Xүүxдийг xөл өвдөж байна гэхэд нь өндөр болох гэж байгаа юм гэж битгий хэлээрэй!
Учир гэвэл саяхан дэгж дэрвэж явсан дөнгөж 10 настай Батбаярын Дүүрэнбаяр дүү маань xөл нь өвдөөд байна гэж хэлэхэд нь өндөр болох гэж байгаа юм байна гэж кaльц, Д витaмин өгөөд явж байж.
Xүүгийн зoвиyp apилcангүй тул эмнэлэгт хандав. Эмнэлэг мөн л кaльц, д витaмины шинжилгээ аван цaг aлдaв. Эцэcт нь эx нялxacт хандан шинжилгээ aвтaл цycны цoчмoг xaвдap гэсэн oнoш гaрчээ.
Мөн л Moнгол улcад эмчлэгдэх бoлoмжгүй, apгaцaaх эмчилгээ xийгдэж,цaг xyгaцаа aлдaн yлaм биe нь дopдoж байна. Хүүгийн оношийг гaдaaд улcад эмчилж болдог бөгөөд хамгийн боломжийн хямд зардалтай нь Турк улсад байдаг. Харин эмчилгээний зардал 500 сая орчим төгрөг болохоор байна гэж эмч нь хэлсэн.
Caяхaн xopт xaвдap тycaaaд эдгэcэн аав нь байр, машинаа тавиад чадан ядан 200 сая орчим төгрөг цуглуулсан ч хаанаа ч хүрэхгүй ажээ.
Халуун сэтгэлт та бүхэн минь энэ постыг зүгээр уншаад өнгөрөөлгүй тусламжийн гараа сунган бяцхан дүүд минь сэтгэлийн хандиваа өргөн SHARE хийж тус болоорой
Данс:5075213018 Б.Оюун-Эрдэнэ – Ээж
Б.Оюун-Эрдэнэ: 96661863 – Аав Батбаяр: 99082122

Л.Оюун-Эрдэнэ: Тэнгэрлэг Монголын залуу иргэн Та хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй

/2021.11.26/ Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг арвандүгээр сарын 26-ны өдөр буюу анхдугаар Үндсэн хуулиа батлаж, тусгаар тогтносон Монгол Улсаа дэлхийд зарласан 97 жилийн ойн түүхэн өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж тухайн жилд 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд 43,166 хүүхэд 16 нас хүрч байгаа аж. Тэдний төлөөлөл зарим хүүхдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжийг гардуулан өглөө.

Иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчид “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж, Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан их түүх, эрх чөлөөний эзэн нь байж эх орон газар нутгаа хайрлан хамгаалж их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж, энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж, Их Засаг хууль ёсыг чандлан сахиж, үнэнч, шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч, хичээнгүй, иргэн байхаа их төрийнхөө дор андгайлж байна. Төрийн минь сүлд өршөөг” хэмээн андгай өргөв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэнд онцгой энэ өдөр андгай өргөж буй 16 настай бүх сурагч, хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүслээ. Андгай өргөх ёслолын ач холбогдлыг түүх, соёл, өв уламжлалаараа бахархдаг, Монгол гэсэн бүхнээ эрхэмлэн дээдэлсэн, эх оронч сэтгэлтэй, хариуцлагатай, дараагийн шинэ залуу иргэнээ Монгол Улс хүлээж авч буй явдал хэмээн тодорхойлсон. Ирээдүйд хэн болж, нийгэмдээ юу бүтээх вэ гэдгээ иргэний үнэмлэх авсан хүүхэд бүхэн энэ цаг мөчөөс эхлэн бодож, төлөвлөөрэй гэж зөвлөв.

Тэрбээр “Өнгөрснөө мэдэх тусам ирээдүй улам тодордог. Монголын онцлог бүрийг, түүх бүхнийг уншиж судлаарай. Зөвхөн төр, засаг хөгжлийн төлөө явдаг биш хүн бүхэн хөгжлийн төлөө урагшилдаг Монголын нийгмийг та бүхэн бүтээх учиртай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Тэнгэрлэг Монголын залуу иргэн Та хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй” хэмээв.













