Хүүхдийн эрх их ярих юм аа улс төрчид. Өөрийнхөө хүүхдийг уйлахад хямарч ичсэн гэнэ. Тэгвэл Херо Баатарын хүү аавыгаа нэхэж уйлаагүй, шүд зуугаад өнгөрсөн байх уу, Нандинзүрхийн олон хүүхэд аавыгаа юу хийгээд гэртээ ирэхгүй байгааг ээжээсээ асуугаагүй гэж үү. Эр нөхрөө аальгүй эмтэй яваад байгааг сонссон эхнэрүүд уурлаагүй, цэцэг барин чам дээр очсон хэрэг үү.
Оросууд ги.чий нь хүсээгүй бол но.хой нь харайх.гүй гэж хараадаг шиг аальгүй эм хоргоогоогүй бол эрчүүд үр хүүхдийнхээ зүрх сэтгэлийг өвтгөдөггүй юм. Шалихгүй алдар нэр, эрх мэдлийн төлөө ш.а.лд.ла.хад бэлэн хүүхнүүд улс төрд их байх болжээ. Өөрийн буруутай үйлдэлд үр хүүхдээ авчирч наадаг ямархүү ёс суртахуун байна вэ. Та нарын нэр хүнд тусдаа, иргэнийх шалны алчуур гэж байхгүй. Мань мэтээр өөрийнхөө унасан нэр хүндийг өнгөлөх, зүлгэх гэвэл зөвшөөрөхгүй.

Б.Жаргалсайхан
Хүүхдийн шүдийг 2023 он хүртэл үнэгүй эмчлэх хувийн шүдний эмнэлгүүд

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх юм.
Энэ оны гуравдугаар сарын 18-27-нд зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад нийслэлийн 142 шүдний эмнэлэг оролцож, 115 нь тэнцэж, 97 нь гэрээ байгуулжээ.
Орон нутгийн хувьд сонгон шалгаруулалтад 101 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 84 нь тэнцэж, 64 нь гэрээ байгуулсан байна.
Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллын асуудлыг гол шалгуур үзүүлэлт болгожээ. 2-12 насны хүүхдүүд албан ёсны гэрээ байгуулсан эдгээр эмнэлгүүдээс харьяаллын дагуу сонгон үйлчлүүлэх боломжтой болж байна.
















