• Latest
  • Trending
Ч.Ундрам: Боловсролын сайд гоё дээлтэй хүүхэд шалгаруулахаа бол больё гэсэн нь хүний эрхийн мэдрэмжгүй асуудал

Ч.Ундрам: Боловсролын сайд гоё дээлтэй хүүхэд шалгаруулахаа бол больё гэсэн нь хүний эрхийн мэдрэмжгүй асуудал

2021-11-26
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, January 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ч.Ундрам: Боловсролын сайд гоё дээлтэй хүүхэд шалгаруулахаа бол больё гэсэн нь хүний эрхийн мэдрэмжгүй асуудал

by admin
2021-11-26
in УЛС ТӨР
0
Ч.Ундрам: Боловсролын сайд гоё дээлтэй хүүхэд шалгаруулахаа бол больё гэсэн нь хүний эрхийн мэдрэмжгүй асуудал

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Боловсролын салбар дахь Хүний эрхийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Монголын ард түмэн, хууль тогтоогчидоосоо авахуулаад бүгд хүний эрхийн мэдрэмжгүй, хүний эрхийн ойлголтгүй болчихсон байна. Хүний эрхийн асуудлаар хямаралд орсон байна. Энэ нь юугаар батлагдаж байна гэхээр саяын хараат бус хөндлөнгийн хуульчид судлаачдын багийн хийсэн шинжилгээгээр 800 заалт нь хүний эрхийн зөрчилтэй байна гэхээр хүний эрхийн хямаралд
орчихсон гэсэн үг.

Хүний эрхийн мэдрэмжгүйгээсээ болоод өнгөрсөн хугацаанд ийм хуулиуд батлаад явсан байна шүү дээ. Тиймээс боловсролын салбараасаа эхлээд хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхийн ойлголтуудыг өгдөг болох ёстой юм. Боловсролын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдээд явж байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдал юу байв гэдгийг оношилно. Ингээд харахаар манай боловсролын салбар үнэхээр хүний эрхийн мэдрэмжгүй байгаа юм.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Саяхан Боловсролын сайд гоё дээлтэй хүүхэд шалгаруулахаа болъя гээд мэдэгдэл гаргаж байна. Энэ үнэхээр Хүний эрхийн мэдрэмжгүй асуудал. Боловсролын хуулийнхаа зарчмуудыг тодорхойлох ёстой. Хүний эрхийг дээдэлнэ гэдгээр орж өгөх ёстой. Багшийн үүрэг хариуцлага, ёс зүйн асуудлыг энэ хуулинд оруулж өгөх ёстой. Ёс зүйн асуудал Засгийн газраас өргөн барьсан Боловсролын багц хуулинд “Ёс зүйн” гэдэг үг байхгүй шүү.

Б.Жаргал

 

Г.Занданшатар: Үндсэн хууль бол Монгол хэмээх улс үндэстэн оршин буйгийн илэрхийлэл

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн ойд зориулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,

Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Хүннү гүрэн байгуулагдсанаас хойших хоёр мянган, Монголын нэгдсэн тулгар төр байгуулагдсанаас нааших найман зууны түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх түүхэн тэмдэглэлт үйл хэрэг энэ өдөр тохиосон юм.

Энэ бол Монгол хэмээх улс үндэстэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болсон үйл явдал байлаа. Энэхүү Үндсэн хууль бол Монгол хэмээх улс үндэстэн оршин буйгийн илэрхийлэл, цаашид бие даасан, бүрэн эрхт, тусгаар тогтносон улсаа дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэх түүхэн хувь заяаг тодорхойлсон баримт бичиг юм.

1911 онд өрнөсөн Үндэсний ардчилсан хувьсгалын дараах Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуультай болох асуудал яригдаж, Англи, Америк, Герман, Голланд, Япон гэх мэт улс орнуудын Үндсэн хуулийг харьцуулан судалж, зарим төсөл боловсруулж байсан баримт бий. Энэ үед Манжийн засаг захиргааг халж, өөрийн хууль тогтоомжийг боловсруулан мөрдүүлж, Улсын Дээд, Доод хурлыг байгуулан ажиллаж байсан нь Үндсэн хуульт төрийн байгуулал тогтоох эрмэлзлийн илэрхийлэл байсан юм.

Улмаар 1921 оны Ардын хувьсгалын дараа Үндсэн хуультай болох асуудал эрчимжиж, Тангаргийн гэрээ, Улсын Хурлын дүрэм, Нутгийн захиргааны дүрэм зэргийг баталсан бөгөөд эдгээр нь Үндсэн хууль батлахаас өмнөх Үндсэн хуульчилсан баримт бичгүүдийн нэг гэж судлаачид үздэг билээ.

Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийг 1922 онд МАН, Ардын Засгийн газрын “Хууль цааз зохиох тухай” тогтоолоор Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржаваар ахлуулан Жамсрангийн Цэвээн, Бат-Очир гүн нарын зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг.

Дээрх тогтоолд “…Англи мэт хэмжээт цаазат, ардын эрхт олон улсын хууль дүрмийг харгалзан, одоогийн засгийн үндсэн журамд нийцүүлэн” Үндсэн хуулийг боловсруулах чиглэл өгсөн байдаг.

“Хэмжээт цаазат, ардын эрхт” гэсэн нэр томьёо нь Эзэн хаантай парламентын Бүгд Найрамдах Улсыг баримжаалж байсан хэрэг юм. Гэвч тухайн үеийн гаднын болон дотоодын улс төрийн хүчин зүйлийн нөлөөлөл, шахалтаас болж дээрх ажлын хэсгийг татан буулгаж, богино хугацаанд Үндсэн хуулийн төслийг боловсруулж, батлуулсан байдаг.

Үүнд тухайн үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерний нөлөө орсон боловч манай анхны Үндсэн хууль ардчилсан чиг баримжаатай байсан бөгөөд гол үзэл баримтлал нь Үндсэн хуульд тусаж чадсан юм.

Ийнхүү улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулсан учраас Анхдугаар Үндсэн хууль ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ билээ.

Тиймээс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний тусгаар тогтнолоороо, улс үндэстнээрээ бахархах бас нэгэн Монгол бахархлын өдөр гэж хэлж болно. Энэ бахархлын эзэн нь монгол хүн ТА, монголчууд БИД билээ.

Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийг өдгөө бид мөрдөн хэрэгжүүлж байна.

Парламентат ёсоо бэхжүүлэх, засаглалын харилцан хяналт- тэнцлийг зохистой болгох, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хоёр жилийн өмнөх яг энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон баталгаажуулсан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны хоёр жилийн ой энэ өдөр давхцаж байгаа билээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдсан.

Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сахин хэрэгжүүлж, САЙН ЦАГ, САЙХАН ИРЭЭДҮЙН төлөө хамтран зүтгэхийг ард түмэндээ хандан уриалъя. Монгол эх орон минь мөнх оршиж, төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай” гэжээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.