• Latest
  • Trending
Сэтгүүлчээс caapaл opдонд зaлapсан Улс төрчид

Сэтгүүлчээс caapaл opдонд зaлapсан Улс төрчид

2021-12-13
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, January 22, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Сэтгүүлчээс caapaл opдонд зaлapсан Улс төрчид

by admin
2021-12-13
in ӨНЦӨГ
0
Сэтгүүлчээс caapaл opдонд зaлapсан Улс төрчид

“Монголын төр бөхөөр дүүрлээ…” гэцгээдэг, үнэн л дээ. Бөх Ерөнхийлөгчтэй байлаа, одоо Хотын дарга бөх, Төрийн ордонд бөх түшээд хэд хэд байна, аймаг, сумын засаг ноёд дунд ч олон бөх бий. Тэгвэл бөхчүүдээс дутахгүй олноороо төрд орсон салбарынхан гэвэл сэтгүүлчид байна. Бүр бөхчүүдийг бодвол илүү олон, тэгээд илүү өндөр албан тушаалд очицгоосон байна. Бодоод үзье, сэтгүүлзүйн салбараас лавтай 15 төрийн түшээ “төрж”, тэднээс хоёр нь Ерөнхийлөгч, хоёр нь Ерөнхий сайд, тав нь салбарын сайд болтлоо дэвшжээ.
Гэхдээ тэдний зарим нь номыг нь үзсэн сэтгүүлч биш боловч сэтгүүлзүйн салбараас ажил, амьдралын гараагаа эхэлсэн байна.

Жишээ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй, сонины сурвалжлагч хийж явсан бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр утга зохиолын ажилтан мэргэжилтэй ч хэвлэлийн салбарт редактор хийж явсан бөгөөд өдгөө нэг телевиз, нэг сонинтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч мэргэжилтэй бол Ерөнхий сайд асан С.Баяр хуульч мэргэжилтэй ч сонины сурвалжлагч, редактор, нэвтрүүлгийн хөтлөгч хийж явлаа.

YOU MAY ALSO LIKE

Дэлхийн аварга Б.Баасанхүүгийн гайхамшигт түүхийг ОУЖХ-ны эрхлэгч Н.Месснир дэлхий дахинд ийн хуваалцжээ

Шуурайн Солонго: Март бол дотоожноосоо хямдхан “муужгай“-нуудын баяр биш л дээ

Үүгээр “Сэтгүүлч хүн төр удирдаж болох.гүй” гэж шүүмж лэх гээд байгаа юм биш л дээ. Бас зөвтгөх ч гэсэнгүй. Ерөөсөө саарал ордонд сэтгүүлч мэргэжилтэй улстөрчид олон болж байгааг сонирхуулж л байгаа юм. Даргын цүнх барьж, та хин шү тэж яваад төрд ордог нөхдийн дэргэд, зүлэг ногоон дэвжээнд хэдэн жил зодоглоод, хөлс нь хатаагүй шахам байхдаа захыг нь мушгисан дэмжигчдийнхээ буянаар, ногоон гэрлээр улс төрд ордог бөхчүүдийн дэргэд сэтгүүлч улстөрчид бол мэргэжлээрээ ажиллаж, хөдөлмөрлөж, өөрийгөө таниулж, тоогдож байж улс төрд орох замаа нээсэн болохоор нэг талаас шүүмжлэх, муутгах аргагүй л дээ. Гэхдээ “үнэний төлөө” гэх ганцхан зарчмаар үзэг бариад гүйж явсан атлаа төрд орсон хойноо энэ зарчмынхаа эсрэг зогсогч болчихвол харин шүүмжилж болно. Ц.Элбэгдорж, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг гээд сэтгүүлзүйн салбараас төрд гарчихаад үндсэн үнэн байх зарчмаа “г.ээ.чихсэн” нөхөд бий нь бий. Гэхдээ энд зөвхөн сэтгүүлч улстөрчдийг танилцуулах л гэснээс та.раа та.ниул.сан түүх.үүдийг нь тоочих гэсэнгүй.

Гол нь сэтгүүлч улстөрчдөд эзэмшсэн мэргэжил нь улс төрийн карьераа өсгөхөд том давуу тал болдог юм байна. Сэтгүүлч гэхээр л хэн хүнгүй “хэ.л ам.тай, сэр.гэлэн нө.хөр” гэж ойлгогддог нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч улс төрчид бусад мэргэжлийн улстөрчдөөс хэл ярианы хөгжил сайтай, уран цэцэн үгтэй, хувийн “Пи Ар” сайтай гэдгээрээ л ялгардаг юм байна. Энэ чадварууд нь бусдад өөрийгөө ойлгуулах, нийтэд манлайлагч мэт харагдах давуу байдлыг бий болгож өгдөг, нэг төрлийн зэв сэг нь ажээ.

