Хятадад шинэ жилийн баяруудаар ачаа тээврийн үйлчилгээ зогсох хугацааг сунгана гэж Global times мэдээлжээ.
Тодруулбал, Хятадын цагаан сар тэмдэглэх үеэр 6 долоо хоногийн хугацаагаар Хятадаас ачаа илгээх ажлыг зогсооно гэж логистикийн компаниуд мэдэгдсэн байна. Ачаа илгээх хугацааг уртасгасан шалтгаан нь коронавирусийн тархалтын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй холбоотой гэнэ.
Ийнхүү ачаа илгээх ажлыг зогсоох нь дэлхий даяарх логистикийн системд хүчтэй нөлөөлж, тээвэрлэлтийн асуудлыг улам хүндрүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.
Хятадын шинэ жил буюу Хаврын баярыг энэ жил хоёрдугаар сарын нэгний өдөр тохиох юм. Баяр тэмдэглэх үеэр буюу нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын зургаан хүртэл амралтын өдрүүд үргэлжлэх ч бодит байдал дээр ихэнх компани, байгууллагууд амралтын өдрүүдийг дахин 1-2 долоо хоногоор сунган амардаг аж.
Г.Бямбасүрэн
Наран дээрх хүчтэй соронзон шуурга ‘Интернетийг сүйрүүлж’ болзошгүй

Наран дээрх хүчтэй дэлбэрэлт нь соронзон шуурга үүсгэснээр “Интернетийг сүйрүүлнэ” гэсэн мэдээллийг Калифорнийн Их Сургуулийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Сангиту Абду Жиоти хэлэв.
Түүний хэлснээр Нарны ийм дэлбэрэлт нь зуун жилд нэг удаа тохиолддог бөгөөд өнгөрсөн зуунд нэг ч дэлбэрэлтийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ удаад дэлбэрэлт болох магадлал маш өндөр байна гэж шинжээч дүгнэж байна. Дэлбэрэлт нь араасаа соронзон шуурга дагуулж, цахилгаан тоног төхөөрөмжийн ажиллагаанд нөлөөлнө гэж тэрбээр тодрууллаа. Тиймээс интернетийн хэрэглээнд саатал үүсэх магадлалтай аж.

Шведийн “Dagens Nyheter” хэвлэлд мэдээлснээр интернет сүлжээний усан дор байрлах гол цөм кабель нь соронзон шуурганаас хамгаалагдаагүй тул энэ нь дэлхий даяарх сүлжээний ажилд саад учруулах болно гэж Абду Жиоти тайлбарлав.
Аравдугаар сарын 31-нд Наран дээрх дэлбэрэлтийн улмаас дэлхийн соронзон мандалд соронзон шуурга эхэлсэн. Энэ үзэгдэл G1 гэх түвшинд сул илэрч байгааг эрдэмтэд тэмдэглэв.
(Эх сурвалж: Ramblernews)
‘BIG BROTHER’ шоуны Жавхаагын эхнэр Хонгорзул баячуудын шоунд очиж зиндаархаж зoдooн хийжээ

Саяхан Монгол ТВ цацагдаж байсан big brother шоуны оролцогч Жавхаа гэдэг залууг зарим хүмүүс андахгүй. Гэхдээ түүнийг охинтой гэдгийг хүн бүр мэддэггүй. Харин саяхан Зайсанд хэсэг БАЯН гэх тодотголтой хүүхнүүд цуглаж House of LOVE (Le beautique Lifestyle) арга хэмжээ хийхэд түүний охины ээж Хонгорзул гэдэг хүүхэн тухайн шоуг самар.чээ.

Тэрээр өөрийгөө зиндаа дээгүүр баян хүүхэн, бүр тэрбумтны эхнэр гэж худ.лаа ярьж томорч байгаад хүүх.нүүдийн зодоо.ныг эхлүүлж өөрөө дараа нь цагдаад хандсан байна.
Арга хэмжээ хэсэж явахдаа явалддаг НУА нараа гайхуулах нь зохимжгүй гэдгийг мэдмээр юм. Нөхөр нь мөнгө хожих гэж телевизээр нүц.гэлэ.эд, эхнэр нь баячуудын зиндаанд орох гэж жүжиглэж зод.оон хий.гээд хэц.үү ч амьдрал юм даа.

Солонгос кино их үзсэнээс болсон уу Яг л савангийн дуурь дээр гардаг шиг зиндаархаж жүжиг тоглох нь сүүлийн үед Монголд их болж.

Ямар ч боловсролгүй, эрхэлсэн ажилгүй инстаграмм сошиал сүлжээгээр жүжиг тавьж өөрсдийгөө инфлүүнсэр гэж нэрлэж, охидын толгойг эргүүлж бизнес хийх энэ байдал Монголд хэрээс хэтрээд байх шиг.

Хэрэв өөрийгөө баяны эхнэр гээд ойлгуулчихвал, хүрээлэлд орж тэр жүжгээрээ хол явна гэж итгэсэн олон хүн байх шиг байна. Охиддоо үнэт зүйлтэй, эрдэм боловсролтой болгоё.

Эх сурвалж: todmedee.mn













