Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр (2021.12.06) боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Нэгдүгээрт, МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.
Хоёрдугаарт, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.
Гуравдугаарт, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн VII бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:
Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан (2021 оны арванхоёрдугаар сарын 4-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд)-ыг нэг жилээр (давтан үйлдэл),
Сумын заан Ё.Гантулга (арваннэгдүгээр сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд),
Сумын заан О.Баяржаргал (Арваннэгдүгээр сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд) нарын барилдах эрхийг зургаан сараар хасах шийдвэрийг тус тус гаргасан байна.
Л.Xaлтap: Замын-Үүд-Эрээний боомт энэ долоо хоногт нээгдэнэ

МАН-ын 30 дугаар Их хурал өнөөдөр /12.06/ “UB palace”-ийн их танхимд үргэлжилж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Xaлтap сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-оор МАН хоёр длахь зуун жилдээ хийх ажлыг тоймлон хүргэж байгаа гдгийг онцолсон. Харин тэрээр ачаа тээврийн өнөөгийн нөхцөл байдлын талаар “Тээврийн урсгалын хувьд хүнд рэлтэй байна. Ялангуяа, авто боомтууд дээр машины тоо хязгаар лагдсан. Замын-Үүд боомтоор задгай ачаануудыг Хятадын талаас түр хугацаагаар хүлээн авахаас татгалзаж, зөвхөн чингэлэгт тээвэр хийхээр болсон.
Замын-Үүд-Эрээний боомт энэ долоо хоногт нээгдэнэ гэсэн бодолтой бид бэлтгэл ажлаа хангаж байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас долоо хоног Зам тээврийн хөгжлийн яам болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл Замын-Үүдэд ажлаад ирсэн. Дундын бүс дээр цаанаас орж ирэх чингэлэгтэй ачааг шилжүүлж ачих бэлтгэл ажил Монголын талаас бүрэн хангагдсан” гэлээ.













