Цогцолбор нэрээр мөнгө зувчуулах ажилдаа гарчихсан нөхөр үү
Улс мaaнь 400 сaя жуулчин хүлээн aвaх тухaй aм aлдсaн УИХ-ын гишүүн, Зaсгийн гaзрын ХЭГ-ын сaйд Л.Оюун-Эрдэнэ гэж хaнaж, цaддaггүй, хaчин хүн бaйгaa үйлдэл бүрээс нь aжиглaгдaх боллоо.
Учир нь Хэнтий аймгийг түүхэн аялал жуучлалын бүс болгоно хэмээсэн нь үнэн хэрэгтээ мөнгө угаах орчноо болгох гэсэн санаархал байв уу гэлтэй. Тухайлбал, тэнд улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Биндэр суманд “Их хуралдай” цогцолбор, Батноров суманд “Хүлэг БоорчиАндлалын өргөө” түүхэн аялал жуулчлалын цогцолбор, Дадал суманд Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын санхүүжилтээр “Тэнгэрийн хаан” цогцолборын ажлуудыг эхлүүлсэн.
“Их хуралдай” орд цогцолбор нь гэхэд анх барилга угсралтын ажил 2018 оны 11 дүгээр сард эхэлж 2019 оны 12 дугаар сарын 12-нд өдөр Засгийн газрын 317 дугаар тогтоолоор барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрмийн дагуу 14 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж гэрээнд заагдсан ажлаа бүрэн дууссан гэж дүгнэсэн байдаг. Цаашид тус барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэмэлт ажлууд хийгдсэний дараа үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжтой болох тул тус барилга байгууламжийг дуусаагүй барилга гэж үзэн Төрийн өмчийн мэдэлд хариуцуулахаар болсон байдаг. Зоорьтой, нэг давхар нь тэнхлэгээрээ 21м диаметртэй гэр хэлбэрийн музей, ёслол хүндэтгэлийн зориулалттай энэ байгууламжийг 1 тэрбум 995 сая 328 мянга 603 төгрөгийн өртөг бүхий гэрээний дагуу “Мөнх Өргөө” ХХК барьж байгуулсан. Тэд 2018 оны 11 сараас 2019 оны 12 сард дуусгахаар төлөвлөж, гэрээлсэн байдаг. 


Тэгэхээр энэ одоо дууссан гэсэн үг байх нь. Анхны загвар хийгээд гэрээний үнийн дүнгээр хийсэн байгууламж хоёрын ялгааг ямар тэнэг хүн хараад ойлгогдохоор буюу улсын төсвөөс мөнгийг хэрхэн урсгаж, үргүй зардал болгодгийн тод жишээ энэ биз.
Энэхүү цогцолборын ажлаа гурван шатанд хуваасан бөгөөд эхнийх нь ийн дууссан гэсэн үг. Харин хоёрдугаар шат 2020-2024 онд, үндсэндээ 2025-2030 онд сүүлийн шатны ажил хийгдэхээр төлөвлөжээ. Дахиад баахан хөрөнгө, мөнгө урсгах төлөвлөгөөтэй байгаа хэрэг.
Бид өмнө нь Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж буй гэх “Андлалын өргөө”-ний талаар мөн хүргэж байсан билээ. Энэ цогцолборыг мөн хоёр тэрбум орчим төгрөгөөр босгосон. Гэтэл яг л одоогийнх шиг эх загвар, бэлэн болсон бодит байдал хоёр нь эрс зөрүүтэй харагдаж байгаа юм. Анх 2018 онд шавыг нь тавьж хоёр тэрбум төгрөгөөс 1.4 тэрбумыг улсын төсвөөс гаргуулж, 2019 онд үлдсэн 600 сая төгрөгийг гаргуулсан байдаг. Ингээд 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөөг босгосон байгаа юм.
Харин мөнгө, хөрөнгө. Ингээд ч зогссонгүй энэ сайдтан. Бүр Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын санхүүжилтээр Дадал суманд “Тэнгэрийн хаан” цогцолборыг бүтээхээр болсон. Түүгээр ч зогсохгүй цогцолбор тийш зүглэх 246 км замын 20 км-ыг нь улсын төсвөөр, үлдсэнийг нь Арабын сангаас санхүүжүүлэхээр болсон. Монгол Улсын хамаг төсвийг Хэнтий тийш зулгааж, татвар төлөгчдийн мөнгөөр цөөн тооны хүн гараа угааж байгаа нь зүйд нийцэх байтугай хуулиар ч зөвшөөрөгдөх асуудал биш. Тийм байтал Засгийн газрын ХЭГ-ын дарга жишим ч үгүй нутгаа гэсэн хүү, улсаа гэсэн сайдын дүрд тоглосоор байх гэж үү.
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, 5.7 тэрбум төгрөгөөр таны бариулж буй цогцолбор гэгчээс илүү ганц цэцэрлэг эсвэл сургууль бариулсан бол ирээдүйд эрдэм, боловсролтой залуус төрөн гарах боломж бүрдэх байлаа. Үгүй ядахдаа тойрогтоо ганц эмнэлэг бариулсан бол Эрүүл монгол хүн хэмээн иргэд чинь талархах байлаа. Энэ удаагийн сонгуульд ялсан гээд төсвийн хөрөнгийг гарын салаагаар урсгадаг үрэлгэн байдлаа зогсоох болоогүй юу.
Эх сурвалж: Erennews.mn













