• Latest
  • Trending
М.Намжилмаа: Манай буриадад нэгдүгээр ангийн сурагч ч есөн үеэ нэрлэнэ

М.Намжилмаа: Манай буриадад нэгдүгээр ангийн сурагч ч есөн үеэ нэрлэнэ

2021-12-20
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

М.Намжилмаа: Манай буриадад нэгдүгээр ангийн сурагч ч есөн үеэ нэрлэнэ

by admin
2021-12-20
in ӨНЦӨГ
0
М.Намжилмаа: Манай буриадад нэгдүгээр ангийн сурагч ч есөн үеэ нэрлэнэ

YOU MAY ALSO LIKE

Дэлхийн аварга Б.Баасанхүүгийн гайхамшигт түүхийг ОУЖХ-ны эрхлэгч Н.Месснир дэлхий дахинд ийн хуваалцжээ

Шуурайн Солонго: Март бол дотоожноосоо хямдхан “муужгай“-нуудын баяр биш л дээ

Ураг удмаа мэдэхийн цаад учрыг ухаж ойлгоогүй хүн олон. Гэтэл удам судраа мэдэж ойшоохгүйгээс болж ураг холбож цус ойртох аюул Монгол үндэстэнд нүүрлэснийг хүн судлаач эрдэмтэд нотолсон. Эрдэмтдийн үздэгээр есөн үе дотроо ураг холбох нь аюултай. Харин есөөс дээш бол “хар” элгийн хүн болдог гэдэг. Өнөө цагт ес байтугай өөрөөсөө дээш хоёр, гурав дахь үеэ мэдэхгүй хүмүүс олширч байгаа гэхэд үнэнээс зөрөхгүй.

Тэгвэл Буриад зон олон хүн бүр хамгийн багадаа есөн үеэ нэрлэх уламжлалаа хадгалж иржээ. Буриад зон олны төлөөлөл Махбадарын Намжилмааг ярилцлагынхаа зочноор урилаа. “Манай суманд гадаа тоглож байгаа зургаан настай хүүхдээс асуухад л есөн үеэ нэрлэнэ” гэж ярих Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн, ахмад багш М.Намжилмаа өдгөө 11 дэх үеийнхээ угийн бичгийг хөтлөөд байгаа юм. Энэ гайхалтай эмэгтэйг Улс төр, шуурхай мэдээллийн WWW.POLIT.MN сайт “Нэг өдөр” буландаа онцолж байна.

“ААВ МААНЬ УГИЙН БИЧГЭЭ БОСОО МОНГОЛ БИЧГЭЭР ХӨТӨЛЖ ҮЛДЭЭСЭН”

М.Намжилмаагийнх өвөг дээдсээсээ угийн бичгээ хөтөлж уламжлуулж иржээ. Аав нь 1940-өөд оноос буюу бичиг үсэг тайлагдсан цагаасаа угийн бичгээ хөтөлж үр хүүхдүүддээ үлдээсэн байна. М.Намжилмаа Дашбалбар сум болон аймагтаа 40 гаруй жил багшилжээ.

Тэрээр “Миний мэдэхээр аав маань 20-иод настай байхдаа бичиг үсэг мэддэг болсноосоо хойш босоо бичгээр хөтөлсөн гар бичмэл бүхий дэвтэр нь бий. Эгч бид хоёр уламжлалыг үргэлжлүүлж хөтлөөд одоо арван нэг дэх үе дээрээ явж байна. Анх өөрсдөө хөтөлж эхэлсэн бол сүүлдээ айл бүхэн угийн бичгээ хөтлөх ёстой юм байна гэж бодож сумынхандаа зааж, угийн бичиг хөтлөх загварыг нь гаргаж өгсөн. Дээхэн үед зөвхөн эцэг талаа хөтөлдөг байсан бол бид 1970 оноос хойш хөтлөхдөө ээжийнхээ талыг оруулсан. Эгч бид хоёул багш мэргэжилтэй. Анх хичээл заахдаа л “Чи уг удмаа мэдэх үү” гэж ангийнхаа хүүхдүүдээс асуудаг байлаа. Мэдэхгүй бол аав, ээжээсээ асуугаад бичиж ирээрэй гээд явуулдаг. Ер нь манай буриад зон олонд хүн бүр сургуульд орохоосоо л есөн үеэ нэрлэдэг уламжлалтай.

