Ананд хүүгийн хоёр төрлийн хорт хавдрын эмчилгээ үргэлжилсээр байна. Гэвч түүний эмчилгээний зардал хасах руу орчин тул эмчилгээг шууд зогсооход хүрсэн байна.

Энэ талаар хүүгийн ээж нийгмийн сүлжээндээ “Ээж хүү хоёрт дахиад л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болчихлоо. 6 удаагийн хими эмчилгээгээр дуусаасай гэж өдөр шөнөгүй за лби рч, найдаж хүлээсэн юмсан.

Одоогоос яг 7 сарын өмнө ард түмэндээ би “хүүгээ заавал эдгээнэ” гэдэг амлалт өгөөд, та бүхнийхээ итгэлийг өвөртлөн Солонгос улсыг зорьсон. Өнөөдрийг хүртэл ээж хүү хоёр эрвийх дэрвийхээрээ зүтгэж, эрлэгийн элчтэй хэдэн ч удаа нүүр тулав…

Та бүгдийнхээ л тус дэм, сэтгэлийн урмаар уйлмаар байсан ч нулимсаа за лгиж, унамаар байсан ч шүд зуун босч, ээж хүн хүчтэй, зоригтой байх ёстой гэж өөрийгөө зоригжуулан үргэлж сайн сайхан зүйл бодож, зүтгэж ирсэн. Гэтэл одоо энэ хүртэл явчихаад эцсийг нь үзэж чадахгүй буцахвыдээ гэхээс үнэхээр а йж байна” хэмээжээ.

Ананд хүүгийн эмчилгээний зардал -60сая вонн болсон тохиолдолд ЭМЧИЛГЭЭГ ШУУД ЗОГСООНО гэжээ…

Хандивын данс: Хаан банк – 5447233328 Цэцэгжаргал (эмээ) Төрийн банк – 102700381773
Худалдаа хөгжлийн банк – 406084536 Ц.Даваа (ээж) БНСУ дахь данс – 29540101236058 KB KOOKMING BANK DAVAA TSOGTBAATAR Холбогдох утас: 95885102
Шинэ жил: Ханш нь хэт өссөн урлагийнхан ‘ТАТВАР’ ер нь төлдөггүй

Монголчууд цар тахлын нөхцөл байдлын улмаас хамт олон, байгууллагаараа хоёр жилийн хугацаан “шинэ жил”-ийн баярыг тэмдэглэлгүй өнжсөн. Харин энэ жил төрийн байгууллагаас бусад нь буюу хувийн хэвшлийнхнийг шинэ жилийн баяраа тэмдэглэх боломжтой гэдгийг Улсын онцгой комиссоос мэдэгдсэн.
Тэгвэл шинэ жилийн баярыг тэмдэглэдэг арванхоёрдугаар сард урлаг, соёлынхон хамгийн их орлоготой ажилладаг байна. Гэтэл түүнийхээ хэмжээгээр орлогын тайлангаа гаргаж, татвар төлдөг нь цөөн аж. Тухайлбал, тэд төлбөрөө ямар нэгэн шимтгэл суутгалгүй 100 хувь бэлнээр авдаг. Эргүүлээд төлөгч байгууллагадаа баримт өгдөггүй. Улмаар орлогоосоо татвар төлдөггүй байж болзошгүй зэрэг зөрчилтэй байна.
Энэ талаар урлагийнхний дийлэнх нь харьяалагддаг Хан-Уул дүүргийн Татварын газраас мэдээлэл өгөхдөө “Ганц Хан-Уул дүүрэгт гэхэд уран бүтээлчдийн 57 хувь нь хүн амын орлогын албан татвар төлдөггүй. Хөтлөгч Д.Одзаяа болон зарим залуу дуучид тайлангаа өгч татварын харилцаанд ордог. Учир нь тэдэнтэй хамтарч ажилладаг байгууллагууд хасагдах зардлын тайлангаа гаргахын тулд и-баримт шаарддаг. Тиймээс урлагийнхний олж буй орлого ил болж тайлан өгдөг. Тайлангаа хугацаанд нь өгөхгүй бол 150 нэгжтэй тэнцэх мөнгөн торгуулийн арга хэмжээ авдаг” гэжээ.
Дашрамд дурдахад, энэ жил хамтлаг, дуучдын үнэ ханш өмнөх жилүүдийнхээс өссөн байна. Тухайлбал, Рок поп ертөнцийн “акул” гэгддэг “Харанга” хамтлагийнхан 2019 онд 10 сая төгрөгөөр дуулж байсан бол энэ жил 30 минутын тоглолт нь 20 сая төгрөг болж өсчээ. Харин “Хурд” хамтлаг 12-15 сая төгрөгөөр тоглож байна. Мөн төрийн соёрхолт, дуучин Д.Болд нэг дуугаа 3,5 сая төгрөгөөр дуулах бол МУГЖ, дуучин Т.Ариунаагийн хувьд хоёр дууг 5 сая төгрөгөөр дуулах юм байна. Харин МУГЖ , дуучин Б.Сарантуяа хоёр дууг гурван сая төгрөгөөр дуулахаа мэдэгджээ.
Монголын рок попын ертөнц дэх хамгийн эрэлттэй эмэгтэй уран бүтээлч “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука 2-3 дууг 3.5 сая төгрөгийн үнэтэй дуулах аж. Залуу дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар 2-3 дууг 3 саяар дуулж байна.
Хамт олны шинэ жилийн арга хэмжээнд хамтлаг дуучдаас дутахааргүй өндөр хөлстэй “үйлчилдэг” хүмүүс бол хөтлөгчид. Олны танил жүжигчид, хөтлөгчид 3 саяас эхлэн 5 саяар хөтлөх аж. Харин олонд танигдаагүй хөтлөгчид 500-800 мянган төгрөгөөр танай хамт олны үйл ажиллагааг хөтөлж байна. Жишээлбэл, “Яг түүн шиг” шоуны хөтлөгч Б.Болд, Э.Цолмонбаяр, Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нарын захиалга дүүрч, 5 сая төгрөгөөр баярын арга хэмжээ хөтөлж яваа аж. Харин хошин урлагийн жүжигчин О.Тэмүүжин, Г.Алтаншагай, комеди н.Амараа зэрэг хөтлөгчид 2-3 саяар хөтлөлт хийх ажээ.
Хятад хилээ нээхгүй бол монголчууд олимпод нь оролцохгүй байхыг уриалж байна

