БНСУ-д Монгол Улсын иргэн, дунд сургуулийн сурагч охиныг зо.дож тан.хайр.сан хэр.гийн тухайд Гадаад харилцааны яамнаас тодруулга гаргажээ.
“БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн оройн 20 цагаас эхлэн гарсан Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цаг.ийн тур.ш зод.ож, хүч.ээр ар.хи уул.ган өрөөнд хорь.сон бал.мад хэр.гийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо.
БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэм.т хэр.гээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй 12 дугаар сарын 2-ны өглөө 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав.
Үүнд: Энэ хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Сэж.игтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэ.рэг хүлээх нас.анд хүр.ээгүй учир 10 дугаар сарын 1-нд тэдгээр 2 хүүхдийн хэр.гийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зод.сон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх нас.анд хүрээ.гүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн я.л шийт.гэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар дав.ж заал.дахаа мэдэгд.сэн байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүх.дийн сэт.гэл санаа.нд улам мууг.аар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм” гэжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 32 Тонн шатахуун ачсан машин Хөвсгөл нуур руу цөмөрчээ

Хөвсгөл аймгийн ЦагаанУул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон осол гарчээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу 12 дугаар сарын 1ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын ЦагаанУул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:00 цагт очиход Мөрөн сумаас ЦагаанУул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/ийн “ZZ1257 Хово” загварын автомашин /32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй/ нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байсан.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 12.02ны өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж: zuv.mn
БНСУ-д Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрлээ

БНСУ-д кронавирусны Омик.рон хувилбарын анхны тохиолдол илэрчээ. Тодруулбал, Нигер улсаас ирсэн 40 гаруй насны хосууд болон тэдний ойрын танилууд гэх таван хүнээс коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн байна. Нөхцөл байдал хүндэрсэн тул Солонгосын Засгийн газар дотоодын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын хилээр нэвтэрч буй бүх хүнд мутацийн шинжилгээг хийх шийдвэрийг гаргажээ.













