Хорвоо дээр хүүхэд уйлан ээждээ ирлээ. Ирэх ирэхдээ гурвын гурван сайхан үр иржээ. Монгол Улсад энэ оны анхны гурван ихэр хүүхэд шинийн 6-ны дашнямтай билэгт сайн өдөр Ховд аймагт мэндэлсэн юм.
Монголын 2021 оны анхны гурван ихэр үрсийн эхний хүү нь 09.08 минутад 1 кг, 830 грамм, хоёр дахь хүү нь гурван минутийн дараа 2 кг, 110 грамм, гурав дахь охин нь 09.13 минутад 1 кг, 850 грамм жинтэй мэндэлжээ. Өдгөө 30 настай Б.Оюунгэрэл 2012 онд анх амаржихдаа хоёр ихэр охин, дараа нь 2017 онд хүү төрүүлжээ. Ийнхүү зургаан хүүхэдтэй болсноор “Алдарт эх”-ийн I, II одонгийн болзлыг зэрэг ханган, хамтад нь хүртэхээр болсон яах аргагүй ховор тохиолдол.

Нөхөр Б.Отгонпүрэв:
Хань минь эсэн мэнд амаржлаа, гурван хөөрхөн хүүхэдтэй боллоо. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Одоо л сэтгэл амарлаа. Хань минь төрөх эмнэлгийн орноос буун, шөл уугаад сууж байна. Өглөө 09.00 цагийн үед амаржсан юм. Өрөө рүү нь орон, гурван ихэр хүүхдээ хараад сэтгэл их хөдөллөө. Хэвлэлийнхэн ярилцлага авахад нь догдолж, сандарсандаа олигтой юм ярьж чадаагүй. Ёстой тулгамддаг юм байна (инээв).

Гурван ихэрийн ээж Б.Оюунгэрэл vр хүүхдийнхээ аз жаргал, сайн сайхны төлөө өөрийгөө зориулж, амь.дралын хэцүү бүхнийг туулж, алд биенээс тасарсан а м ин үрсээ харахад л хайр асгарч, тэднийгээ эрхлүүлдэг гэнэ. Ийнхүү 30 настайдаа зургаан хүүхдийн ээж болсон Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Гурван ихэр хүүхэдтэй болсонд баяр хүргэе. Таны бие сайн байна уу. Хүүхдүүдийнх нь биеийн байдал ямар байгаа вэ?
-Баярлалаа. Миний бие сайн байгаа. Өнөөдрөөс тэнхэрч байна. Хүүхдүүд минь бага жинтэй, дутуу төрсөн учир эмчилгээ хийлгэж байгаа. Эхний хүүхэд минь 09:08 цагт 1.830 кг, хоёр дахь хүү минь 09:10 цагт 2.110 кг, 09:12 цагт охин минь 1.850 кг жинтэй мэндэлсэн. Гурван ихэртэй болсондоо с.этгэл догдолж, маш их баярлаж байгаа.

-Ховд аймагт гурван ихэр хүүхдээ өөрөөрөө төрүүлж байгаа анхны эх та гэсэн. Төрөхөд хүнд байв уу?
-Хvндрэл багатай төрсөн. Бие маань гайгүй байгаа. 24 цаг өв дсөн. Эхлээд өBдөөд дүлж чадахгvй байлаа. Тэгээд эхний хүүхэд гараад ирэхээр урам зориг, эрч хүч орж, хоёр минутын зайтай хүүхдүүддээ төрүүлсэн.

-Та анх төерөхдөө ихэр хүүхэд төрүүлсэн. Тухайн үеийн дурсамжаас хуваалцахгүй юу?
-Оюутан байхдаа ихэр охин төрүүлсэн. Жирэмсэн гэдгээ мэдэхгүй явж байгаад зургаан сартайгаас нь эмчийн хяналтанд орсон юм. Тухайн үед ихэр гэдгээ ч мэдээгүй. Ховд аймагт төрөх гээд ирэхдээ мэдэж байсан. Манай нөхөр гэрээт цэрэгт явчихсан, эзгүй байлаа. Аав, ээжтэйгээ хамт аймагт ирж, төрж байсан. Аав, ээжийнхээ хажууд, гэртээ байсан болохоор ээж минь охидыг асралцаж өгсөн.

-Гурван удаа төрөхдөө хоёрт нь ихэр хүүхэдтэй болно гэдэг хүн бvрд заяахгүй ховор хувь заяа байх. Гурван ихэр хүүхэдтэй болох гэж байгаагаа яаж мэдсэн бэ. Хань нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Харин тийм ээ. Сэтгэл маш сайхан байна. Юу гэж хэлэх учраа олохгүй их баярлаж байна даа. Манайх Алтай сумын харьяат, хөдөө байдаг. Сар гарантай байхад нь сумын эмнэлэгт очиж үзүүлтэл эмч “Хоёр ихэр бол найдвартай. Хажууд нь жижиг зvйл харагдаад байна. Гурван ихэр байж магадгүй. Аймаг руу очиж сайн vзvvлээд ир” гэсэн. Тэгээд Ховд аймагт ганцаараа ирж vзvvлтэл эмч “Гурван ихэр байна” гэсэн. Тэгээд нөхөртөө утсаар “Гурван ихэр хүүхэдтэй болсон байна гэнэ” гэж хэлэхэд “Чи битгий худлаа яриад бай” гээд огт итгээгүй. Нөхөр маань миний хойноос ирж, хамт эход харуулаад итгэж байсан. Тэгээд л бөөн баяр болж байсан даа. Гурван ихэр хүүхдээ олсноос хойш Ховдод нүүж ирсэн. Хоёр сартайгаас нь Ховд аймгийн эмч нарын хяналтад орж, эмчлүүлж байгаад төрлөө. Алтан гартай эмч нартаа маш их баярлаж, талархаж байна.