Хятад улс хилээ хаагаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Нийт хэрэглээнийхээ 70, магадгүй түүнээс ч илүү хувийг импортоор хангадаг монголчуудын хувьд Эрээний хил хаагдана гэдэг жир хэрэг биш. Инфляци нь цойлж, иргэдийнх нь халаасан дахь хэдэн бор төгрөгийн ханш өдөр ирэх бүр унасаар байна гэдэг тусгаар тогтносон улсын хувьд маш том эрсдэл. Шуудхан хэлэхэд, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хэмжээний уршигтай явдал. Урд хөрш хилээ хаасан шийдвэрээ ирэх оны хоёрдугаар сард болох олимпоо дуустал цуцлахгүй гэсэн мэдээлэл цацагдсаар удаж байна. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдал, цагийн өнгө аясыг анзаарах нь ээ энэ мэдээлэл бараг л үнэн болоод явчихлаа.
Замын-Үүдээр бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт нэвтэрч эхэллээ гэсэн мэдээлэл саявтар цацагдаж олон хүний горьдлого тээсэн харц Эрээн рүү чиглэж байв. Гэтэл ачир дээрээ боомт дээр гацсан зуухан машиныг өдөрт тав, зургаахнаар нь нэвтрүүлье гэсэн шийдвэр байсныг олонх анзаараагүй. Энэ маягаар өдөрт хэдхэн машин нэвтрүүлээд явлаа гэж төсөөлөхөд ирэх оны нэгдүгээр сарын сүүл болчих юм билээ. Дахиад хэдхэн өдөр элдэв шалтгаан хэлээд хилээ хаахад л урд хөршид болох олимп дуусчихна.
Олимпийн өмнө олон улсад ковидын элдэв эрсдэлгүйгээ батлан харуулах нь Хятад улсын номер нэг зорилго байж болно. Гэхдээ мөнхийн хөршдөө хандах хандлага нь энэ зорилгоос нь гадуур, эрхэмлэж чухалчилам харилцаа байж болмоор түмэн шалтгаан бий. Харамсалтай нь БНХАУ хөрш орондоо яг жинхэнэдээ яаж ханддагийг харуулсан хатуухан өдрүүд үргэлжилж байна. Монгол Улсын импортын гол суваг хаагдчихсан энэ өдрүүдэд хувийн хэвшлийнхэн, жирийн иргэд бултаараа хэцүүхэн аж төрж яваа нь бодитой гашуун үнэн. Барааны хомсдол, тээвэрлэлтийн өндөр зардал нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг өсгөхөөс өөр аргагүй байдал руу хувийн хэвшлийнхнийг шахаж байна. Өдрөөс өдөрт өсч буй өргөн хэрэглээний барааны үнэд сард олдог хэд нь гологдож, чамлагдсаар байгаа жирийн иргэдийн ачаа улам хүндэрсээр байна. Товчхондоо Эрээн хаагдсанаас хойш улсаараа хэцүүхэн орчинд аж төрсөөр багагүй хугацаа өнгөрчихлөө. Ийм тохиолдолд Монгол Улсын тамирчид урд хөршид болж буй олимпод оролцох нь үндэстнээ үгүйсгэж байгаагаас ялгаагүй хэрэг болно.
