Өнөө жил улсын наадамд шөвгөрсөн дөрвөн бөхөөс до.пинг илэрсэн билээ. Улмаар B сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгөх эсэхийг харгалзаж байгаад нэрийг нь зарлахаа МҮБХ-ноос мэдэгдсэн. Тэгвэл дээрх бөхчүүд B сорьцоо шинжлүүлээгүй тул до.пинг хэрэглэсэнд тооцон, МҮБХ-ноос албан ёсоор зарлав.
МҮБХ “Манай холбооноос доп.ингийн шинжилгээний талаар Доп.ингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.
Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний до.пингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна.
Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.
Иймд 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр доп.ингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн до.пингийн зөр.чил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно” гэв.













