин Ц.Аззаяа “Miss Mongolia“ тэмцээнд тэргүүн байр эзэлж, Монголоо төлөөлөн Японы нийслэл Токиод зохион байгуулагдах “Мисс Интернэшнл” тэмцээнд оролцохоор болсон.
Тус тэмцээн дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг, “Дэлхийн мисс”, “Оюутны мисс” тэмцээний дараа ордог том, нэр хүндтэй миссийн тэмцээн. Өдөр бүр шахуу миссийн тэмцээн болдог, хүмүүс ч анзаарахаа больсон. Харин мисс Ц.Аззаяа энэ олон миссүүдээс авъяасаараа эрхгүй ялгардаг.
СУИС-ийн мюзыклийн ангийн оюутан байсан Ц.Аззаяа “Мисс Монголиа” тэмцээнд авьяасын төрөлд “Кармен” дуурийн Хабанерагийн ариг дуулж, танго “тачигнатал” бүжиглэн авъяасаа гайхуулсан билээ. 
Мисс Ц.Аззаяа, МУГЖ Л.Чаминчулууны ач охин гэж цоллуулдаг ч Солонгос кинонд гардагчлан “дусал цус холилдоогүй” атлаа ерөөлөөр учирсан эмээ, ач охин хоёр ажээ. МУГЖ Л.Чаминчулууны хүү Б.Баярбаатар УИХ-ын тамгын газар олон жил ажилласан боловсролтой залуу.
МУГЖ дуучин Д.Ширмэнтуяатай гэрлээд хоёр хүүхэдтэй болсон. Харин дуучин Д.Ширмэнтуяагийн ууган охин Ц.Аззаяагийн аав нь Увс аймгийн Тэс сумын харъяат хүн байдаг. Мисс бүсгүй багадаа аавынхаа нутгаар их очдог, сэргэлэн хөөрхөн охин байсан, Тэсийн голын хүүхэн, Тэрхийн голын унага гэж зүгээр ч нэг хэлээгүй юм байна, манай нутгаас мисс төрлөө гэж Тэс сумынхан баярлаж байна. Мисс бол мисс, мисс бүсгүй Ц.Аззаяагийн хагас нvцгэн зургийг гадны фото зурагчид авч байгаа нь хүмүүсийн сонирхлыг их татаж байна.
Өмнөх…
Ангараг гаригт “их хэмжээний ус” олдож мөн дараах амьд биетүүдийн дүрс харагджээ…

Ангараг гаригт Гранд Каньон (Их хавцал) шиг хавцал байдаг бөгөөд энэхүү гайхалтай онцлог бүтэцтэй газар нь “их хэмжээний ус”-тай болохыг олж илрүүлсэн гэж Европын сансар судлалын агентлаг мэдээлэв.
2016 онд Европын сансрын агентлаг болон Роскосмос нарын хамтран хөөргөсөн “ExoMars Trace Gas Orbiter” тойрог замын хөлөг нь Ангараг гариг ийн “Valles Marineris” (Валлес Маринерис) гэж нэрлэгддэг хавцлаас усыг илрүүлжээ. Энэхүү хавцлын систем нь АНУ-ын Их хавцлаас 10 дахин урт, тав дахин гүн, 20 дахин өргөн юм.

Ус нь хавцлын гадарга доор байдаг бөгөөд үүнийг хөлгийн “FREND” төхөөрөмж буюу нарийн нягтралтай эпитермал нейтрон илрүүлэгчээр илрүүлсэн байна. Энэхүү төхөөрөмж нь Ангарагийн хөрсний дээд хэсэгт (3.28 фут) устөрөгчийн зураглал хийх чадвартай.
Ангараг гараг дээрх ихэнх ус гаригийн туйлын бүсэд оршдог бөгөөд хөлдсөн төлөвтэй байдаг. Харин Валлес Маринерис нь экваторын яг өмнөд хэсэгт оршдог бол энд температур нь ихэвчлэн хангалттай хүйтэн байдаггүй учир ус мөсний төлөвт удаан хадгалагдах боломжгүй. Энэ нь эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа юм.
“ExoMars” хөлөг 2018 оны тавдугаар сараас 2021 оны хоёрдугаар сарын хооронд уг ажиглалтын мэдээллийг цуглуулсан байна. Өмнө нь бусад тойрог замын хөлгүүд Ангараг гаригийн доороос ус хайж, Ангарагийн тоосон доороос бага хэмжээний ус илрүүлж байсан. Шинэ судалгааны үр дүнг лхагва гарагт Икарус сэтгүүлд нийтэлжээ.

“Тойрог замын хөлгийн тусламжтайгаар бид тоостой давхаргын доор нэг метр хүртэл ажиглалт хийж, Ангараг гаригийн гадаргаас доош яг юу болж байгааг харж, хамгийн чухал нь өмнөх багаж хэрэгслээр илрүүлж чадаагүй усаар баялаг баян бүрдүүдийг олох боломжтой” гэж “FREND” нейтрон телескопын гол судлаач, судалгааны ажлын зохиогч Игорь Митрофанов мэдэгдэлдээ дурджээ.
Тэрээр “FREND” нь асар том Валлес Маринерис хавцлын системд ер бусын их хэмжээний устөрөгч байгааг илрүүлсэн: бидний харж буй устөрөгч нь усны молекулуудтай холбоотой гэж үзвэл энэ бүс нутгийн гадаргуугийн материалын 40 хувь нь ус юм байх магадлалтай” гэв.

ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, судалгааны хамтран зохиогч Алексей Малахов “Хөрсөнд хэр хэмжээний ус агуулагдаж байгааг түүний ялгаруулж буй нейтроноос дүгнэж болно. Учир нь “галактикийн сансрын туяа” гэгддэг өндөр энергитэй бөөмс Ангараг гаригт тусах үед нейтрон ялгардаг бөгөөд хуурай хөрс чийгтэй хөрснөөс илүү их нейтрон ялгаруулдаг юм” гэж мэдэгджээ.
Валлес Маринерисд хийсэн энэхүү нээлт нь ихээхэн ач холбогдолтой. Учир нь эндээс илрүүлсэн ус нь урьд өмнө илрүүлсэн бусад гүний усны эх үүсвэрээс хамаагүй их хэмжээтэй бөгөөд илүү хүртээмжтэй байх төлөвтэй байна.“Өнөөгийн Ангараг гаригт ус хэрхэн, хаана хадгалагдаж байгаа талаар илүү ихийг мэдэх нь Ангараг гаригт юу тохиолдсоныг ойлгоход чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь Ангараг гаригт хүн амьдарч болох орчин, өнгөрсөн амьдралын шинж тэмдэг мөн органик материал олж илрүүлэхэд тусална” гэж “ExoMars Trace Gas Orbiter” төслийн эрдэмтэн Колин Вилсон мэдэгдэлдээ дурджээ.

2022 онд Европын “Rosalind Franklin” ровер болон Оросын гадаргуу дээр ажиллах “Kazachok”-ийг хөөргөх бөгөөд 2023 онд Ангараг гаригт газардах юм. Ровер нь Ангараг гаригт хэзээ нэгэн цагт амьдрал оршин тогтнож байсан эсэхийг илрүүлэх органик материалыг хайж олохын тулд Ангараг гаригийн гадаргыг өрөмдөхөөр төлөвлөжээ. Ровер нь эртний шаварлаг чулуулгаар баялаг Оксиа Планум гэгддэг газарт судалгаа хийнэ.
Эх сурвалж: CNN













