• Latest
  • Trending
Д.Амарбаясгаланг генсекээр үлдээж, М.Энхболд, Сү.Батболд хоёрыг удирдах зөвлөлөөс хаслаа

Д.Амарбаясгаланг генсекээр үлдээж, М.Энхболд, Сү.Батболд хоёрыг удирдах зөвлөлөөс хаслаа

2021-12-09
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Wednesday, April 15, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Д.Амарбаясгаланг генсекээр үлдээж, М.Энхболд, Сү.Батболд хоёрыг удирдах зөвлөлөөс хаслаа

by admin
2021-12-09
in УЛС ТӨР
0
Д.Амарбаясгаланг генсекээр үлдээж, М.Энхболд, Сү.Батболд хоёрыг удирдах зөвлөлөөс хаслаа

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Ардын намын 30 дахь Их хурлаас сонгогдсон Бага хурал нь өчигдөр хуралдлаа. Тус Бага хурлаас Ардын намын генсекийг сонгов. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ нь генсек Д.Амарбаясгаланг дахин нэр дэвшүүлжээ. Бага хурлын гишүүд нь ёсоор болгосон байна. Ингэж Д.Амарбаясгалан энэ албан тушаалд дөрөв дэх удаагаа сонгогдов.

Түүнчлэн Ардын намын Нарийн бичгийн дарга нарыг хэвээр үлдээхээр болсон байна. Тодруулбал, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Б.Тулга, Д.Сарангэрэл, Н.Энхбаатар нар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

Бага хурлын шийдэх ёстой бас нэг анхаарал татсан сонгууль бол Удирдах зөвлөлийг бүрдүүлэх юм. Намын шинэ дүрмээр Удирдах зөвлөлийг генсек, Нарийн бичгийн дарга нартайгаа нийлээд 36 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтжээ. Тэр дагуу 36 хүнтэй Удирдах зөвлөлийг сонгосон байна. Тус шинэ бүрэлдэхүүнд тус намын генсек, Нарийн бичгийн дарга дөрвөн хүн, УИХ-ын 23 гишүүн, гурван сайд, ЕТГ-ын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх болон Бага хурлын дөрвөн гишүүн багтжээ. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн Ардын нам, Хувьсгалт нам хоёр нэгдсэний дараах бүрдсэнийг бараг хэвээр хадгалжээ.

Зайлшгүй шалтгааны улмаас орон гарсан гишүүд солигдсон байна. Гэхдээ энэ удаагийн Удирдах зөвлөлд Ерөнхий сайд, Ардын намын даргаар ажиллаж байсан хоёр эрхмийг багтаасангүй. Тодруулбал,
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, Ардын намын 24, 28 дахь дарга М.Энхболд, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Ардын намын 26 дахь дарга Сү.Батболд нар намынхаа Удирдах зөвлөлөөс нэг дор хасагдлаа. Тэд Ардын намын Удирдах зөвлөлд бараг л “насаараа” суусан хүмүүс. Тэр утгаараа, бусад хүчин зүйлийн улмаас энэ хоёр эрхэм ямар ч байсан өөрсдийн саналаар Ардын намын Удирдах зөвлөлөөс хэзээ ч саналаараа татгалзахгүй байх шалтгаантай ажээ.

Тэгэхээр Ардын намын шинэ удирдлагууд “хасалт” хийчихсэн болж таарах гээд байна. Өөрөөр хэлбэл, Ардын намын 30 дахь Их хурлаар яригдсан “бодлого”-той холбоотойгоор хассан гэж тайлбарлах хүн олон байна.

Харин Ардын намын нөлөө бүхий, УИХ-д хэд хэд сонгогдчихсон “занхардуу” гишүүдээс нэлээд хүн Удирдах зөвлөлд оролгүй үлджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, С.Чинзориг нарын гишүүд үлдсэн байна. Намын бүтцийн дараа яригдах өөр “бүтэц” бас бий. Тэд тэнд гарч ирж мэдэх юм.

Ардын намын Удирдах зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүд:

  1. Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
  2. Ц.Чулуунзагд /МАН-ын нарийн бичгийн дарга/
  3. Б.Тулга /МАН-ын нарийн бичгийн дарга/
  4. Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн, МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга/
  5. Н.Энхбаатар /МАН-ын Нарийн бичгийн дарга/
  6. Г.Занданшатар /УИХ-ын дарга/
  7. Т.Аюурсайхан /УИХ-ын дэд дарга/
  8. Д.Тогтохсүрэн /УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/
  9. Д.Сумъяабазар /Нийслэлийн МАН-ын дарга/
  10. Я.Содбаатар /ЕТГ-ын дарга/
  11. С.Амарсайхан /УИХ-ын гишүүн/
  12. Ц.Нямдорж /ЗГХЭГ-ын дарга/
  13. Н.Энхболд /УИХ-ын гишүүн/
  14. Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/
  15. Ц.Мөнх-Оргил /УИХ-ын гишүүн/
  16. Ц.Даваасүрэн /УИХ-ын гишүүн/
  17. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/
  18. Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/
  19. Н.Учрал /УИХ-ын гишүүн/
  20. Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/
  21. Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/
  22. М.Оюунчимэг /УИХ-ын гишүүн/
  23. Б.Баярсайхан /УИХ-ын гишүүн/
  24. Х.Булгантуяа /УИХ-ын гишүүн/
  25. Б.Аубакер /УИХ-ын гишүүн/
  26. Э.Батшугар /УИХ-ын гишүүн/
  27. Ж.Батжаргал /УИХ-ын гишүүн/
  28. Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/
  29. Ц.Мөнхцэцэг /УИХ-ын гишүүн/
  30. О.Буяннэмэх /Ерөнхийлөгчийн зөвлөх/
  31. А.Ариунзаяа /ХНХ-ын сайд/
  32. Ч.Номин /Соёлын сайд/
  33. П.Баттөр / МАН-ын Бага хурлын гишүүн /
  34. Г.Золзаяа / МАН-ын Бага хурлын гишүүн /
  35. Б.Оюунбилэг /МАН-ын Бага хурлын гишүүн/
  36. Н.Уламбаяр / МАН-ын Бага хурлын гишүүн /

