• Latest
  • Trending
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын өрөөнд нэгжлэг хийж, авлигын хэргээр шалгаж эхэллээ

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын өрөөнд нэгжлэг хийж, авлигын хэргээр шалгаж эхэллээ

2021-12-16
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын өрөөнд нэгжлэг хийж, авлигын хэргээр шалгаж эхэллээ

by admin
2021-12-16
in ГЭМТ ХЭРЭГ
0
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын өрөөнд нэгжлэг хийж, авлигын хэргээр шалгаж эхэллээ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын албан өрөө, гэрт нь АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Хууль сахиулагчид 2021 оны 12-р сарын 16-ны орой МҮЭХ-ны байран дахь тэдний албан өрөөнд нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримт, гэрээг нь хураасан байна.

Мөн гэрт нь нэгжлэг хийж багагүй хэмжээний ам.доллар хураан авсан гэх мэдээлэл байна. Тэднийг шалгаж байгаа шалтгаан нь Баруун 4 зам дахь МҮЭСТО-ы дэргэд барьсан “Жим палас” (Gem palace) төвийн газрыг өндөр үнээр худалдсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Уг газрыг худалдахдаа 600 сая орчим төгрөг завшиж, үрэгдүүлсэн гэх гомдол АТГ-т ирсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.12 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, аш.иг хон.жоо ол.ох зорил.гоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэд.лээ ур.вуулан ашигласан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна.

Эх сурвалж:Time.mn

Ойрын 10 н жилд Улаанбаатар хотын хүн амын тоо 2.5 н саяд хүрнэ

YOU MAY ALSO LIKE

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

А.Өлзийням: Г.Ариунболдод зодуулснаас хойш гурван сарын хугацаанд Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр удаа өөрчлөгдсөн

Өчигдөр Төрийн ордонд болсон Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны хуралдааны үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулсан юм.

Монгол Улс даяар явагдаж буй дотоодын шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдлаас харахад 2040 он гэхэд улсын хэмжээнд дөрвөн хот л үлдэхээр дүр зураг харагдаж байгаа. Улаанбаатар хотод 2020 онд 31,708 иргэн албан ёсоор шилжиж ирсэн бөгөөд нийслэлийн хүн амын цэвэр өсөлт 40 мянгыг нэмэхээр Улаанбаатар хотын иргэдийн тоо нэг жилийн хугацаанд 80 мянга гаруйгаар нэмэгдэж байна. Энэ тоонд нийслэлд түр оршин суугчдыг оруулаагүй. Тэгэхээр ойрын 10 жилдээ Улаанбаатар хотын хүн амын тоо 2.5 саяд хүрэх тооцоолол гарч байна.

Улсын хэмжээний их дээд сургуулиудын 96 хувь, худалдаа, үйлчилгээний 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75 хувь, ДНБ-ий 66 хувь, хэвтэж эмчлүүлсэн иргэдийн 56 хувь Улаанбаатарт ногдож байна. Хөдөө орон нутгаас шилжих ирж буй иргэдийн үндсэн зорилго нь ажилтай болох, орлогоо нэмэгдүүлэх, дээд боловсрол эзэмших. Хот доторх төвлөрлийн тухайд зөвхөн Их тойрууд 355 мянган ажлын байр байршиж байна. Энэ нь хэт төвлөрлийг бий болгоод байна.

Замын түгжрэлийн тухайд авто замын сүлжээ 19 хувиар нэмэгдсэн бол автомашины тоо гурав дахин өссөн нөхцөл байдалтай байгаа. Ирэх гурван жилийн хугацаанд жил тутамд машины тоо 80 мянгаар өснө гэж тооцвол Улаанбаатар хотод зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 700 мянгаас нэг саяд хүрэх динамик тооцоо гарсан. Түгжрэлийн өртгийг тооцож үзэхэд, 2020 оны байдлаар 2.7 их наяд төгрөг буюу нэг тэрбум орчим ам.долларыг шууд болон шууд бусаар бид түгжрэлд зарцуулсан байдаг. Энэ байдлаар, юу ч хийхгүйгээр, ямар ч арга хэмжээ авахгүйгээр үргэлжлэх юм бол бид таван жилийн дараа 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд зарцуулна гэсэн харамсалтай тооцоо гарсан. Хоёр хоногийн өмнө ЖАЙКА-аас энэ байдал үргэлжилбэл хоёр жилийн дараа Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн тэг зогсолтод хүрнэ гэж тооцсоноо танилцуулсан.

Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, түгжрэлийг бууруулах хүрээнд гурван үндсэн зорилго, 27 зорилт, 149 арга хэмжээг төлөвлөсөн. Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг нэгтгэж, уялдаа холбоог хангах шаардлагатай. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэд бүтцийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлбэл хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг болох гэхчлэн хийж хэрэгжүүлэх ажил их байгаа. Орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, аймаг болон сумдад үйл ажиллагаа явуулбал 50-90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг төлөвлөгөө боловсруулсан.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд дагуул хот, дэд төвүүдийг байгуулах, тэдгээрт ажиллаж амьдрахад давуу байдал бий болгох, ипотекийн бага хувьтай зээлийг илүү олгох гэхчлэн бүлэг арга хэмжээ авах шаардлагатай байгаа.

Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 194 км гол гудамж зам байдаг. Үүнийг гурван жилийн хугацаанд 60 км-ээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр авто замын түгжрэлийг 15-20 хувь, замын нэвтрүүлэх чадварыг 35 хувиар нэмэгдүүлнэ гэсэн тооцоо судалгаа гарсан. Нийтийн тээвэрт цогц шинэчлэл хийж, их багтаамжит тээврийн хэрэгслийн эхний шугамыг гурван жилдээ багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүний үр дүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоог 25 хувиар нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг 15-20 хувиар бууруулах боломж бүрдэх юм. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зохицуулалтуудыг яаралтай хийх шаардлагатай байна. Тээврийн хэрэгслийн квот тогтоох, татварын бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдийн зүгээс дээрх мэдээллийг сонссоны дараа иргэд түгжрэл, төвлөрлийг бууруулъя гэсэн хэр нь хийж хэрэгжүүлэх зарим арга хэмжээг огт дэмжихгүй гэж байгаа нь асуудал үүсгэж байгааг онцолсон юм. Тиймээс иргэддээ мэдээлэл өгч, хамтран ажиллах шаардлагатай байгааг хэлж байлаа. Хэрэвзээ иргэд хийж хэрэгжүүлэх ажлыг дэмжихгүй бол асуудал шийдэгдэхгүй гэдгийг УИХ-ын зарим гишүүн онцолсон юм.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.