Монгол Улсын харцага Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд өчигдөр болж өндөрлөлөө. Тэрээр саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол, чимэг нөхөн олгох ёслолоор “Улсын харцага” цол хүртсэн билээ. Мөн Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо мандуулсны 97 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 128 хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн юм.
Монгол Улсын харцага Б.Орхонбаярт Цагааннуур сумынхан байрны түлхүүр гардуулж, “Атар-Трейд” ХХК-ийн зүгээс “Ланд 200” маркийн автомашиныг харцага цолны мялаалга болгон өглөө.
Цаашид МУ-ын харцага Баярсайханы Орхонбаяр “Атар-Трейд” ХХК-ийн нэр дээр барилдахаар болжээ.
ДЭМБ Онц ноцтой ‘Oмикpoн’ хувилбарын талаар дараах мэдэгдэлийг гаргалаа

ДЭМБ-ын дэргэдэх бие даасан шинжээчдээс бүрдсэн Co.vid-19-ийн вирусийн хувьслыг судлах зөвлөх хороо арваннэгдүгээр сарын 26-нд SAR.S-Co.V-2 вирусийн “B.1.1.529” хувилбарыг үнэлэх зорилгоор хуралджээ. Тус зөвлөх хороо нь S.AR.S-Co.V-2 вирусийн мутаци, шинж чанарыг тогтмол хянаж, үнэлдэг.
“B.1.1.529” хувилбар нь анх Өмнөд Африкт 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр өвчтөнөөс цуглуулсан сорьцоос илэрсэн бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сарын 24-нд ДЭМБ-д бүртгэгдсэн. Өмнөд Африкт цар тахлын гурав дахь давлагаа бүртгэгдсэнээс сүүлийнх нь дельта хувилбараар үүсгэгдсэн. Харин сүүлийн долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдсэн нь “B.1.1.529” хувилбар илэрсэнтэй давхцаж байна. Тус хувилбарт олон тооны мут.аци байгаа бөгөөд урьдчилсан байдлаар бусад хувилбаруудтай харьцуулахад B.1.1.529 хувилбар нь дахин халдвар.луулах чадвар өндөр байгаа юм. B.1.1.529 хувилбараар үүсгэгдсэн тохиолдол Өмнөд Африкийн бүх мужид бүртгэгдээд байна.
Одоогийн S.A.RS-Co.V-2-ын оношилгоонд хэрэглэж буй P.CR оношлуур нь “Ом.ик.рон” хувилбарыг илрүүлж чадаж байна. Хэд хэдэн судалгаа хийгдэж байгаа бөгөөд цаашид энэ хувилбарыг үргэлжлүүлэн судална гэдгийг зөвлөх хороо мэдээлжээ. C.o.v.id-19 өвчний тархвар зүйд гарч буй өөрчлөлт дээр үндэслэн B.1.1.529 хувилбарыг онцгой анхаарал татах хувилбар гэсэн ангилалд оруулж, О.мик.рон (Omic.ron) гэж нэрлэсэн байна.
Иймд ДЭМБ-аас улс орнуудад дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:
- SARS-C.o.V-2 виру.сийн хувилбарыг илрүүлэх тандалт судалгааг өргөжүүлэх,
- Генийн дараалал тогтоох, түүнтэй холбоотой метадатаг “GISAID” зэрэг олон нийтэд нээлттэй мэдээллийн сантай хуваалцах,
- Анхааралт татсан хувилбараар үүсгэгдсэн анхны тохиолдол болон бүлэг өвчлөлийг олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу ДЭМБ-д мэдээлэх,
- C.ov.id-19 өвчний тархварзүй, өвчний хүнд.рэл, нийгмийн эрүүл мэндийн болон нийтийн арга хэмжээнд үзүүлэх нөлөөлөл, оношлуур, дархлааны хариу урвал зэрэгт хэрхэн нөлөөлж байгаа талаар лабораторийн болон талбарын судалгаа шинжилгээг хийх.
Хувь хүмүүст дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:
- C.ov.id-19 -ийн халдвар авах эрсдэлийг бууруулахад чиглэсэн, үр дүнтэй болох нь батлагдсан нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд болох:
- Өөрт тохирсон амны хаалт зүүх,
- Гарын эрүүл ахуй сахих,
- Хүн хооронд зай барих,
- Дотоод орчинд агааржуулалт сайтар хийх,
- Хүн олонтой газар явахаас зайлсхийх,
- Вакцин хийлгэх.
ДЭМБ нь SA.RS-Co.V-2 вирусийн хувьслыг анхаарал хандуулах хувилбар болон онцгой анхаарал татах хувилбар гэж ангилдаг.
SAR.S-Co.V-2 анхаарал хандуулах хувилбар:
- Халдварлах чадвар, хүндрэл, дархлаанаас дайжих, оношилгоо, эмчилгээний үр дүнд нөлөөлөх
- Хүн амын дунд өргөн хэмжээний тархалт, олон тооны кластер, хэд хэдэн улс оронд үүсгэсэн, тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай, олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн эрсдэл учруулах тархвар зүйн өөрчлөлт илэрсэн
SA.RS-C.oV-2 онцгой анхаарал татах хувилбар гэдэг нь дээрх өөрчлөлтүүд дээр нэмээд дараах өөрчлөлтүүдээс нэг буюу хэд хэд нь илэрсэн хувилбар:
- Халдварлах чадвар нэмэгдсэн эсвэл КО.В.ИД-19-ийн тархвар зүйд ноцтой өөрчлөлт гарсан эсвэл
- Хоруу чанар ихсэх эсвэл өвчний эмнэлзүйн илрэл өөрчлөгдөх; ЭСВЭЛ
- Халд.вар тархахаас сэргийлэх арга хэмжээ болон оношилгоо, эмчилгээ, вакцины үр дүн буурсан
ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА
Шинэ Зеландын парламентын гишүүн эмэгтэй дугуйгаар эмнэлэгт очоод хүүхдээ төрүүлжээ

Шинэ Зеландын парламентын гишүүн Жюли Анна Гентер унадаг дугуйгаар эмнэлэгт очоод хүүхдээ төрүүлсэн тухай өчигдөр мэдээлжээ.
Тэрбээр хөл хүнд болж, эмнэлгийн хяналтад байсан юм. Ням гарагийн шөнийн 3:04 цагт Гентер эсэн мэнд төрж, шинэ хүүхдээ өлгийдөж авсан байна.
Тэрбээр төрөхөөсөө цагийн өмнө эмнэлэгт очихоор гэрээсээ дугуйтай гарсан гэнэ. Эхлээд өвдөлт гайгүй байсан тул төрөх болоогүй гэж бодож байжээ. Гэтэл замын дунд өвдөлт нэмэгдсээр эмнэлэгт ирээд 10 минутын дараа төрсөн байна.
Ногоон намын гишүүн, Фэйсбүүк профайлдаа “Би дугуй унах дуртай” гэж бичсэн байдаг Гентер 2018 онд анхны хүүхдээ төрүүлэхдээ бас дугуйтай эмнэлэгт очиж байжээ.
5 сая хүн амтай Шинэ Зеланд улсын улс төрчид энгийн даруу амьдралтайгаараа алдартай.
Тус улсын ерөнхий сайд Жасинда Ардерн ажиллах хугацаандаа хүүхдээ төрүүлж, гурван сартай байхад нь НҮБ-ын чуулганд хамт ирж, чуулганы танхимд хүүхдээ хөхүүлж байсан түүхтэй.
Эх сурвалж: CNN
Өвлийн тэргүүн сарын зулын 25 буюу Богд Зонхавын дүйчин өдөр тохиож байна

Өвлийн тэргүүн шаргачин гахай сарын 25-н зулын 25 буюу Богд зонховын дүйчин өдөр тохиож байна.
Эл өдөр аливаа хийсэн буян бүгд арвижин дэлгэрэх ерөөлтэй. Мэгзэм мигмэд зэвий дэрчэн ЖанрайсигДимэд чэнбий ванбу Жамбий янДүдбүн малуй жомзад Санвий дагГанжан хайвы зүгжан ЗонховаЛувсандагвы шавла солваа дэв…
ЛУВСАНДАГВА (1357-1419) Зонхава бээр Төвдийн Амдо нутгийн Сонгинын Ам хэмээх газар эцэг дархач Лүйвүмгэ, эх Шанса-Ачой нарын хүү бопж зургадугаар жарны улаагчин тахиа жил буюу 1357 оны өвлийн эхэн сарын хорин тавны өдөр гайхамшигт сонин бэлгэсийг үзүүлсээр лагшин мэндэлжээ. Богд ламыг мэндэлсэн газраар нь Зонхава гэж нэрлэх болсон ба Монголоор “Сонгино ам” гэсэн үг. Богдыг мэндэлсэн даруйд хүйг нь таслахад цус дуссан газраас нь навч, холтсондоо Сэнгэ-Аро тэргүүтэн олон бурхадын дүрс, тарнийн үг, номын үсгүүд бүхий цагаан зандан мод ургасан хэмээдэг бөгөөд хожим тэр модоор шүншиглэн суврага босгожээ. Харин тэр модноос үндэслэн бас нэг мод өнөө хэр нь Гүмбүм хийдэд оршсоор буй гэдэг.
Богд ламыг мэндэлсэн даруйд цорж Дондүвринчэн лам бээр тэр гэр бүлд нэгэн их гайхамшигт хөвгүүн мэндэлснийг ирж үзээд машид таалан асран халамжилж, бие махбод болоод оюун ухааныг дэлгэрүүлэх арга ухаанд шамдан орвой. Хөвгүүнийг гурав сүүдэртэйд Монголын их эзэнт гүрний хаан Тогоонтөмөрийн урилгаар Бээжинд заларч явсан Гарма Ролбийдорж бээр хөвгүүнийг машид таалж цорж Дондүвринчэнгийн хүсэлтээр хөвгүүнд увш (гэнэн) санваар хайрлаж, Гунгаанинбуу хэмээн нэрлэжээ.
Тэрээр долоон насандаа Цорж Дондүвренчингээс гэцэл сахил хүртэх үед багш нь Лувсандагва хэмээх нэрийг хайрлажээ. Ийнхүү олон зүйл бурхдын абшиг өгч, Донёддорж хэмээх Нууц алдар хүртээн тарнийн мөрт хөтлөн оруулах зэргээр Бурхан багшийн зарлигласан судар, тарнийн шашин ба тэдний тайлбар тэргүүтнээ суралцахын үүдийг нээж өгөв.Арван зургаан нас хүртлээ төрөлх нутагтаа байж Цорж Дондүвренчингийн дэргэд судар, тарнийн увдис номлолуудыг хөтлүүлж өргөн мэдлэг олж авсан байна. Арван зургаан настайдаа шашны эрдэм боловсрол эзэмшихээр Төвдийн Үй Занд очиж мэргэдээр буддын гүн ухааны таван ботийг хөтлүүлэн судалжээ. Төвдийн Үй Зан мужийн Нартан, Сампу, Диваажан, Зитан, Лхас, Сажа, Жормолүн, Олха чойлүн зэрэг олон алдарт хийдүүдээр гүн ухааны номын дамжаа барьж хэслэг хийж байв.
Энэ цагаас хойш Богд лам бээр буцаж гэртээ харихгүйгээр шийдэн орчлонгоос уйсан нирвааны замд эргэлт буцалтгүй одохын ёсоор Үй Зангийн номын их газрыг зорин оджээ.Тэрээр гучин насандаа гүн ухааны алдарт зохиол “Алтан эрхи” номоо туурвисан байдаг. Лховраг дүвчин Намхайжалцангаар тарнийн гүн ухааны увдис номлолыг олонтаа хөтлүүлж байсан бөгөөд дөчин зургаан насандаа Гаадамбын шашнаа алдаршсан “Радэн” хийдэд морилж Бодь мөрийн зэрэг зохиолоо туурвижээ.
Тэндээс Богд лам бээр 24 сүүдэртэйдээ хамба Гаашиба Цүлтимринчэн, Жэзин хамба Шэргон, Жэзин умзад Соднамдорж тэргүүтэн ариун хуврагуудын өмнө аяга тахимлиг (гэлэн) санваар хүртэж олон хийд, сургуулийн газруудаар явж, Жан-Аа Чойжижалбуу, Цалба Лхажэ Гончогжалбуу, Дайсэн Данса Гэгон, Лама Ён, Лама Үү, Жамъян лам Дамбасоднамжанцан тэргүүтэй 40 гаруй эрдэмт багш нарыг шүтэн гадаад, дотоодын тогтсон тааллуудын гүн нарийн ялгалыг хиргүй ухаанаар нягтлан судалж, чанадад хүрээд судар, тарнийн гүн утгыг сонсох, санах, бясалгахын үйлийг тасралтгүй үйлдсэний үрэнд шидтэний дээд онолыг олоод олон зүйл ядам бурхдын нүүрийг бодитой үзэж, ялангуяа Манзушри бурхнаас төв үзлийн гүн увдисыг үргэлжид сонсох болсноор гурван аймаг сав, гурван мөр сургаал, тарнийн дөрвөн Дандар, нийт таван ухаан зэрэг бүх эрдэм мэдлэгийг өөртөө эзэмшиж, түүнийгээ бас цааш нь номлох, тэмцэх, бясалгах гурвын үүднээс шавь нарт заан сургаснаар Бурхан багшийн шашинд үлэмжийн их ачтан болсон билээ.Иймээс ч Богд ламыг “Цастын орны мэргэдийн оройн чимэг” хэмээн магтах болсон юм.Богд бээр тавин насандаа Агрим чэнмо /Тарнийн мөрийн зэрэг/ зохиолоо туурвин, тавин гурван насандаа Лхасын их ерөөлийг байгуулж Гэлүгбагийн ёсны “Гандан” хийдийг удирдан байгуулсан байна.