Шуудхад хэлэхэд, БНХАУ-д болох олимпод тамирчдаа оруулахгүй байя. Монгол Улс НҮБ-д бүртгэлтэй, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улсын хувьд “Бид тамирчдаа Хятадад болох олимпод оролцуулахгүй. Учир нь тэд хөрш улсын найрсаг харилцаагаа умартсан шийдвэрийг гаргаад удаж байна. Бид өнгөрсөн хугацаанд хөрш улсын найрсаг харилцааг эрхэмлэсээр өнөөг хүрсэн. Учир иймээс бид Хятад улсад зохион байгуулах олимпод тамирчдаа оролцуулахгүйгээ мэдэгдэж байна” гэчихэд л Азийн Монголыг дэлхий сонсоно. Манай улсын хувьд үндэстнийх нь хэрэглээний ихэнх, бүр тодруулж хэлбэл дал хол давсан хувь нь Хятадын хилээр орж ирэх ачаа, тээврээс хамаардаг. Ийм өндөр хамааралтай улсад импортын хориг тавьсан орныг дэлхий гоёор харахгүй. Тэр дундаа бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг Монгол Улс ийм утгатай мэдэгдэл гаргавал өрнийн удирдагчид чихнийхээ хажуугаар өнгөрөөхгүй.
Манай улс өнгөрсөн жилүүдэд хөрш хоёр гүрэндээ элэгсэг, найрсаг бодлогоор хандсаар ирсэн түүхтэй. Хөршдөө хэр найрсаг, ямар элэгсэг хандаж байсныг өнгөрсөн түүхээ сөхөөд харчихаж болно. Ердөө саяхан, ковид эхэлж байх үед гэхэд л манай улсын Ерөнхийлөгч урд хөршдөө айлчлахдаа “Та бүхэндээ ийм хэцүү цагт гучин мянган хонь өгье” гэж амлаж байлаа. Дэлхий даяараа “Энэ муухай вирусийг дэлхийд халдаачихлаа” гэж Хятад улсыг адлангуй харж, цэрвэж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн түрүүнд айлчилж гучин мянган хонь бэлэглэхээ амлаж байсан нь булзах аргагүй түүхэн үнэн. Тухайн үеийн хэвлэлийн мэдээг сөхөж харъя.
“БНХАУ-ын Дарга Си Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалыг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг эш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ. Уулзалтын үеэр талууд коронавирусийн асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов” гэсэн үг, өгүүлбэр шарлаж амжаагүй хэвлэлийн хуудсанд дурайж байна.
Ердөө саяхан ингэж хэлсэн урд хөршийн дарга өнөө биднийг хилээ хаах шийдвэрээр дар.ам.талж сууна. Хятадад болох олимпод өрнийнхөн таатай хандахгүй байгаа. Наад захын жишээ гэхэд л Уйгурт хү.ний эр.хийг зөрч.сөөр яваад нь дургүйлхэж дипломат бойкот хийхээ илэрхийлчихсэн. “Танайд болох олимпод манай тамирчид оролцоно. Гэхдээ бид очихгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд буй. Бид очихгүй гэдэг нь тэргүүлэх гүрний удирдагчид урд хөршид болж буй олимпод ач холбогдол өгч оролцохгүй гэсэн үг. Тэгвэл бид урд хөршид болох олимпод дарга, удирдлагын түвшинд оролцохгүй байхаас гадна тамирчдаа ч оролцуулахгүй байя. Ингэж дипломат бойкот хийх том шалтгаан бэлхнээ байна.
Ц.Билиг
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН













