“ЭТТ” компанийн удирдлагууд 5 сарын 1-нээс Монгол улсынхаа 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараана гэдгээ сүржин мэдэгдсэн. Ард түмэнд сонгуулийн шоу болоод өнгөрөх вий гэсэн эргэлзээ байгаа нь үнэн. Тэгвэл 8-р сарын дунд болсон ч таг чиг, хэзээ тараагдах талаар эрх мэдэлтнүүд тоймтой зүйл хэлсэнгүй.

Нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлсэн. Ногдол ашиг тараана гэж мэдээлснээс хойш 21 дэх өдөртэйгөө золгосон ч иргэдийн дансанд шилжээгүй байгаа юм.
Эхэндээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс “1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн ч иргэд хувьцааны данс нээлгэхдээ банкныхаа дансыг баталгаажуулаагүйгээс шилжүүлэг хийхэд асуудал үүссэн” гэдэг тайлбар хийсэн ч одоо харин ногдол ашгийн мөнгөн шилжүүлэг дутуу шилжиж ирсэн гэх мэдээлэл цацагдах болсон.
Иргэд ч “1072 хувьцааны мөнгө чинь орсон уу”, “Ногдол ашиг тараах ажил сонгуулийн шоу болоод өнгөрөх вий”, “Хувьцааны мөнгийг зургаан сарын дараа өгнө гэнэ, үнэн үү” гэхчлэн биенээсээ асууж, сураг тавина. Яагаад өнөөдрийг хүртэл ногдол ашиг тарааж эхлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна гэдгийг ч хэлж буй юм.
Жишээ нь нэг гэр бүлээс гурван хүн 1072 хувьцааны ногдол ашиг хүртлээ гэхэд хоёр нь 750, нэг нь 1072 хувьцааны ногдол ашгаа бүтэн авах юм. Их бага ч бай төрийн компаниас тарааж буй ногдол ашиг нь айл, өрх бүрт “гал унтраах” ямар нэгэн асуудал байдаг учир тунчиг хэрэгтэй байгааг төр засгийн удирдлагууд мэдэж л байх ёстой юм. 9-р сард хүүхэд, залуусын хичээл сургууль эхлэнэ, цэцэрлэгүүд ч үүдээ нээх сураг гараад байна. Айл өрх бүрт бэлтгэл ажил гээд бөөн санхүүгийн хэрэгцээ гардаг. ЭТТ-н зүгээс амласан амлалтаа биелүүлж 8-р сардаа багтаан 1072 ногдол ашгаа өгөөдөхвөл аштай юу даа. Ард түмнээ боддог Засгийн газар л юм бол энэ ажлаас эхлэх хэрэгтэй.
Гэвч ногдол ашиг тараах ажил МАН-ын сонгуулийн шоу болоод өнгөрөх вий дээ хэмээн иргэд итгэл алдаж эхэллээ.