Богд бээр Гандан хийд тэргүүтнийг байгуулж, сүм дуган барих, бурхан шүтээн босгох, хурал, сургууль тогтоох, ном зохиох тэргүүтнээр шашин амьтны тусыг гүйцээсэн билээ. Богд Зонхова лам бурханы шашны олон алдартай зохиол бүтээлийг туурвиж байсан бөгөөд тавин есөн насандаа тарнийн гүн ухааны алдарт зохиол Дэлбашийвараг хэмээх номоо туурвижээ. Ялангуяа Богд ламын туурвисан их, бага “Бодь мөрийн зэрэг”, “Сайн номлолын алтан эрих”, “Сайн номлолын шим”, “Тарнийн зэрэг”, “Таван зэргийн тодорхойутга” тэргүүтэй 185 эх зохиол бүхий 18 боть их шастируудаар судар, тарнийн гүн увдис бүхнийг өчүүхэн ч эндүүрэггүйгээр сайтар тайдбарлан зохиосон нь цаст Төвдийн орноо урьд нь хэн ч тийн тодорхой үзүүлж чадаагүй бөгөөд урьд Наландра хийдийн их бандида нарыг цастын орноо авчиран Бурханы зарлигийг тайлбарлан Бурхан багш өөрөө залран амьтны тусыг ханган зохиосон мэт болов.Богд лам таалал барихын өмнө өөрийн ойрын шавь Жалцав Дармаринчэнд өөрийн асаадаг баншу овоодой титмээ хайрласан нь миний байгуулсан шар малгайтны шашныг чи залгуулж, яваарай гэсэн гэрээслэл байсан юм. Мөн Богд ламын олон шавь нарын дотроос Хайдүв Гэлэгбалсан нь дотоод тааллын эрхэм шавь хэмээн алдаршсан бөгөөд Дүлзив Дагважанцан, Жалцав Дармаринчэн нарыг ууган хоёр шавь хэмээдэг.
Түүнчлэн Жүдмэд дацанг байгуулсан Жэвзүн Шэйравсэнгэ, Дашлхүмбэ хийдийг байгуулсан анхдугаар Далай лам Гэндүндүв, Балданбрайбун хийдийг байгуулсан Жамъян цорж Дашбалдан, Сэра хийдийг байгуулсан Жамчэн цорж Шагжаа-Иш дөрвийг их хийдийг үндэслэгч дөрөв хэмээдэг ба дээрх долоон их мэргэн шавь нарыг Богд Зонхавын шавь долоон цорж буюу ариун долоон хэмээн шар малгайтны шашинд эрхэмлэн дээдэлдэг уламжлалтай. Эдгээр долоон цорж тэргүүтэн Богд ламын алдарт шавь нар нь цаст Төвдийн орон төхөмд ариун Гэлүгба ёсыг Богд Зонхавын хамт дэглэн тогтоож, шашин амьтнаа цаглашгүй их тусыг хүргэсэн юм. Багш бээр хожмын шавь нартаа хандаж хоёр зүйлийн мөрийн зэргээ сайтар судлан үзэхийг захиад 1419 оны өвлийн эхэн сарын 25 нд гайхамшигт бэлгэ шинжийг үзүүлээд таалал барьжээ. Үүнээс хойш Бурханы шашинтанууд энэ өдрийг “Зулын 25” хэмээн нэрийдэн Богд ламын чого тэргүүтэй хурал номыг хүрээ хийдүүдэд өргөн дэлгэр хурсаар ирсэн уламжлалтай билээ.













