УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн “Нарантуул” худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу өнөөдрийн “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрээр “Үнэн ба зөв” намын санхүүжилтийг хэрхэн гаргаж өгсөн талаараа ам алдсан байна.
Ш.Сайхансамбуу “Үнэн ба зөв” нам байгуулагдах санхүүжилтийг гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд яг хэдэн төгрөг гаргаснаа “тогтоогоогүй” хэмээн хариулжээ. Энэ талаараа,
-Би тэр хүүхдэд намыг нь байгуулж өгөөд явуулсан. Нам байгуулахад тодорхой хэмжээний зардал мөнгө орох нь тодорхой л доо. Гэхдээ тэр улс төрч болох хүүхэд биш байна лээ. Зүгээр ганцаараа тодрох гэж оролдсон тийм л хүн юм билээ. Бид хоёрт ямар нэг хамаарал байхгүй хэмээн ярьжээ.
Ташрамд сонирхуулахад, Ш.Сайхансамбуу хэдийгээр дахин УИХ-д нэр дэвшээгүй ч өөрийнх нь улс төрийн карьер дуусаагүй, 2024 онд нэр дэвшиж магадгүй гэдгээ илэрхийлжээ.
Д.Баярхүү: Нэг муу аяллын нэвтрүүлгийн хөтлөгч залууг АНУ элчингээр хүлээж авах юмуу?

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух элчин сайдаар Ө.Батбаярыг томилсон явдалд олон иргэд шүүмжилттэй хандаж байгаа.

Учир нь тэрээр өмнө дипломат албан тушаал хашиж явсан туршлага байхгүй, “Дэлхийгээр аялагч” гэх телевизийн нэвтрүүлэг хийж байсан, facebook-ийн нэгэн группийн админ гэж шүүмжлүүлдэг. Тэгвэл Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү “Парламент” телевизийн “Ярих өнцөг” нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “Монгол Улс онцгой ач холбогдол өгч, дээд зэрэглэлийн дипломатчдаа томилж, ажиллуулдаг АНУ-д аяллын нэвтрүүлгийн нэг хөтлөгч залууг томилсныг тус улс хэрхэн хүлээж авах вэ гэдгийг томилсон хүмүүс нь эргэцүүлж бодох ёстой” хэмээжээ.
Монголоос АНУ-д суух Элчин сайд нарын товч түүх. Шилдгүүдийг томилдог байж. pic.twitter.com/q6JS1gCvV6
— Tuguldur.B (@TuguldurTV) December 14, 2021
.
.













