Эрүүл мэнд, нийгмийн даатгалын гэгчлэн иргэдийн татварын мөнгийг залгин дампуурсан Капитал банкнаас зээлсэн төлбөрөө төлөхгүй байгаа 199 зээлдэгч байгааг бид өмнөх нийтлэлдээ жагсаан мэдээлсэн. Тэдний үүсгэсэн өрийн хэмжээ 99.1 тэрбум төгрөг юм.

Тэгвэл тухайн 199 зээлдэгчийн хэн нь хэн болох талаарх мэдээллийг бид нягталж байна.
Өрөө төлдөггүй зээлдэгчдийн тэргүүн эгнээнд “Буян холдинг” ХХК бичигдсэн байх бөгөөд тухайн компанийн нийт өр 5 тэрбум 45 сая төгрөг байна. Тус компани зээлээ 2017 онд төлж барагдуулах ёстой байсан ч ийнхүү зээлээ төлдөггүй зээлдэгч нарын жагсаалтад бичигдэж, асуудал шүүхийн шатанд очоод байна.

Тэгвэл “Буян холдинг” ХХК нь УИХ-ын гишүүн асан, Б.Жаргалсайханы компани болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээс харагдаж байна. Тэрбээр “Буян холдинг” ХХК-иа өөрийн төрсөн дүү Б.Цогтсайханы хамтаар эзэмшдэг аж.
Өнөөдөр ‘ДOX-той тэмцэх дэлхийн өдөр’ тохиож байна

Өнөөдөр Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДOX-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. ХДХВ-ээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үх.элд хүргэдэг энэ өвч ний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 1988 онд ДЭМБ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ДOX-той тэмцэх дэлхийн өдөр болгон дэлхий даяар тэмдэглэсээр ирсэн билээ.
Энэхүү өдөр нь олон улсын эрүүл мэндийн хамгийн чухал өдрүүдийн нэг болж, эл өвчний улмаас на.с барсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх, эмчилгээ, урьдчилан сэргийлэх хүртээмжийг өргөжүүлэх зэрэг ололт амжилтыг тэмдэглэх гол боломж болдог тул онцлогтой.
1981.06.05-нд АНУ-ын Өвчний хяналтын төв шинэ өвчин болох ДOX /Дархлалын олдмол хомсдол/ өвчнийг бүртгэсэн байдаг.
ДOX-той тэмцэх өдрийг анх 1988.12.01-нд дэлхийн бүх улс орны Эрүүл Мэндийн сайд нарын уулзалтаар ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээллийг түгээх, нийгэмд тэвчээртэй хандахыг уриалсны дараа тэмдэглэн өнгөрүүлж байжээ.
Жил бүр тэмдэглэдэг энэхүү олон улсын өдөр нь дэлхийн бүх бүс нутагт тархаж буй ХДХВ/ДOX-ын тахалтай нийтээрээ зохион байгуулалттай тэмцэх хүчин чармайлтыг бэхжүүлэхэд чиглэгддэг. Зохион байгуулалттай хүчин чармайлт гэдэг нь ХДХВ/ДOX-оос урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн бэхжүүлж, ХДХВ/ДОХ-ын бүх талын талаар сургалт зохион байгуулж, иргэдийг зохистой мэдээллээр хангахад чиглэгдэж байна.
ХДХВ/ДОХ-ын цар тахал улам бүр өсөн нэмэгдэж буй нарийн төвөгтэй байдлыг ухамсарлан ойлгосны үндсэн дээр НҮБ 1996 онд дэлхийн зургаан байгууллагын нэгдлийг үүсгэн байгуулжээ. НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хамтарсан хөтөлбөр /UNAIDS/ гэж нэрлэгддэг уг хөтөлбөрийн хамтарсан төслийн ивээн тэтгэгчээр НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ болон Дэлхийн Банк гар нийлэн хамтран ажилладаг.
Тус байгууллагын мэдээлснээр, өнөөдөр дэлхий даяар 37,7 сая хүн ХДХВ-ийн халдвартай байгаа бөгөөд тэдний дөрөвний нэг нь халдвартай гэдгээ мэддэггүй гэсэн тооцоо судалгаа бий. Тиймээс хүн эрсдлээс өөрийгөө хамгаалж, эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол хамрагдаж, ДOX гэлтгүй өөр ямар төрлийн өвчин эмгэг туссан туссаагүйгээ эрт мэдэж авч байх нь дэлхийн иргэн хүний үүрэг юм. ДОХ-ын халдвартай гэдгээ эрт үед олж мэдэх нь ХДХВ-ийн халдварыг эмчлэх, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эхний алхам юм.
ДOX-ын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг бол “Улаан тууз”. “Улаан тууз”-гүйгээр ДOX-той холбоотой нэг ч арга хэмжээ хийгдэж байгаагүй юм. “Улаан тууз”-ыг 1991 оны хавар ДОХ-ын тухай ойлголтын бэлгэдэл болгон бүтээжээ. Түүний санааг зураач Фрэнк Мур эзэмшдэг. Тэрбээр Нью-Йорк мужийн нэгэн хотод амьдардаг байсан бөгөөд түүний хөрш айл нь цэрэгт явсан охиноо Персийн булангаас эсэн мэнд буцаж ирнэ гэж найдан хүлээхдээ шар тууз зүүгээд хүлээж байснаас санаа авсан гэгддэг.