Жишээ нь, Ц.Элбэгдоржийн Монголоо зүүдэлж сэрлээ гэх гуравхан үг нь л ‘тренд’ болж байлаа шүү дээ. Бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ‘Давс мэт шорвог шийдвэр’ гэж эхэлдэг эшлэлүүд, МАН-ын даргаар батламжлагдахдаа хэлсэн “Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө өсөж, өр.х тол.гойл.сон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр Улс төрийн ууган хүчний дарга боллоо” гэх толгой холбосон уярмаар өгүүлбэр зэрэг нь цөм мэргэжлийнх нь онцлог. Бас Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаас Байгаль орчны сайд руу төвөггүй үсэрч чадсан нь, аль ч салбарын хүнд бэрхийг ойлгоод ‘Саран ижий’ болтлоо ажиллаж чадаад байгаа мэт харагддаг нь ч сэтгүүлч байсных нь уран чадвар. Муу.гаар хэлбэл, үйлд.лээрээ нэг их гавихгүй ч үгээрээ бүхнийг чадаад байгаа мэт харагдах нь сэтгүүлч мэргэжилтэй нь холбоотой ажээ.

Тэгвэл саарал ордон заларч чадсан сэтгүүлч улстөрчдийг танилцуулъя.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа, Ерөнхий сайдаар хоёр удаа, УИХ-ын дэд даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож ажилласан Ц.Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй. Цэрэгт байхдаа “Улаан од” сонинд шүлгүүдээ нийтлүүлж, тэр нь тухайн үеийн Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтнуудын хараанд өртсөнөөр түүнийг хуучнаар ЗХУ-ын Львов хот дахь Цэрэг, Улс төрийн их сургуульд илгээсэн. Ингээд Ц.Элбэгдорж тус сургуулийг 1988 онд сэтгүүлч мэргэжлээр төгсөж, ирээд “Улаан од” сонинд сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн. Улмаар ажил мэргэжлийн онцлогоор Залуучуудын эвлэлийн хурал, уулзалтуудад оролцох болж, улмаар үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэн нэгдэх болсноор Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг болсон түүхтэй. Тэр 1990 онд анхны бие даасан “Ардчилал” сонинг үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажиллаж байсан. Мөн 1995 онд Америк, Монголын хамтарсан “Ийгл” телевизийг үүсгэн байгуулалцаж байсан гэдэг.

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр сэтгүүлч мэргэжлээр ажлын гараагаа эхэлсэн нэгэн. Тэрбээр 1983-1988 онд “Монцамэ” агентлагийн “Новости Монголий” сонины Гадаад мэдээний редакц, “Монгол пресс” агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-д сэтгүүлч, “Залуучууд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан. Улмаар 1990 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болж улс төрд хөл тавьсан.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Соёлын сайд гээд төрийн бүхий л өндөр албан тушаалын хашсан Н.Энхбаяр утга зохиолын ажилтан, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбартай садан төрлийн холбоотой мэргэжилтэй гэсэн үг. Тэрбээр Моксва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөж ирээд буюу 1980-1990 он хүртэл Монголын зохиолчдын холбоонд орчуулагч, редактор, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн тэрбээр “ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонины эзэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2002 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. МҮОНРТ-ийн Чандмань студид “Охид хөвгүүд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан. Мөн Бэрхийн телевизэд хөтлөгчөөр ажиллаж байсан гэдэг. Тэр өөрөө “Багаасаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг, утга зохиол, нийгмийн хичээлдээ сайн байсан минь сэтгүүлч мэргэжил эзэмшихэд хүргэсэн. Зохиолч Дарамын Батбаяр багшийн шавь болсон нь миний амьдралдаа хийсэн чухал сонголтын нэг. Тэр хүнээс, тэр сургуулиас би гоо зүй гэх асар том ойлголтын авч, хожим нь алсын хараа номоо бичих түлхэц болсон. Миний мэргэжил сэтгүүлч” гэж нэгэн ярилцлагадаа хэлж байсан.

2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдсон, Гадаад хэргийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Н.Энхболд хэвлэлийн салбараас ажлын гараагаа эхэлсэн. Тухайлбал, 1979 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгсөж ирээд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар ажиллаж эхэлсэн. Мөн Улсын Хэвлэлийн комбинатын орлогч дарга, Монгол хэвлэл нэгтгэлийн Ерөнхий захирал, 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны даргаар ажиллаж байсан.

