Эрээн, Замын-Үүд боомтын ачаа тээвэрлэлт өнөөдрөөс эхэлнэ. Тодруулбал, Манай улс Хятадын талаас гаалийн хашаанд ачилтад үлдсэн 150 орчим тээврийн хэрэгслийг татахаар төлөвлөсөн байна.
Тэгвэл тээвэрлэлт эхэлсэн эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Өнөөдөр үдээс хойно эхний ээлжийн 25 автомашин наашаа гарна. Ер нь өдөрт 25-30 автомашин гаргахаар төлөвлөсөн байгаа” гэлээ.
Ташрамд өгүүлэхэд, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “Энэ сарын 8-ны өдөр Замын-Үүд боомтод ажиллаж хоёр талын хамтарсан туршилт хийсэн. Уг туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл хангагдсан гэж хоёр тал үзэж ачаа тээвэрлэлтийг БНХАУ-ын тал зөвшөөрснөөр өнөөдрөөс /2021.12.10/ хэвийн эхлүүлэхээр болсон” гэдгийг мэдээлсэн юм.
А.Бөртэ-Үжин: Дэлхийн миссд Монгол улсаа төлөөлөн оролцоод 16-д шалгарлаа маш их баяртай байна

“Дэлхийн Мисс-2021” тэмцээнд өрсөлдөх үндэсний ялагч А.Бөртэ-Үжин оролцохоор болсон. Энэ жилийн Дэлхий Мисс тэмцээн нь АНУ-н Пуэрто Рико арлын нийслэл Сан Хуан-д José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд 2021 оны 12-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд нийт 123 улсын мисс өрсөлдөөд эхэлсэн билээ.

Монгол Улсаас Ану овогтой Бөртэ-Үжин тус тэмцээнд оролцохоор тодрон Пуэрто Риког зорьсон юм. Тэрээр Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-г Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан юм.

Харин тэрбээр цахим хуудаснаа Дэлхийн миссд Монгол улсаа төлөөлөн оролцогч би Head-to-head challenge-д 7-р багаасаа ялагч болж шилдэг 16-д шалгарсандаа маш их баяртай байна. Oдоо Head-to-head challenge-ын финал болж бүр хариуцлагатай үе эхэлж байгаа тул миний бие Монгол улсынхаа нэрийг гаргахын төлөө маш их хичээж байгаа. Иймээс Монголчууд минь Miss World Mongolia хуудсан дээр like дарж дэмжээд өгөөрэй хэмээжээ.

Мөн ДЭЛХИЙН МИСС ТЭМЦЭЭНИЙ “АВЪЯАС” ШАЛГАРУУЛАЛТАД ШИЛДЭГ 27 МИССИЙН НЭГЭЭР ТОДОРЛОО АНУ-ын Пуэрто Рикод болж буй “Дэлхийн мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.

Уран нугаралтаар тууштай хичээллэн Үндэсний өв соёлоо тээн түгээн дэлгэрүүлэхийн төлөө яваа билээ. Энэ удаа 130 орны миссүүдийн дунд өрнөсөн “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорлоо. Шалгаруулалт үргэлжилж байгаа болохоор дараа дараагийн шатанд илүү хичээн оролцох болно.

Mobstar дээр олон нийтийн санал асуулгын шилдэг 12-т явж байгаа баяртай мэдээг дуулгая. Монголчууд бид эв нэгдэлтэй байхдаа ямар хүчтэй бие биенээ гэсэн халуун сэтгэлтэй ард түмэн гэдгээ дэлхийд харуулцгаая. Үндэсний оролцогч, өв соёлоо дэмжицгээе. Үүний тулд та 1. Гар утсандаа Mobstar app татаж, суулгах

.
. 
2. Gmail, эсвэл фэйсбүүк хаягаараа нэвтэрч орох
3. Search- people хэсгээс Burteujin Anu гэж хайх
4. Оруулсан зураг бүрт од дарахад л болно. Намайг дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа.
Сайхан Монгол охиноо дэмжицгээе хэмээн уриалж байна.













