УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ. Тэрээр уг хуулийн төслийнхөө талаар өнөөдөр /2021.12.15/ мэдээлэл хийлээ. Төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх юм байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол нас барсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг.

Тэрээр: “Миний бие нас барсан өндөр насны тэтгэвэрийн зээл авагчийн тэтгэвэрийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачиллаа. Монгол улсад өнөөдрийн байдлаар 450 мянган тэтгэвэр авагч байна. Энэ 450 мянган тэтгэвэр авагч хүн дотроос хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсний дараа энэ хүмүүс хэрвээ зээлтэй байх юм бол тухайн зээл нь ар гэрийнхэн нь төлдөг байдлаар нөхцөл байдал шийдэгдээд явж байгаа. Банкууд дээр энэ зээл авсан хүмүүс нь давхар гарын үсэг зурж оролцдог.
Тухайн хүн нас барсан тохиолдол тэр зээлийг ар гэрийнхэн нь төлөх ийм байдлаар үлддэг. Мөн зээлээ төлсний дараа нас барсны гэрчилгээг нь авдаг. Иймд энэ асуудлыг чөлөөлөх ёстой гэсэн үүднээс тус хуулийн төслийг санаачилсан. Энэ бол анх удаа хийгдэж байгаа ажил биш өмнө нь ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэж байсан. Нийт 240 зээлтэй ахмадын 760 гаруй тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Мөн тэтгэврийн зээлгүй 210 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн урамшуулал өгч байсан. Нийтдээ 900 гаруй тэрбум төгрөгийг олгосон.
Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байгаа. Монгол улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь ядуу гэсэн статистик мэдээлэл байна. Эдгээрийн дийлэнх хэсгийг тэтгэвэр авдаг иргэд эзэлж байна. Иймд энэ хуулийн төслийг боловсруулсан гэж хэлж болно. Монгол улсын хуулиар тэтгэвэр авагчийн насыг гурван сараар нэмсээр байгаа. Монгол эрэгтэй хүний дундаж нас 66, эмэгтэй нь дундаж нас 75 байгаа. Энэ бол шударга бус гэж үзэж байна. Хүн насаараа нийгмийн даатгалыг цаг тухай бүрт нь төлж байсан ч өөрийн төлсөн мөнгөн дүнгээсээ маш бага мөнгийг тэтгэвэр болгон авдаг үзэгдэл байсаар байна. Хэрэв ийм асуудал тулгарвал тус асуудлыг шийдэх хуулийн төсөл юм. Тэтгэвэр тэглэснээс хойш нийт 71 мянган ахмадууд 90 орчим тэрбум төгрөгийн зээлийг авсан нь тэтгэврийн мөнгө нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой” гэлээ.
Ш.Сайхансамбуу: А.Отгонбаатар бол улс төрч биш, ганцаараа тодрох гэсэн хүүхэд байна лээ

УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн “Нарантуул” худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу өнөөдрийн “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрээр “Үнэн ба зөв” намын санхүүжилтийг хэрхэн гаргаж өгсөн талаараа ам алдсан байна.
Ш.Сайхансамбуу “Үнэн ба зөв” нам байгуулагдах санхүүжилтийг гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд яг хэдэн төгрөг гаргаснаа “тогтоогоогүй” хэмээн хариулжээ. Энэ талаараа,
-Би тэр хүүхдэд намыг нь байгуулж өгөөд явуулсан. Нам байгуулахад тодорхой хэмжээний зардал мөнгө орох нь тодорхой л доо. Гэхдээ тэр улс төрч болох хүүхэд биш байна лээ. Зүгээр ганцаараа тодрох гэж оролдсон тийм л хүн юм билээ. Бид хоёрт ямар нэг хамаарал байхгүй хэмээн ярьжээ.
Ташрамд сонирхуулахад, Ш.Сайхансамбуу хэдийгээр дахин УИХ-д нэр дэвшээгүй ч өөрийнх нь улс төрийн карьер дуусаагүй, 2024 онд нэр дэвшиж магадгүй гэдгээ илэрхийлжээ.
Д.Баярхүү: Нэг муу аяллын нэвтрүүлгийн хөтлөгч залууг АНУ элчингээр хүлээж авах юмуу?

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух элчин сайдаар Ө.Батбаярыг томилсон явдалд олон иргэд шүүмжилттэй хандаж байгаа.

Учир нь тэрээр өмнө дипломат албан тушаал хашиж явсан туршлага байхгүй, “Дэлхийгээр аялагч” гэх телевизийн нэвтрүүлэг хийж байсан, facebook-ийн нэгэн группийн админ гэж шүүмжлүүлдэг. Тэгвэл Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү “Парламент” телевизийн “Ярих өнцөг” нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “Монгол Улс онцгой ач холбогдол өгч, дээд зэрэглэлийн дипломатчдаа томилж, ажиллуулдаг АНУ-д аяллын нэвтрүүлгийн нэг хөтлөгч залууг томилсныг тус улс хэрхэн хүлээж авах вэ гэдгийг томилсон хүмүүс нь эргэцүүлж бодох ёстой” хэмээжээ.
Монголоос АНУ-д суух Элчин сайд нарын товч түүх. Шилдгүүдийг томилдог байж. pic.twitter.com/q6JS1gCvV6
— Tuguldur.B (@TuguldurTV) December 14, 2021
.
.