Эрүүл мэндийн сайд асан, БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сэтгүүлч мэргэжилтэй. 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зураг, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар МҮОНРТ-д сурвалжлагч, хариуцлагатай редактор, “ММ” агентлагийн захирал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга болж улс төрд хөл тавьсан. Сонгуулийн жилд МАН-ын хэвлэлийг “ба.заж” ажилласан тэрбээр 2012 онд УИХ-ын гишүүн болж, түүнээс хойш гурав дахь удаагаа сонгогдоод буй. Хүмүүсийн сайн мэдэхээр “ТВ-5” телевизийн “эзэн”.

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 1992 онд хуучнаар ЗХУ-ын Санкт-Петербургийн Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Эх орондоо ирээд “МОНЦАМЭ” агентлаг, “Ил товчоо” сонинуудад хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашиж эхэлсэн. Үүний хажуугаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр нийтлэл бичиж хэвлүүлдэг байсан гэдэг. Л.Энх-Амгалан дунд ангид байхдаа “Эрх чөлөө” сонинд шүлэг бичиж илгээдэг байсан бөгөөд 1994 онд “Хөх зул” нэртэй шүлгийн ном гаргасан байдаг.

УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдож ажилласан, ЗГХЭГ-ын дарга, БСШУ-ны сайд, Шадар сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин-гийн ажлын гараа сэтгүүлзүйн салбартай холбоотой. Тэрбээр 1990-1995 онд “Ардын эрх” сонинд парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга, 1996-1997 онд “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан 1998 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. “Ийгл” телевизэд сэтгүүлч, мэдээний албаны даргаас ажлын гараагаа эхэлж, МҮОНРТ-д сэтгүүлч, редактор, “Шинэ дэлхий” телевизийн мэдээний албаны дарга, гүйцэтгэх захирал, “Сайн сэтгүүлч боловсрол” сангийн тэргүүнээр ажиллаж байсан намтартай.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 1995 онд ОХУ-ын Ленинградын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Улмаар МҮОНРТ-д сэтгүүлч, редактор, тоймч, “ММ” агентлагийн ерөнхий редактор, захирлаар 2009 он хүртэл ажилласан. Ингээд 2009 онд ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч болж, улс төрд хөл тавьсан. Түүнийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын Хэвлэлийн албанд дуудаж авчирч оруулсан гэдэг. Улмаар 2013 онд МАН-ын нарийн бичгийн дарга болж, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Бэрс дээд сургуулийг төгсөж, 1992 онд МҮОНРТ-д туслах найруулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Хүүхэд, залуучуудын “Харц” нэвтрүүлгийг хөтөлж байсан нь түүний анхны эфир гэдэг. Улмаар 1996 оноос “Ийгл” телевизээр овоглох болж, дундуур нь “UBS” телевизэд мөн ажиллаж байсан. 2013 оноос “Бадарчийн Жаргалмаа” гэх өөрийн нэвтрүүлгээ гаргаж эхэлснээр олны танил болсон.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан 1999 онд Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн ангийг төгссөн. Мэргэжлээрээ гэвэл, 1995 онд МҮОНРТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редактор, 1997 онд Улсын дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч, 2004 онд “Ийгл” телевизийн борлуулалт, маркетингийн албаны даргаар ажиллаж байсан намтартай.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 1995 онд Улсын Багшийн Их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсмөгцөө “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагчаар ажиллаж байгаад, 1999 онд “Зууны мэдээ” сонинд албаны дарга болсон. 2000 оноос “Нью майнд” ХХК-ийн хэвлэлийн ажилтан, гүйцэтгэх захирлаар ажилласан. Сэтгүүлчээс “Болор цом”-ын эзэн, яруу найрагч болсон тэрбээр 2009 онд Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал болж, улмаар 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Гэхдээ сэтгүүлч мэргэжлээрээ хоёрхон жил буюу 1994-1996 онд “Ник-Элч” сонин ерөнхий эрхлэгчээр ажилласан гэдэг.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга сэтгүүлч мэргэжилтэй. 1999 онд Дорно дахины дээд сургуулийн сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, “Ийгл” телевизэд сэтгүүлч, сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлсэн. Улмаар 2001 оноос Ардчилсан намын Олон нийттэй харилцах хэлтэс, 2004 оноос “Монгол таймс” сонины эрхлэгч, 2009 онд Улс төрийн сонины эрхлэгчээр ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Т.Ганди сэтгүүлч мэргэжилтэй, МУИС-ийг төгссөн. Бүх цэргийн төв хэвлэл “Улаан од” сонинд утга зохиолын ажилтан, Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины коллегийн гишүүн, мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн. Тэрбээр 1999 онд “Улс төрийн сэтгэлзүй, чөлөөт хэвлэлийн төлөвшлийн хандлага, харилцан хамаарлууд” сэдвээр улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

Эх сурвалж: ergelt.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.