Өнөөдөр Зам, тээвэр хөгжлийн яамны албан ёсны цахим хуудсаар “Наро Банчэн Гэгээнтэн”-ий сургаал айлдварыг шууд дамжуулав. Наро Банчэн Гэгээнтэн “уур уцаараа хэрхэн дарах, бухимдлаас ангид байх” зэрэг сэдвээр айлдав. Ингэхдээ “Зам, Тээврийн Хөгжлийн яамны мэдээлэл солилцох цаг” гэсэн гарчиг дор уг дамжуулалтаа хийсэн юм.
Уг уулзалтын талаар тодруулахад Зам тээврийн хөгжлийн яамны бүх ажилтнууд, АТҮТ-ийн ажилтнуудыг цуглуулан ламын сургаал айлдварыг сонсгожээ. Уг айлдварын үеэр тус яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд салбарынхандаа мэдээлэл хийж, “Манай салбар бол хүний амь насыг хариуцдаг салбар тул энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна” хэмээн мэдэгджээ.
Тухайн уулзалт оролцсон салбарынхан нь ламын айлдварыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулалттайгаар сонсгож байгаад эгдүүцэж, “Дарханы зам дээр ам иа алд сан иргэдийн өмнө нүглээ наминчилж байгаа юм байлгүй” хэмээх яриа гарчээ.
Төрийн захиргааны удирдах байгууллагын үйл ажиллагаанд шашны зүтгэлтэн оролцож, ийнхүү үйлийн үр, буян нүглийн зааг гэгчлэн айлдвар айлдаж байх нь зохимжгүй байна.
‘Шударга тав’-ын нэг Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулжээ

“Шударга тав”-ын нэг Л.Болдыг Бельги улсад суух элчин сайдаар томилж өнөөдөр жуух бичиг гардуулжээ.
Шударга тавын нэг болсон замналыг эргэн сануулбал, тэрээр 2018 оны өвөл Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нартай “МАНАН дэг лэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх жагсаал зохион байгуулж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав.
Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг захилаа.

.














