Даяар Монгол хөдөлгөөний Г.Бямбатулга “Догь залуус” нэвтрүүлэгт зургаан жилийн өмнө оролцохдоо солонгосуудыг дapaм.тал.ж гурван охиныг эмчилгээнд явуулсан талаараа ярьжээ.
Тэрээр “Сайтуудаар бид бичиж болно шүү дээ. Бид ийм гэгээлэг юм хийлээ. Бид өнөөдөр монголд эмчлэх боломжгүй. Ийм гурван охиныг солонгост эмчлүүлчихлээ. Яах вэ, солонгосчуудыг бид дapaмталcaн нь үнэн. Гэхдээ Монгол гурван хүүхдэд бид амьдрал бэлэглэчхэж байна.
Дapaмтaлж байгаад ч гэсэн тээ?
Бид барилгын гадаа очерлоод зогсож байсан янх.нуу.дыг таслан зогсоосон шүү. Ycийг нь xycна гэж нэг мэдэгдээд л, гучин хэдэн охины үсийг xycaaд байхгүй болсон. Үүнийг ярихгүйгээр эд нар энд ороод рэ.кэт хийлээ, дээ.рэм хий.лээ, зо.доон хийлээ, энэ нь хор.игд.лоо, тэр нь хор.игд.лоо. Дандаа тийм мэдээлэл ард түмэнд өгнө. Зургаан жилийн өмнө ийнхүү ярьж байсан Г.Бямбатулга өдгөө ч Даяар Монгол хөдөлгөөний УЗ-ийн гишүүн юм.
Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг зөрчсөн тухайгаа өөрсдөө ярьж байхад Монголын цагдаа ямар хариуцлага хүлээлгэх вэ? Энэ улсад хууль бий юу? Хууль зүйн сайд Х.Нямбаатараа? ЦЕГ-ын дарга Ж.Болдоо?
Эх сурвалж: urug.mn

Монголын самбочид дэлхийн дэвжээнээс 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон самбо бөхийн ДАШТ-нээс Монголын баг тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.

Энэ удаагийн ДАШТ самбо бөхийн спорт Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос олимпын хөтөлбөрт орж, хүлээн зөвшөөрөгдсөний дараах анхны тэмцээн гэдгээрээ онцлог байв. 46 дахь удаагийн ДАШТ-д нийт 50 орны тамирчид 21 багц медалийн төлөө өрсөлдөж, багийн дүнгээр ОХУ-ын шигшээ баг тэргүүллээ.

.

Монголын багаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Н.Баярмаа мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 59 кг-д Б.Алтангэрэл, 72 кг-д Ц.Батцэцэг, эрэгтэйчүүдийн +98 кг-д Н.Батсуурь нар тус тус хүрэл медалийн эзэд болсон юм. Самбо бөхийн ДАШТ-ийг 1973 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байна. Ирэх жилийн тэмцээн Туркменистаны Ашхабадад болно.













