Гадаадаас ирсэн иргэдээс омикрон хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад 2021.12.20-ны өдөр омикрон хувилбарын тохиолдол батлагдсан. Давтан шинжилгээ хийж нарийвчлан тодорхойлно гэх мэдээллийг өглөө. Омикрон хувилбарын халдвар илэрсэн иргэдтэй хамт нислэгээр ирсэн хүмүүсийг 7-10 хоног тусгаарлалтад байхыг зөвлөсөн байна. Давтан шинжилгээний дараа хоёр иргэн ко.видын шинэ хувилбараар халдварласан уу эсвэл үүнээс олон хүн халдвар авсан уу гэдэг нь тодорхой болох аж.
Хувилбар тодорхойлох аппаратаар дахин шинжилж омикрон мөн эсэхийг баталгаажуулах аж.
Эх сурвалж: toim.mn

АНХААР: Шатахууны үнэ нэмэгдсэн ч чанар нь ус болсон шалтгаан…

Өнгөрсөн сард АМГТГ болон УУХҮЯ-наас шатахууны үнийг төр зохицуулахгүй, 100-400 төгрөгөөр аажмаар нэмэгдэнэ гэж мэдээлснээс хойш шатахуун импортлогчид болон ШТС-иуд өнөөдрийн байдлаар үнээ 100-200 төгрөгөөр нэмсэн байгаа. Ингэснээр АИ-92 шатахууны үнэ 2250-2300 төгрөгийн үнэтэй зарагдаж буй. Үнэ нэмэгдэх нь иргэд жолооч нарын хувьд дарамт болж байгаа ч ШТС-иуд жил гаруйн хугацаанд алдагдалтай ажилласан, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн гэдэг шалтгаанаар үнээ нэмсэн байгаа. Гэвч үнэ нэмэгдсэн ч чанар муудаж, шатахуун ус болжээ гэсэн гомдлын сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд их тавигдаж байгаа харагдав.

Тодруулбал, өмнө нь 40 мянган төгрөгөнд шатахуун хийгээд 4 ч хонолгүй шар гэрэл нь анивчлаа, 20 мянгад хийгээд 2 хоног байсан машин шатахуун их иддэг боллоо гэсэн гомдлууд их харагдана. Нийслэлд хар утаа хаясан машин олон харагдав. Үүнийг нь зохих ёстой газар нь шалгаж, ШТС-иудад хяналт шалгалт хийгээсэй гэж хүсэж буй. Яагаад шатахууны үнэ нэмэгдлээ ч чанар нь муудаж, бензин амархан дуусчихаад байгааг жолооч нар гайхаж цөхөрч байна.

Иймэрхүү гомдлыг ШӨХТГ-т удаа дараа тавьж буй. Гомдлын дагуу тус газраас ШТС-иудад шалгалт оруулахаар болжээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Хяналт шалгалтын ажлын хэсэгт хөндлөнгийн хяналтаар иргэдийн төлөөлөл оролцуулахад ШӨХТГ бэлэн байна. Ашигт малтмалын газар, МХЕГ-ын бүрэлдэхүүн хамт оролцох болно. Он гаргаад шалгалт явуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч гомдол тасрахгүй байгаа учраас оноос өмнө явуулахаас өөр аргагүй боллоо” гэв. Ажлын хэсэгт сайн дураар оролцохыг хүссэн иргэд ШӨХТГ-тай холбогдон хамт явах боломжтой юм байна” гэжээ.

Ингэж хэлээд шалгадаг агентлагийн дарга байна. Шалгалт хийнэ гэдгээ урьдчилаад мэдэгдэж мэдээлж болдог юмуу. Шалгалт хийх гэж байгаа бол чимээгүй байж байгаад гэнэтийн шалгалт хийх хэрэгтэй. Шалгалт оруулна гэсэн мэдээллийг харсан ШТС-иуд үгсэн хуйвалдахаас гадна урьдчилан шалгалтдаа бэлтгэсэн учраас бараг “бүдрэхгүй” байх.














