МҮОНРТ буюу улсын онцгой обьектод энэ сарын 14нд буюу өнгөрсөн ням гаригт гал гарчээ. Тодруулбал, тус байрны гуравдугаар давхарт хуучнаар маркетинг буюу гэрээнүүд хадгалагддаг өрөөнд гал гарсан байна.
Галыг тархан гарахаас өмнө унтраасан ч тус өрөөнд байсан бичиг баримтууд, эд хогшил шатсан бөгөөд галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тусгай дүрэм журам үйлчилдэг, харуул хамгаалалт бүхий улсын онцгой обьектод бичиг баримт хадгалдаг өрөөнд ямар шалтгаанаар яагаад гал гарсан, хэн хариуцлага хүлээх нь анхаарал татсаар байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногоос эхлэн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг шалгах ажлын хэсэг гарч, 2021 онд хийгдсэн худалдан авалт, томилгоо зэрэг хэд хэдэн асуудлыг шалгаж байсан аж. Ямар учраас ийм үед архивын чухал бичиг баримт нь устаж үгүй болов гэдэг нь хамгын ноотой…
Сануулахад, МҮОНРТийн Ерөнхий захирлаар 2021 оны гуравдугаар сард томилогдсон А.Бүрэнбаатарын сонгон шалгаруулалт ХУУЛЬ БУС болсон тухай Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тогтоож, улмаар Ерөнхий захирлын бүрэн эрхийг нь хязгаарлаад байсан юм.
Тодруулбал, түүнийг байгууллагын дотоод үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, шилжилт хөдөлгөө хийх, хэн нэгнийг халах солих, орлогын болон зарлагын ямар нэгэн гэрээ хийх эрхгүй болсон байдаг.
.Эх сурвалж: zuv.mn

.

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы нөхөр ханиасаа салж бөмбөрцгийн нөгөө талд амьдрах болжээ. Учир нь түүний хань…
УИХ-ын Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай АНУ-ын Сан Франциско хотноо Монгол улсыг төлөөлөх итгэмжит консулаар томилогдож байгаа сурагтай. Гишүүн Б.Баярсайхан 2016 онд харьцангуй хожуу МАН-ын гишүүн болж нэгэн цагт МАН-ын сайхан хүүхнүүдийн тэргүүн жагсаж алба тушаал ч хурдан ахиж БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн албыг намд элссэн жилээл хашиж байсан удаатай.

Тэгвэл түүний хожуухан учирсан хоёр дахь хань П.Баярмагнай түүнээс насаар нилээн дүү бөгөөд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирлын албыг хашиж явсан. Хос хоёр маань нилээн романтик бөгөөд цаг л гарвал хамтдаа хайрандаа умбаж өнгрөөх дуртайг гэрчлэх фото зурагууд сошиал орчноор дүүрэн байдаг.

Харин П.Баярмагнай энэ жилээс УИХ-ын эрхэм гишүүн эхнэрээрээ мотордуулж алсын Америкт консулаар заларч байгаа сурагтай. Ийнхүү романтик улс төрч хосууд маань бөмбөрцөгийн хоёр талд аж төрөн суух болж байгаа юмдаг уу? Улс төр, албан тушаал, эрх мэдэл гэдэг хэнийг ч ялгалгүй салгаад тив алгасан цөлж орхидог бололтой.

.

.














