Би ‘Хиртээгүй сарнай’ кино нээлтэн дээр гэнэт МУСТА тэмдэгээр шагнуулаад сан.дарч гайхах, санаа зовохдоо ‘өөр.өөсөө ич.иж үхэ.хээ шахлаа гэсэн пост оруулсан юм. Тэгсэн өнөөдөр өнөөх тэмдэгийг нь өгдөг соёлын яамнаас нь надруу залгалаа. “Дэд сайд өөрийн чинь постыг харсан байнаа. Ич.иж байгаа бол эргүүлээд авчихаж болно” гэсэн утгатай үгийг их тийм дээрээс эвгүй өнгөөр хэлж байнаа. Эг.дүү дур.гүй зэрэг хүрээд тасалчихлаа.

Олон хүмүүс постыг маань ойлгоод баяр хүргээд л байсан юм. Уул нь ухаантай битгий хэл уншиж бичдэг хүнд маш тодорхой ойлгогдохоор “би соёл урлагийг тэргүүлж ажиллаж чадаагүй ээ, энэ шагналыг авахаасаа ӨӨРӨӨСӨӨ ичи.ж байнаа.

Гэхдээ цаашид юм хий гэсэн санаа байхаа хичээнээ, баярлалаа” гэсэн л утга илэрхийлсэн төдий. Юу ч хэлэхэв дээ. Харам олддог тэмдэгийг нь авчихаад хайхрамжгүй үг хэлчихсэн бололтой. Бурхны хөшөө нтр барих гээд завгүй байдаг яамныхандаа буцаагаад өөрөө аваачаад өгчихнөө. Өөрөөсөө тэмдэг авахдаа ичиж байсан бол өнөөдөр та нараас бүр их иччихлээ

Тодорхойлсон МУГЖ С.Өлзийхүү эгчдээ болон Хиртээгүй сарнай УСК-ны хамт олондоо баярлалаа.
Жич: Шагнал гардуулсан Дөлгөөн гэдэг залууд хариуцлага тооцно ч гэх шиг. Халагдсан байвал харин хатуухан тэмцэнээ. Хэлчихье!!! Хийх юмаа олж ядаад хэдэн ажилчдаа халж солихын оронд Богд зонхов барих гэсэн удирдлагуудынхаа шийдвэрт бодол ухаанаа чиглүүлээсэй билээ. 6 хоногийн хугацаатай МУСТА О.Амгаланбаатар
П.Цэрэндагва: Аливаа амжилтын ард талд хүний хань л байдаг
Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлчдийг төрийн дээд цол, одон медалиар шагналаа.

Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва: Төр минь намайг гурван удаа үнсэхдээ өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд их өег байна. Сэтгэл хөөрөхгүй байхын арга алга. Гэхдээ бодож тунгаах зүйлээ мартахгүй, үзэгчдээ уран бүтээлээрээ илүү баярлуулна

Аливаа амжилтын ард талд хүний хань л байдаг. Гурван хүүхдийг минь тээж төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа.

Театрыг өдий хүртэл авч ирсэн үе үеийн уран бүтээлчиддээ мөргөе.













