Манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Өвлийн улиралд автомашины техникийн бэлэн байдлыг хангуулах, улирлын нөхцөлд тохирсон бэлтгэл ажлыг хийж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Авто тээврийн үндэсний төвөөс уриаллаа.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбат сонгогдлоо
ха
Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ийн холбооны XXIII Их хурал МҮЭСТО-нд 92.5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Тус хуралд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 269 төлөөлөгч оролцсон бөгөөд бүтэц зохион байгуулалт хэлэлцэх сонгуулийн санал хураалтын дүнгээр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбат 76.4 хувийн саналаар сонгогдлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д энэ сарын 15-17-нд албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ.
Айлчлалынхаа хугацаанд тэрбээр ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан тунхаглалыг гаргаж, цаашид хамтыг ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шинэ шатанд гаргахаар ажиллана гэдгээ илэрхийлцгээсэн юм.
Түүнчлэн өчигдөр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзлаа.