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Иргэдийн хандивын мөнгөөр ‘Вакцинтай зун’ контент хийлгэхээр жүжигчин Г.Алтаншагайтай 50 саяын гэрээ байгуулжээ

Өнгөрсөн жил дотоодод kopoнавиpycийн халдвар анх бүртгэгдэхэд иргэд, аж ахуй нэгжүүдээс УОК-т мөнгө болон бараа материал хэлбэрээр хандив өгч эхэлсэн. Нийт 289 аж ахуйн нэгж байгууллага, 256 иргэнээс 7.4 нийт төгрөгийн хандив цугларсан талаар албаныхан мэдээлсэн байдаг. Гэвч энэ их хэмжээний хандивын мөнгө чухам юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байсаар “мартагдсан”.

Мөн зарим иргэн “үр дүнгүй зүйлд зарцуулсан уу” гэж хардаж байсан билээ. Тэгвэл үр дүнгүй зарцуулсан байж болзошгүй нэгэн жишээг энд дурдах гэж байна. Тодруулбал, ОБЕГ иргэдийн өгсөн хандивын мөнгөөр хошин урлагийн “Мөрөөдлийн театр” продакшнд “Вакцинтай зун” контент хийлгэсний төлбөр болгон 50 сая төгрөгийг шилжүүлсэн байгаа юм. Иймд бид Мөрөөдлийн театрын 50 саяын үнэтэй контентын мөрөөр дараах мэдээллийг бэлтгэлээ.

-ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН Г.АЛТАНШАГАЙ УГ МЭДЭЭЛЛИЙГ ҮГҮЙСГЭВ-

ОБЕГ-ын аравдугаар сарын шилэн дансны мэдээллийг шүүж үзвэл “Вакцинтай зун” контент хийлгэсний төлбөр болгон нийт 50 сая төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлжээ. Харилцагч байгууллагын нэр “Мөрөөдлийн шинэ театр” ТББ. Гэрээнд гарын үсэг зурсан хүн нь Г.Алтаншагай.

Өөрөөр хэлбэл, Шадар сайд С.Амарсайханы тушаалаар kopoнавиpycт халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалах зорилгоор “Вакцинтай зун” контентыг “Мөрөөдлийн театр”-аар хийлгэсэн байгаа юм.

Гэвч жүжигчин Г.Алтаншагай энэ талаар “Вакцинтай зун” контент хийгээгүй. Энэ талаар сайн мэдэхгүй, ойлгохгүй байна” гэж хариулсан байдаг. Хэдийгээр гэрээнд гарын үсэг зурсан хүн өөрөө энэ мэдээллийг үгүйсгэсэн ч ОБЕГ-ын шилэн дансанд гүйлгээ баримтаар хадгалагдан үлджээ.

ОБЕГ-ын шилэнд данс:


ОБЕГ-ын шилэнд данс: “Вакцинтай зун” контент хийлгэсний төлбөр болгон 50 сая төгрөгийг шилжүүлсэн гүйлгээ

-ИРГЭДИЙН ХАНДИВЫН МӨНГӨНӨӨС ТӨЛБӨР ХИЙГДСЭН Ч “ВАКЦИНТАЙ ЗУН” ГЭХ КОНТЕНТ ОЛДСОНГҮЙ-

Хоёр талын байгуулсан гэрээнд “гүйцэтгэгч эрхийн болон эд хөрөнгийн доголдолгүй, чанарын шаардлага хангасан 70 минутын хугацаатай контентыг захиалагчид хүлээлгэж өгнө. Гэрээний хугацаа буюу контент нийлүүлэх хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны есдүгээр сарын 17-ний өдрийн дотор байна” гэжээ. Тэгэхээр гэрээний дагуу “Мөрөөдлийн театр” 70 минутын хугацаатай “Вакцинтай зун” контентыг аль хэдийн хийж гүйцэтгэн олон нийтэд цацсан байх ёстой. Гэвч энэ хугацаанд “Мөрөөдлийн театр”-ын гаргасан контентуудыг шүүж үзэхэд иргэдийг вакцинд хамрагдахыг уриалсан, халдвараас сэрэмжлүүлсэн нэг ч контент байгаагүй юм.

50 сая төгрөгийн гэрээ хийж, Г.Алтаншагай гарын үсэг зуржээ

Халдвар анх бүртгэгдэхэд Монгол орны өнцөг булан бүрээс иргэд өөрсдийн биеэр зорьж ирэн УОК-т хандив өгч байсан. Үүгээр ч зогсохгүй хүүхдүүд хүртэл цуглуулсан мөнгөө хандивлаж байв. Гэвч ард түмний сайхан сэтгэлээр өгсөн хандивын мөнгө үр дүнгүй зүйлд зарцуулагдсан уу гэх хардлага энэ жишээнээс төрж байна байна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.