Орхон аймгийн харьяат 25 настай Н нь өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 06-ны өдөр 15.00 цагийн үед хадам дүүдээ гурван настай хүүгээ үлдээгээд, “түр гараад ирье, хүнээс мөнгө авах юм” гэсээр гэрээсээ гарч яваад op сур.аг.гүй ал.га болсон билээ.
Тэрээр гурван настай хүү, нөхрийн хамт амьдардаг байсан аж.
Хоёр дахь хүүх.дээ төр.үү.лээд, ал.д.сан.аас хойш сэтгэл са.наа.ны хүн д.хэн нөх.цөл байдалд байж байгаад хоёр сарын дараа алга болсон тухай ээж нь ярьсан байна. Цагдаагийн байгууллага эрэн хайгаад ч олдохгүй байгаа тухай арга мухардсан ээж нь тухайн үед хэвлэлд хандаж ярилцлага өгч байсан билээ.
Тэрбээр “Миний охин Даваадоржийн Найдансүрэн 1995 оны нэгдүгээр сарын 22-нд төрсөн. Төлөв даруу зантай охин байгаа. Элдэв янзын м.у.у хүм.үү.жил, з.у.р.шил.гүй үг дуу цөөтэй нүдэнд дулаахан хүүхэд бий. Би та нарт яг ал.га бо.л.ох үеийнх нь зургийг өгье. Миний охиныг харсан үзсэн энэ талаар ямар нэг юм мэдэж байгаа хүн байвал надад тус болж холбогдоорой” хэмээн хүсчээ.
Тэгвэл гэрээсээ гараад op сур.аг.гүй ал.га болсон эмэг.тэйн ц.о.г.ц.сыг Орхон голоос олжээ. Усанд у.д.сан ц.ог.ц.сыг а.р гэ.р.ийнхэнд таниулаагүй бөгөөд тухайн эмэгтэйн өмсч явсан хувцсаар нь мөн болохыг таньж тогтоосон байна.
Харин цог.цсыг шүүх шинжилгээний төв рүү явуулсан байгаа юм байна. Цагдаагийн газраас хэлж буйгаар тухайн ц.о.г.ц.о.с голоос олдсон учраас зөө.лөн эд.гүй я.с олд.сон. Өнгөрсөн жил ц.ог.ц.сыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Өмсч явсан хувцас нь таарсан гэжээ.

Эх сурвалж: ASU.MN

АПУ компани 2200 гаруй ажилтнаа бүгдийг нь нэг сая төгрөгөөр шагнана

АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан тэргүүтэй компанийн удирдлагууд цар тахлын хүнд хэцүү цаг үед бүх ажилтандаа 1,000,000 төгрөгийн урамшуулал олгохоо мэдэгджээ.
АПУ, СББ нийлээд 2200 гаруй ажилтантай.
АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан. Улмаар 2021 оны наймдугаар сард Монголын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй, нээлттэй, хувьцаат компаниудаас АПУ ХК анхны нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй олон нийтийн компани болсон билээ.
Сэтгүүлч Өнөрөө: Би тэр мессежийг уншаад шууд галзуу хүн шиг хашгирч уйллаа

“Зариг.мн” сайтын захирал Н.Өнөрцэцэг:
Догдлоод, ээж ааваараа бахархаад, бас ө р өвдөөд нэг л сэтгэл тогтдоггүй ээ. Та нартайгаа хуваалцахаар шийдлээ. Манайх нээх ч олон малтай байгаагүй ээ, гэхдээ ам бүл 7 айлд бол хүрэлцэхээр л байлаа. Нэг өвөл сурагчийн амралтаар хөдөө гэртээ харьтал зуд болж мал маань маш олноороо ү х эж, хөдөө гэрийнхэн маань байдаг өмчөө алдчихсан баргар угтав.

Би ч буцахдаа би л хичээж сайн сурч, гэрийнхэнийгээ авч явахгүй бол энэ хэд маань баларлаа гэж бодож байв. Тэр цагаас хойш аав, ээж маань хуц, ухна хариулж малтай болохоор зүтгэв. Хэдэн ч жил авсан юм дээ. Нэг хуц нэг төлөг, нэг ухна нэг борлон гээд л. Манай нутгийн айлууд xyц, yxнаа өгдөг гэхээр жилдээ 70-80 орчим xyц, yxна цугладаг байв. Эцэг мал хариулахад хэцүү бас эмзэг.

Зуны цагт хоорондоо мөргөлдөөд л нэг нэгийнхээ толгойг шалбалаад тэр хэсэг нь өтнө, намар тогтохгүй айлын хоньруу давхина гээд асуудал ихээ. Аав минь үлийнд уначих шахаж хар хурдаараа өмнүүр нь морьтой давхина. Голын эрэг дээр өнөө хэдэн өттэй малаа цэвэрлэх гэж тонгорч унагаж хөлийг нь боогоод үзэж тардагсан. Одоо ч хумс хуруу гээд хөдөөгийн ажлаас төсөөрч дээ.

Хуц ухна хариулдаг гэхээсээ маш их ичнэ. Хүнээс нуухыг хүснэ. Анги дээр хөвгүүд хааяа асууна энэ жил хэнийх хуц, ухна авч байгаа гэхээр зарим нь Өнөрцэцэгийнх гэхээр нөгөө муу хоёр улаан хацар асахад бэлэн болтлоо улайгаад ширээн дээрээ хэвтэнэ. Малжих зорилготой хуц, ухна хариулсан ч миний сургалтын төлбөрийг төлөх гэж айлуудаас хуц, ухна хариулсны төлбөрт ирсэн төлөг, борлонг тэр чигт нь төхөөрч борлуулна…

Түүнийг харсан миний сэтгэл сэмэрч, ээж аавыгаа их өрөвддөг байлаа. Хуц, ухна ярихаар би эмзэглээд байдаг, одоо ч гэсэн. Гэтэл хөдөө байдаг эгч маань нээх гоё мессеж явуулжээ. Мал тооллого ирээд явлаа, аавынх мянгат малчин болжээ гэнээ.
Би тэр мессежийг уншаад шууд галзуу хүн шиг хашгирч уйллаа. Ариун цагаан хөдөлмөрөөрөө явахад ийм сайхан өдөр ирдэг юм байна. Ээж аав маань хэдийгээр баян тансаг биш ч илүү дутуу харалгүй, өмнөх ажлаа сайн хийж, халуун сэтгэлээр бусдад хандахыг борог амьдралаараа харуулж иржээ. Насаараа мал малласан хоёр маань мянгат малчин болжээ, эвийдээ.
Миний ардын сэтгэл цагаан
Эх сурвалж: yessy.mn