Айлд орж ирсэн хүүхэд бүрээс есөн үеийг нь асуудаг ёсон бий. Нэрлэж чадвал чихэр жимс, цагаан эдээ тэргүүтнээр урамшуулна. Мэдэхгүй бол мэдээд ирээрэй гээд явуулдаг. Манай сумын хүүхэд болгон есөн үеэ мэднэ. Бага ангиас нь өв уламжлалын хичээл заадаг. Тэр хичээлээр уг удмаа мэдүүлэх үүднээс есөөс дээш үеийг нь нэрлүүлж, авга, нагац бүлгээр нь цээжлүүлдэг. Дашбалбар суманд гадаа гүйж яваа ямар ч хүүхдээс асуусан есөн үеэ нэрлэж чадна. Харин манай удмынхан 11 үеэ хэлнэ. 2013 онд угийн бичгийн ном гаргаж хамаатан садан, үр хүүхдүүддээ тарааж манай удамд хэн гэдэг ямар хүн байсныг хэлж ойлгуулж өгсөн. Арван жилийн дараа дахиад угийн бичгийн ном гаргана. Манайх таван хүүхэдтэй. Угийн бичгээ том хүүдээ залгамжлуулаад явна.

Угийн бичгийг анх сар, нар хэлбэрээр бичиж үзсэн ч цаасан дээр багтдаггүй юм билээ. Харин шугаман хэлбэрээр бичвэл нэг хуудсанд овоо олон нэр багтаж байсан. Аав, ээж, өөрийн, хүүхдүүдийнхээ үеийг баганаар нь ангилж байна. Жишээлбэл, миний аав Доргоши галзууд омгийн хүн байхад ээж нохой ураг хүгдүүд омгийнх. Харин арван нэг дэх үе маань Шар чоно, дараагийнх нь Хар чоно гэж байж. Есөн үе дотроо нэг омгийнхон ураг холбохгүй гэсэн хатуу уламжлалтай. Дээхэн үед бол нэг омгийнхон хоорондоо хадаг тавих тохиолдол их байсан юм билээ. Омгийг нь асуугаад зул бадрааж, хадгийг нь хүлээж авахгүйгээр буцаадаг байсан гэдэг. Одоо ийм зүйл тохиолдохгүй мэт боловч нөгөө талаас угийн бичгээ хөтөлдөггүй, удам угсаагаа мэддэггүйтэй холбоотой байх. Ер нь хадаг тавихдаа уг удмаа танилцуулдаг заншилтай байх хэрэгтэй” гэлээ.

“МАНАЙ УДАМД ДӨРВӨН ДАЙЧИН БАЙСАН”

М.Намжилмаагийн омгийнхон Баргабаатар угшилтай. Түүний өвөг эцэг нь Баргабаатарын гурван эхнэрийн нэг Хорилдайгийн үр хойч гэж үздэг аж.11 үеэрээ салбарласан Доргоши галзууд омгийнхон өдгөө 500 гаруй өрх 1000 дөхсөн өнөр бүл болжээ. Угийн бичгээ хөтлөхөөс гадна зарим онцлог хүмүүсийнхээ үйл хэргийг тодруулж дурсамжийг нь үр хойчдоо таниулах ажлыг хийж буй талаараа “Угийн бичгээс харахад ээжийн дөрвөн ах нь дайнд явсан байсан. Мундаг явсан хүмүүсээ даган дуурайх, хүүхдүүдээ таниулах үүднээс дурсамжийг бичиж байна.

Саяхан би дөрвөн сар гаруй явж байж Батлан хамгаалах яам, Тагнуулын газрын төв архиваас нагац нарынхаа дайнд явсан лавлагааг авч хавсаргалаа. Хамгийн бага нагац маань баруун хилийн тулгаралтад оролцсон байна. Мөн манай удамд улсын аварга малчин, Хөдөлмөрийн баатар ч бий. Материалыг нь бүрдүүлэх шатандаа явна. Энэ судалгаа үргэлжилнэ. Саяхан судлаач багштайгаа ярилцаж байхад гадаад хүнтэй суусан хүмүүсээ угийн бичигтээ хэрхэн оруулах асуудлыг хөндлөө. Манай суманд гадаад хүнтэй суусан нь цөөнгүй бий.

