Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон нар энэ сарын 10-ны өдрөөс цэцэрлэгийн сургалтыг цахимд шилжүүлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “Шадар сайд, БШУ, Эрүүл мэнд, ХНХ-ын гэсэн дөрвөн сайдын хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа, амралтыг зохицуулахтай холбоотой хамтарсан тушаал гарсан. Уг тушаалд цэцэрлэгийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 13, орон нутагт 18-аас нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зоссон үед гэртээ харах хүнгүй хүүхдүүдээ тодорхой хэмжээнд авах зохицуулалтыг хийж өгч байна. Сурагчдын амралт эхлэхээр цэцэрлэгийн ирц маш их буурдаг. 60-70 хувь ирц буурдаг учраас зайлшгүй цэцэрлэгт хамрагдах хүүхдийг аваад явна. Хүүхдээ амраахгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ ангийн багшид хүсэлтээ өгөх хэрэгтэй.
Цэцэрлэгт хамруулах шаардлагатай хүүхдүүдээ холимог хэлбэрээр хамруулах зайлшгүй хэрэгтэй байгаа талаар УОК-т уламжилж, зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл, гэртээ харах хүнгүй, ахуйн эрсдэлд өртөх магадлалтай 4-5 насны хүүхдүүдээ хүлээж авах бүлгийг зайлшгүй ажиллуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд цар тахлын үеийн дэглэмүүдээ баримтлан, нэг ангид байх хүүхдүүдийн тооны хязгаар хэвээр мөрдөгдөнө.

БШУЯ-наас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт танхимын сургалтад хамруулах боломж байгаа эсэх талаар эрсдэлийн үнэлгээ хийсэн. Ингэхэд цар тахлаас шалтгаалан одоохондоо хамруулах боломжгүй байна гэсэн хариу гарсан. Тиймээс 2-3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 1-нээс танхимын сургалтад хамруулах асуудлыг ярилцах нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн.Цэцэрлэгийн багш нар ажлын найман цаг ажиллана. Хичээл сургуулийн бэлтгэл ажлаа хийгээд явна. Багш нар амрахгүй, үндсэн ажлаа хийгээд явна. Нэг өдөр ирээд хэдэн өдөр таслаад байж болохгүй.
Архангай аймгийн цэцэрлэгийн багшийн хувьд цэцэрлэгийн багшийн техникумыг 1987 онд төгсч, бакалаврын зэргээ 2008 онд авсан. Үндсэн диплом баримт бичиг нь хуурамч биш. Манай бүртгэлийн санд орсон, мэргэжлийн цэцэрлэгийн багш гэсэн үг.
Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар бага ангийн багш мэргэжлээр Архангайн их сургуулийг дүүргэсэн. Цэцэрлэгийн багшийн диплом нь хуурамч байсан нь яамны мэдээлэл, удирдлагын системээс шүүхэд нотлогдсон. Багш биш, цэцэрлэгийн захирал, арга зүйч хоёрын СӨБ-той холбоотой диплом нь хуур амч байна гэх дүгнэлт гарсан” гэлээ.
БНСУ-ын нийслэл Сөүл хотод ‘омикрон’ хувилбарын анхны тохиолдлууд илэрлээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын их сургуулиудад суралцдаг гадаадын гурван оюутан “омик рон” хувилбараар халдварласан нь тогтоогдсоноор тус хотод шинэ хувилбарын анхны тохиолдлууд бүртгэгджээ.
Сөүл хотын засаг захиргаанаас мэдээлснээр, Сөүлийн Үндэсний их сургууль, Ханкүк гадаад судлалын их сургууль, Кюнхи их сургуулийн оюутнуудаас шинэ хувилбар илэрсэн байна. Тэдгээр оюутнууд Инчеоны сүмд очсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус сүмийн номлогч болон эхнэр нь “омикрон” хувилбараар халдварласан болох нь тогтоогдож, БНСУ-д илэрсэн анхны тохиолдлууд болж бүртгэгдсэн юм. Оюутнуудын “CO V ID-19”-ийн шинжилгээний хариу баасан гарагт эерэг гарч, улмаар нарийвчлан шинжлэхэд ийм хариу гарчээ.
БНСУ-д даваа гаргийн оройн байдлаар “омик рон” хувилбарын халдварын тохиолдлын тоо 12-оор нэмэгдэж, 36-д хүрчээ. Шинэ хувилбар оюутнуудаас илэрсэн нь Сөүлийн их сургуулийн дүүргүүд, цаашлаад бусад газруудад халдвар тархсан байх вий гэх болгоомжлолыг төрүүлж байна.
Одоогоор дээр дурдсан их сургуулиудад халдвар илэрсэн оюутнуудтай ойр байсан хүмүүсийг тогтоож, тусгаарлах арга хэмжээнүүдийг танилцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Ханкүк гадаад судлалын их сургууль 12 дугаар сарын 14 хүртэл бүх ангийг цахимаар хичээллүүлж, халдвар илэрсэн оюутны үйлчлүүлсэн номын сан тэргүүтэй сургуулийн байгууламжуудын үйл ажиллагааг 12 дугаар сарын 11 хүртэл хязгаарлажээ.
Мөн Сөүлийн Үндэсний их сургууль “омикрон” хувилбар илэрсэн оюутантай ойр байсан хүмүүсийг тусгаарлаж, түүний дотуур байранд амьдардаг бүх оюутнаас шинжилгээнд хамрагдахыг хүсэхээр төлөвлөж байна. Кюнхи их сургуулийн удирдлагуудын хувьд халдвар илэрсэн оюутантай нэг давхарт амьдардаг бүх оюутныг “C O V ID-19”-ийн шинжилгээнд хамруулах төлөвтэй байна.













