Өчигдөр буюу 12 дугаар сарын 02 нд Хонхор тосгонд дахин нэг хү.н нас бар.жээ. Аавынхаа биеийг гэнэт муудахад хүүхдүүд нь эмнэлэг рүү залгаж дуудлага өгөхөд “Эмч байхгүй” гэжээ. Гэхдээ жижүүртэй байсан эмч нь маш хүн.д хүн аваад хот руу явсан байж. Хэдийгээр ажил тарах дөхөж байсан ч эмнэлгийн дарга А.Амаржаргал өөрөө байсан хэрнээ арга хэмжээ авчхаж чадаагүй д л хамаг учир байгаа юм. Сандралдсан хүүхдүүд нь дахин дахин дуудсан ч “Эмч байхгүй” гэсээр хугацаа алдсан аж.
Энэ тухай эх сурвалж:
“Уг нь талийгаачийнх эмнэлгээс 100 метр хүрэхгүй газар байдаг. Сэтгэлтэй бол гүйгээд очиж болох байсан. Ёстой юу ч гэхэв дээ. Тэгээд нэг эмчийг гэрээс нь дуудаж явуулсан байсан. Бараг 19:00 цаг болж байхад шүү дээ. Нөгөө хүн нь өнгөрөөд удчихсан байсан байгаа юм. Сэтгэлгүй гэхэд дэндүү сэтгэлгүй юм… Гачууртаас манай энд ирсэн. Тэндээ ч бас иймэрхүү хандлагатай басан гэдэг юм билээ. Мэргэжил мэдлэгтээ дулимаг учраас ганц ч удаа дуудлаганд явдаггүй гэж манай Хонхорынхон дүгнээд байгаа. Эмнэлгийн энэ дарга жижүүртэй байсан ч ерөөсөө дуудлаганд явдаггүй. Түүнийг хоёр удаа жижүүртэй үед хо.ёр хүн бурхан болсон ш дээ” гэсэн юм.
Хонхор тосгон буюу БЗДийн 11 хороо бол хотдоо харьяалагддаг, төв газар. Тэгвэл хөдөөний эмч нар нар салхи, цас бороо, шуурга, зудын үед ч мориор, явганаар, трактороор гэх зэргээр яаж ийгээд иргэддээ хүрч анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг гээд бодохоор тангараг өргөсөн А.Амаржаргал эмчийн ямар ёс зүйтэй, хэр сайн удирдах ажилтан хэр зэрэг эмч вэ гэдгийг зөвхөн энэ баримтаас харж болохоор байгаа юм. Хүний амийг энэ мэтээр үнэгүйдүүлсээр өнөөдөр Хонхорын 7 дахь ир.гэн на.с бар.чихлаа. Үүнд анхаарлаа хандуулах албан тушаалтан байна уу.
Эх сурвалж: erennews.mn