Тэр хүмүүсийг ч гэсэн угийн бичигтээ оруулах учиртай. Тухайн иргэн болоод үр хүүхэд нь Монголын иргэн шүү дээ” гэв. Дашбалбар суманд угийн бичиг хөтөлдөггүй айл байхгүй. М.Намжилмаа болон түүний эгч өөрсдөө хөтөлж эхэлснээс хойш аймаг, сумынхнаа шахаж, зааж зөвлөснөөр 1991 оноос бүх айл угийн бичгийг эрчимтэй хөтөлж эхэлсэн байна. Хүүхдүүдийг нэгдүгээр ангид ороход нь л хэний хүүхэд, ямар овог удамтай гэж асуудаг бол дунд ангиас нь ёс заншил ахуй амьдралын хичээлээр угийн бичгийн ач холбогдлыг заадаг гэнэ. Омог дундаа ураг холбож болохгүй, хүндэлж овоо тахилгаа хийж танилцах ёстой зэргээр ач холбогдлыг нь таниулдаг аж.

М.Намжилмаа “Судлаачид Чингисээс хойшхи 40 гаруй үеийг судалсан байдаг. Үүн дээр манай удмын 11 үеийг нэмбэл 50 гаруй үеэ мэддэг гэсэн үг. Ураг төрлөө мэдэхгүй нь удам угсаа болоод Монгол үндэстэнд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг эрдэмтэд маш их ярьж байна. Ураг холбосны аюул нь янз бүрийн согогтой, оюуны хомсдолтой сэтгэх бодох чадваргүй хүүхэд төрөх байдлаар илэрч байна. Цаашид улам гүнзгийрвэл үндэстэн мөхөх аюултайг харуулсан Английн хаан угсаатны жишээ бий. Тиймээс угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг иргэд ухаарч ойлгох хэрэгтэй. Төрийн бодлого ч чухал байна” гэсэн юм. М.Намжилмаа хэдийгээр гавьяаны амралтдаа гарч нийслэлд суурьшсан ч олимпиадад хүүхэд бэлтгэх зэргээр аймаг сумандаа очихдоо байгууллага хамт олон, иргэдэд угийн бичгийг зөв хөтлөх талаар сургалт хийж ураг төрлөө таньж мэдэх эрдмийг түгээсээр явна.

С.УЯНГА

Эх сурвалж: www.polit.mn

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: БНХАУ гуравдугаар сар хүртэл хилээ нээхгүй гэсэн

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: БНХАУ гуравдугаар сар хүртэл хилээ нээхгүй гэж мэдэгдсэн байна хэмээн зариг.мн сайтад ярилцлага өгчээ.

ах

СУДАЛГАА: Дэлхийн “хамгийн аз жаргалтай” орнуудын жагсаалтад Монгол улс 69-д бичигджээ

2011 оноос эхлэн “World Happiness.Report”-оос дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнуудын жагсаалтыг гаргадаг уламжлалаар 2021 оны байдлаар манай улс 149 улс орноос 69-д бичигджээ.

Тодруулбал, тус жагсаалт нь нэг хүнд ногдох ДНБ болоод төрийн зүгээс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, нийт хүн амын өгөөмөр сэтгэл, авилгын түвшин гэх зэрэг үзүүлэлтээр шалгаруулж жагсаадаг байна. Уг судалгааны дээд үзүүлэлт нь 8 оноо бөгөөд 2021 онд хамгийн дээд оноог Финланд улс 7.8 оноотойгоор авч шалгарсан бол Монгол Улс 5.6 оноо авчээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал, 0.2 оноогоор ахисан байгаа юм. Харин хамгийн аз жаргалгүй орноор Афганистан 2.5 оноотойгоор сүүлд оржээ.

Эх сурвалж: world happiness report

Хүн алдаж оносон ч гэлээ амьдарсан шиг амьдараад нэр төртэй төгсдөгийг тод харуулсан эрхэм хүмүүн

Э.Балжинням агсныг өнөөдөр эцсийн замд нь үджээ

Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд тодоос тод нэрээ үлдээсэн тайлбарлагч Э.Балжинням өнгөрсөн Пүрэв гараг /2021.12.16/-т таалал төгссөн билээ. Тэгвэл өнөөдөр /2021.12.20/ өглөө Монголын Хөлбөмбөгийн Холбоонны Футзалын ордоноос талийгаачийг эцсийн замд нь үджээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.