Улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн тул барилдах эрхийг нь найман жилээр хасаад байгаа билээ.
Түүний багш, улсын начин Б.Адъяахүү “Эр хоёр эндэж Эрэг нэг биш удаа нурлаа… Ямартай ч бөхөө гэсэн олон түмнээсээ уучлалт гуйгаарай. Миний хувьд ч сэтгэлийг нь татаж өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ уучлалт гуйж байна…2016 оноос цөхөрч эхэлсэн ба олон хүн одоо орхио, өөр багштай болсон хүн буянаараа болог гэсэн ятгалтанд орсон байх.
За өөрт бодогдож буй зүйлээ хэлье. Сэргээшийн шинжилгээнд давтан бүдэрсэн хайран сайхан шавь Э.Оюунболдын талаар байр сууриа илэрхийл, өмөөр, үгээ хэл гээд олон хүн хандаж байна.
Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээл багшаасаа жаахан дөлж эхэлсэндээ. Дараа жил Аварга дээд сургуулийг 2014 онд төгсгөөд наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл Эрхэмбаяр аваргатай /төр хурхын/ амралтанд бэлтгэлд гарна гээд захлаад эхэлсэн ба тэр жил доогуур унасан юм даг…

2014 оны намраас нь бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн ба 2015 оны дөрөвдүгээр сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй ба 7 хоногийн дараа Баянмонгол орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид 2- н нэг нь зугтаж нөгөө араас нь хөөцөлддөг цаг үе ширүүхэн эхэлсэн юм даг. Яахав чих нь арай зөөлөн байсан болохоор бэлтгэлд 2015 оны 6 сард нэг юм аваад гарсан…Тэр жил бороо их оройтож нийт нутаг гантай байсаар 7 сарын 2 нд бороо орж эхэлсэн. Сүүж уулын наадмын бэлтгэлд миний бие их л ядарч, харшиж наадамтай золгосон бөгөөд Оюунболд харцага торолгүй түрүүлж магнай тэнийлгэсэн билээ…Нуугаад яахав баярласандаа нулимс гаргаж байсан. Ер нь бол Обо хүү 2007 оноос 2015 он хүртэл Аварга сургууль дээр тууштай бэлтгэл хийсэн ба тэр он жилүүд нь сурагч, оюутан цаг хугацаа байж дээ.
За тэгээд 2016 оны хавар шилдэг 16 бөхийн барилдаанд сайн барилдуулах гээд л гэрт нь манаж байж л бөхийн өргөөнд авчирсан юмдаг. Гэх мэт багш, дасгалжуулагч, манаач, секрит, сэтгэл зүйч гээд олон жил араас нь гуйж гувшиж явсаан. Юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон ба 2019 оны наадмаар бараа бараандаа 1 сар хамт байх, бэлтгэлийг нь харах, алдаа оноогоо ярих боломж гарч билээ.
Миний бие 2018 оноос Аварга сургуулиас гадна Даян дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа ба 2019 онд Гончигдамба гарьд, Оюунболд арслан 2-г олон барилдааны бэлтгэл хийлгэж наадмаар түрүү, үзүүрт хосоор нь хүргэх зорилго тавьсан юм даг . Гэвч санаснаар арай болоогүй ба Гончиг гарьд их шөвөгт үлдэж, Оюунболд түрүүлсэн. Наадмын дараа 1 сар орчим би Завхан аймаг, залуу Аварга Хэнтий зүг рүү амрахаар явцгаасан юмдаг… 8 сарын 10 орчимд сэргээшийн хариу ирж тэнгэр нэргэх шиг цочирдож билээ.
Хүйн 7 худагт болсон барилдаан дээр уулзаад ахиж 2 жил 4 сарын хугацаанд 3 удаа тааралдсан байна бид 2.
Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Батням багш дээр тасралтгүй бэлтгэл хийсэн байх. Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч би сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай миний том охинтой жацуу юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо” гэлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Ирэх сараас иргэд ус, цахилгаан, дулааны мөнгөө өөрсдөө төлнө

Засгийн газраас цар тахлын үед иргэд, ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал төлөх шийдвэрийг гаргасан. Эл хөнгөлөлтийн арга хэмжээ бүтэн жил хэрэгжиж байгаа бөгөөд дунд нь нэг удаа сунгасан юм. Төрөөс айл өрх, ААН-ийн цахилгаан дулааны төлбөрт зургаан сард дунжаар хагас тэрбум төгрөг зарцуулж байгаа. Шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэрийн нөөц хөрөнгөөс гаргаж байгаа билээ. Ирэх онд айл, өрх ААН-ийн цахилгаан, дулаан, усны төлбөрийн хөнгөлөлтийг үргэлжлэх үү гэдэг хүлээлт нийгэмд үүсээд буй. Засгийн газрын түвшинд уг шийдвэрийг дахин зургаан сараар үргэлжлүүлэх тооцоо судалгааг хийж байгааг эх сурвалж мэдээлж байсан. Гэхдээ дахин сунгахад санхүүгийн хувьд хүндрэлтэйг Сангийн сайд ч хэлж байсан.
Тэгвэл уг асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлтийн хугацаа 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болох учиртай. Засгийн газар уг тогтоолыг сунгах талаар албан ёсоор огт яриагүй тул төлбөрийн хөнгөлөлт дуусна гэж ойлгож байгаа. Эдийн засгийн бүх харилцааг сэргээсэн. Тиймээс төр иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг хариуцах шаардлагагүй гэж харж байна. Ковидын хүндрэлийг тойрч гарсан нэг ч аж ахуйн нэгж байхгүй шүү дээ. Эрдэнэт ч, Эрчим хүчний салбар маш хүнд байгаа. Гарцаагүй шаардлага байсан учраас Эрдэнэт үйлдвэр хөрөнгө оруулалтын олон ажлаа хойш нь тавьж байгаад эрэмбээр нь энэ төлбөр тооцооны зардлыг гаргасан. Төсөвт төвлөрөх татварын орлого ч энэ хэмжээгээр буурч байна. Тиймээс үүнийг арванхоёрдугаар сарын 31-ээр тасалбар болгох зүйтэй. Нийгмийн амьдрал хэвийн горимдоо орсон учраас иргэд ус, цахилгаан, дулааны төлбөрөө өөрсдөө төлөөд явах боломжтой гэж харж байна” гэжээ.
itoim.mn
Дөрөлж нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг гаргажээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газарт “Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргажээ.
Нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн байна. Алба хаагчид мөсийг 100 метр гудамлаж, 5 метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг гаргасан. Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.













