МҮБХ-ноос өчигдөр допинг хэрэглэсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хасах шийдвэрээ танилцууллаа. Үүний араас бөхийн хүрээнийхэн санал бодлоо илэрхийлсээр байна. Тухайлбал улсын заан Б.Соронзонболд ‘Нөгөө 38 бөх гээд яриад байдгийг сайхан задлаад тавьчихвал бүр сайхан, амар сайхандаа жаргана даа.
Тэр дотор байгаа хэд хэдэн хүнийг ч нэг муухан мэдээд байгаа юм аа. Та нарын хайр хүндлэлүүд дотор нь цохиж явбал яана. Бүр болохгүй бол баттай мэддэг хэсгээ мөнгөөр зарахаас’ хэмээн цахим хуудастаа бичжээ. Б.Соронзонболд зааны хувьд д.о.п.и.нгийн төрлийн бодис давтан хэрэглэсэн анхны (үндэсний бөхчүүд дотор) бөх юм. 2009, 2018 онд доп.инг хэрэглэсэн ч шийтгэсэн гэж лав дуулдаагүй билээ.

ЮМЫГ ЦЭГЦЛЭЕ ГЭВЭЛ БАГААС НЬ ЭХЭЛ ГЭЖ.
Үндэсний бөхийн холбоо бөхийн дэвжээдээс мөнгө босгоод шинжилгээ тогтмол авна гэнэ. Биднийг хэн тоодын гээд аймгийн бага цолтонгууд,сумын заанууд бол наад д.о.п.инг чинь хавтгайрсан гэж бодож байна. Эхний ээлжинд сумын заануудын нэг барилдаан дээр шөвгөрсөн доод тал нь 16 бөхөөс шинжилгээ авах хэрэгтэй шүү. Нэг сумын зааны барилдаан дээрээс 2.3 хүн түүж аваад ямар ч хэрэггүй аль болох олон залуугаас авах хэрэгтэй. Хэзээ авахаа хэлэхгүйгээр санаандгүй байдлаар нэг барилдаанаас олон бөхөөс зайлшгүй авах хэрэгтэй.


.
.

.

УОК: “Омикрон” хувилбар бүртгэгдсэн орноос ирж байгаа иргэдийг өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана
Дэлхийн улс орнуудын жишгээр Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу kopoнав.ируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийг өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана.
Харин бусад орнуудаас агаараар болон газраар ирж байгаа иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.
Оршин суух болон гэрийн хаягаа буруу бичсэн, хаягийн тодотгол хийхэд тухайн хаягтаа байгаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байгаа тул хуулийн /Эрүүгийн тухай хуулийн 15.6.1 болон Зөрчлийн тухай хуулийн 5.13.1, 5.13.2-д заасны/ дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.
Иймд иргэд тухайн асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөвөөр хариулж, оршин суух газар болон гэрийнхээ хаягийг тодорхой бичихийг анхааруулж байна.
Эх сурвалж: УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ
БСШУ-ны яам: Гэртээ харах хүнгүй хүүхдүүдээ цэцэрлэгт нь авна. Бусад нь амарна

Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон нар энэ сарын 10-ны өдрөөс цэцэрлэгийн сургалтыг цахимд шилжүүлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “Шадар сайд, БШУ, Эрүүл мэнд, ХНХ-ын гэсэн дөрвөн сайдын хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа, амралтыг зохицуулахтай холбоотой хамтарсан тушаал гарсан. Уг тушаалд цэцэрлэгийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 13, орон нутагт 18-аас нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зоссон үед гэртээ харах хүнгүй хүүхдүүдээ тодорхой хэмжээнд авах зохицуулалтыг хийж өгч байна. Сурагчдын амралт эхлэхээр цэцэрлэгийн ирц маш их буурдаг. 60-70 хувь ирц буурдаг учраас зайлшгүй цэцэрлэгт хамрагдах хүүхдийг аваад явна. Хүүхдээ амраахгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ ангийн багшид хүсэлтээ өгөх хэрэгтэй.
Цэцэрлэгт хамруулах шаардлагатай хүүхдүүдээ холимог хэлбэрээр хамруулах зайлшгүй хэрэгтэй байгаа талаар УОК-т уламжилж, зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл, гэртээ харах хүнгүй, ахуйн эрсдэлд өртөх магадлалтай 4-5 насны хүүхдүүдээ хүлээж авах бүлгийг зайлшгүй ажиллуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд цар тахлын үеийн дэглэмүүдээ баримтлан, нэг ангид байх хүүхдүүдийн тооны хязгаар хэвээр мөрдөгдөнө.

БШУЯ-наас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт танхимын сургалтад хамруулах боломж байгаа эсэх талаар эрсдэлийн үнэлгээ хийсэн. Ингэхэд цар тахлаас шалтгаалан одоохондоо хамруулах боломжгүй байна гэсэн хариу гарсан. Тиймээс 2-3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 1-нээс танхимын сургалтад хамруулах асуудлыг ярилцах нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн.Цэцэрлэгийн багш ар ажлын найман цаг ажиллана. Хичээл сургуулийн бэлтгэл ажлаа хийгээд явна. Багш нар амрахгүй, үндсэн ажлаа хийгээд явна. Нэг өдөр ирээд хэдэн өдөр таслаад байж болохгүй.
Архангай аймгийн цэцэрлэгийн багшийн хувьд цэцэрлэгийн багшийн техникумыг 1987 онд төгсч, бакалаврын зэргээ 2008 онд авсан. Үндсэн диплом баримт бичиг нь хуурамч биш. Манай бүртгэлийн санд орсон, мэргэжлийн цэцэрлэгийн багш гэсэн үг.
Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар бага ангийн багш мэргэжлээр Архангайн их сургуулийг дүүргэсэн. Цэцэрлэгийн багшийн диплом нь хуурамч байсан нь яамны мэдээлэл, удирдлагын системээс шүүхэд нотлогдсон. Багш биш, цэцэрлэгийн захирал, арга зүйч хоёрын СӨБ-той холбоотой диплом нь хуур амч байна гэх дүгнэлт гарсан” гэлээ.