-Та эрт эмчийн хяналтад орсон юм байна. Төрөхөөс өмнө биед зо виур илэрч байв уу?
-Хоёр сартайгаас эхлээд доошоо гарчих гээд байсан. Тэгээд эмч нар “Эмнэлгийн дэглэм барь” гээд эмнэлэгт хэвтсэн.
-Аав, ээж, ах, дүү, хамаатан садан нь ч та хоёроос дутахгүй баярлаж байгаа болов уу. Тэд юу захиж, хэлж байна?
-Манай аав, ээж, ах, дүү нар бүгд л хөл нь газар хүрэхгүй баярлаж байна. Бүгд л “Биеэ сайн бодоорой. Гам сайн барьж байгаарай” гэж захисан. Аав, ээж хоёр Алтай сумын төв дээр байдаг. Хоёулаа тэтгэвэрт гарсан. Аав, ээж, ах, эгч ирж, намайг эргээд буцлаа. Ээж минь дөрвөн сар хvртэл нь манай хүүхдүүдийг асралцахаар үлдсэн.
Ихрүүддээ ямар нэр өгнө гэж бодож байгаа вэ. Ихэр охидынх нэрийг хэн өгсөн бэ? -Аав нь нэр өгнө гэсэн. Ямар нэр өгөхийг нь мэдэхгүй байна. Эмнэлгээс гарахаар нь нэр хайрлах байх. Миний охидууд авга эгчийн 73 насных нь жил орж байхад гарсан. Тэгээд эгч минь О.Золзаяа, О.Золжаргал гэж нэр өгсөн. Харин хүүг минь О.Золбаяр гэдэг. Хоёр охин наймтай, хүү дөрвөн настай.
-Ихрүүд ижил хувцас өмсөж, бүх зүйл нь ижил байхад дуртай шүү дээ. Мөн тэднийг зэрэг өс.өж том болж байгааг харах сайхан байдаг байх?
-Ихэр хүүхэд хөөрхөн шүү дээ. Ижлээрээ, үргэлж хамт байх дуртай. Манай хоёр том болж байгаа болохоор заримдаа ондоо зvйл авдаг.
-Танай хүүхдүүд гурван ихэр дүүтэй болсон гээд их баярлаж байна уу. Хүүхдүүдийг нь хэн харж байгаа вэ?
-Бөөн баяр болж байна лээ. “Ээж та хэзээ эмнэлгээс гарах юм. Дүү нараа хармаар байна” гэсэн хүүхдүүд л байна. Хүү минь “Ээж ээ, би эрэгтэй маамаагаа авна” гээд, ихрүүд “Эмэгтэй дүүгээ авна. Аав, ээж хоёр эрэгтэй дүүг тэврээрэй” гэж байна лээ. Ихрүүд эмэгтэй дүүгээ булaaцалдах шинжтэй байна.
-Та хоёр ямар ажил хийдэг вэ?
-Манай нөхөр сургуульд ажиллаж байгаад жилийн чөлөө авсан. Би ажил хийдэггvй. Хүүхдүүдээ харж, хичээл номонд нь анхаарч, сургуульд нь хvргэж өгдөг.
-Та болон таны нөхөр ихрийн удамтай гэж байсан. Удмынхаа талаар ярьж өгөхгүй юү?
-Би эхээс зургуулаа, дөрөв дэх нь. Манай аавын тал болон нөхрийн талд ихрийн удам байдаг. Миний тө.рсөн ах, дүүгээс ихэр хүүхэдтэй хүн байхгүй. Өнгөрсөн жил манай авга эгчээс гурван ихэр хүү гарсан. Манай нөхрийн ах ихэр хүүтэй.
-Хэдий таны анхны төрөлт биш ч гэлээ дахин ээж болсон мэдрэмжээ хуваалцахгүй юу. Ихрүүдээ амлуулсан уу?
-Ээж болох мөч хамгийн сайхан, юутай ч зүйрлэшгvй нандин байдаг. Гурван ихрийнхээ нэгийг өчигдөр /уржигдар/ амлуулсан. зо вж байж төрчихөөд хүүхдээ амлуулах үгээр хэлэхийн аргагүй гоё. Хүүхдээ харахад л хайр хvрдэг. Би хүүхдүүдээ загнаж чаддаггvй. эрхлvvлэх дуртай.
-Гурван ихрээ хэрхэн асарч, хооллохоор төлөвлөж байна вэ?
-Ээжтэйгээ, нөхөртэйгөө гурвуулаа дөрвөн сар хүртэл нь асарна. Гурвууланг нь ээлжилж хөхүүлээд, нэмэлт тэжээл өгнө гэж бодож байна. Хоёр охиноо нэгийг нь хөхүүлж, нөгөөд нь хүүхдийн хоол, нэмэлт тэжээл өгдөг байсан. Одоо харахад, хөхөөрөө хооллож байсан нь илүү мяраатай байдаг.
Эх сурвалж: yessy.mn














