УИХ-ын гишүүн Н.Учрал: Элэг бүтэн байх хичнээн сайхан юм бэ. Хүмүүс .хо.в ж.и.в, а.таа жөтөөгөөр хооллож эд материал, өнгө мөнгөний төлөө өөрийгөө үл танитлаа өөрчлөгдөх ч амьдралын үнэ цэнэ бол энх тунх, элэг бүтэн оршиход л байдаг.

Ухаарал тээсэн өнгөрсөн саруудаа эргэн санахуйд хүүхдүүдээ хараад бодлогшров. Аавынхаа, өвөөгийнхөө төрсөн өдрөөр Тэрэлж явна гээд чадаагүй. Ээжийнх нь хийлгэсэн гоё дээлүүдийг хослуулж өмсөөд цагаан сараар хүүхдүүдтэйгээ мөрөө гаргадаг ёсоо дахиад л мартсан. Охидуудаа баярлуулах ёстой Мартын 8, хагас бүтэн сайнд салхинд авч гардаг уламжлал бүгд эвдэгдсэн.

Намайг сэхээний орон дээр хэвтэж байхад миний хань 3 хүүхдийг маань авч орж ирэхэд зүр.х шим.ширч сэтгэл өмөрч ахуйд миний бяцхан үрсийн залбирал, ид шид намайг энэ ертөнцөд үлдээсэн юм шүү дээ. Олон жил охиныхоо төрсөн өдрийг нь тэмдэглэж хүний хань болоход нь хөтлөөд аваачих аав чинь байхыг хүсэж байна.

Аз жаргал гэдэг энгийн зүйлээс эхэлдэг. Хүмүүс бид нэг их анзаардаггүй ч хайртай дотны хүмүүстэйгээ сэтгэл дүүрэн инээмсэглэж зогсох хором мөч хамгийн үнэ цэнэтэй. Өмнө жил хүүхдүүддээ жил бүр гацуурыг нь засаж өгдөг уламжлалаа алдаж эмнэлэгийн орон дээрээс босож чадаагүйдээ ихэд харамсаж билээ.

Тэгвэл энэ жил нөхөж байгаадаа сэтгэл хангалуун байна. Тэд маань баяр жаргалтай байгаа нь нүднээс нь илхэн. Амьдрах сайхан юм, амьдрал бас дэндүү баялаг юм. Амьдралын мөч бүрт олдож буй жаргалтай мөч бүрээ хайрлаж яваарай. Айл бүрт аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Н.Учрал гишүүний үзэсгэлэнт гэргийг танилцуулая:

Н.Учрал гишүүний гэргийн Ч.Сэлэнгэ гэдэг бөгөөд сайн эхнэр, сайн гэрийн эзэгтэй гэнэ. Гишүүн маань эхнэртэй анхны харцаар дуралсан гэдэг. Ч.Сэлэнгэ хадам аавынхаа сургуульд захирлын албан тушаал хашдаг аж. Хосууд танилцаад арав гаруй жилийг өнгөрүүлсэн ба гурван хүүхэдтэй.

Захирлын ажлыг чадварлаг хашдаг тэрээр сайн гэрийн эзэгтэй, сайн хань билээ. Цахим хуудаснаа тэрээр Сормуусны будгийг минь бус, уруулын будгийг минь арилгаж, урсгаж байдаг чамдаа баярлалаа. Уруулаа ягаад буддаггүй юм бэ гээд байнга асуугаад байдаг хэсэг бүлэг хүмүүст зориуллаа.

Мөн тэрээр Өглөө ажилруугаа яарч гараад, орой гэрлүүгээ яараад харих нь энэ амьдралын энгийн бөгөөд амттай мэдрэмж.

Шүүмжилж харах юм бол би гэдэг хүн өө мундахгүй ихтэй хүн. Эерэг нүдээр харвал хорхойд ч хоргүй, харилцааг эрхэмлэгч нэгэн гэжээ.














